Семинар
Алма 12: Хатуу эсвэл зөөлөн зүрх сэтгэл


“Алма 12: Хатуу эсвэл зөөлөн зүрх сэтгэл,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 12,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 12

Хатуу эсвэл зөөлөн зүрх сэтгэл

Алма, Амюлек, Зиезром нар

Их Эзэнд хатуу эсвэл зөөлөн зүрх сэтгэлээр хандана гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Зиезромыг Алма, Амюлек хоёроос чин сэтгэлийн асуулт асууж эхлэх үед Алма зүрх сэтгэлээ хатууруулаагүй хэн боловч Бурханы зүйлүүдийг сурч чадна гэж заав. Алма гэтэлгэлийн төлөвлөгөөг зааж, хүмүүсийг зүрх сэтгэлээ үнэлэхэд урамшуулан дэмжжээ. Энэ хичээл танд зүрх сэтгэлээ үнэлж, Бурханы үгийг хүлээн авах хүсэлд тань тусална.

Суралцагчдыг тунгаан бодоход урамшуулан дэмж. Суралцагчдад судруудаас болон бошиглогчдын үгсээс Есүс Христийн тухай юу сурч мэдсэнээ тунгаан бодох цаг гаргаж өг. Тэднийг Түүний хүчийг судрууд дээр болон амьдралдаа хэрхэн дүрсэлж байгаагаа эргэцүүлэн бодоход урамшуулан дэмж.

Суралцагчийн бэлтгэл: Энэ хичээл дээр суралцагч бүрд өөрийгөө үнэлэх үнэлгээний материалын хуулбарыг өг. Тэднийг өөрсдийгөө үнэлж, хариулт нь тэдэнд хэрхэн нөлөөлж буйг тунгаан бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Зүрх сэтгэлийг баримлын шавартай харьцуул

Хоёр суралцагчаас баримлын шавраар нэг минутын дотор ямар нэг зүйл хийхийг хүс. Боломжтой бол нэг суралцагчид зөөлөн баримлын шавар харин нөгөө суралцагчид хатсан эсвэл хатуурсан баримлын шавар өг. Баримлын шавар хангалттай хэмжээгээр байгаа бол энэ үйл ажиллагаанд зориулж ангийн суралцагч бүрд бага хэмжээгээр өгч болно.

Хэн нэгнийг баримлын шавраар ямар нэг зүйл хийж байхыг харж байсан эсвэл өөрөө хийж байсан үеэ бод. Баримлын шавартай ажиллахад хялбар байсан уу, эсвэл хатсан юм уу хатуурсан байсан эсэхийг та санаж байна уу?

  • Зөөлөн эсвэл хатуу баримлын шаврыг хэлбэржүүлэхэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Дараахтай адил зүрхнүүдийг самбар дээр зур.

хатуу болон зөөлөн зүрхний шугаман зураг

Судлах тэмдэглэл дээрээ хоёр зүрх зураад, нэгийг нь “хатуу зүрх”, нөгөөг нь “зөөлөн зүрх” гэж тэмдэглэ. Сударт зүрх сэтгэлийг ихэнхдээ хүний “оюун болон хүсэл зоригийг” бэлгэддэг гэдгийг мэдэх нь тустай байж болох юм (Судруудын удирдамж, “Зүрх сэтгэл,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Бидний зүрх сэтгэлийг баримлын шавартай, Их Эзэнийг түүнийг хэлбэрт оруулж буй хүнтэй харьцуул. Энэ хичээлийг судлах явцдаа дараах асуултуудад хариулахын тулд Их Эзэнээс тусламж хүс.

  • Хатуу эсвэл зөөлөн зүрх сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Миний зүрх сэтгэлийн байдал яагаад хамаатай байна вэ?

  • Ямар арга замаар би хатуу эсвэл зөөлөн зүрх сэтгэлтэй байдаг вэ?

  • Хэрэв миний зүрх сэтгэл хатуу бол би үүнийг зөөлрүүлэхийн тулд хэрхэн Их Эзэний тусламжийг эрэлхийлж болох вэ?

Эдгээр асуултыг самбар дээр жагсааж бичсэнээр хичээлийн туршид суралцагчид өөрсдийн хариуг судлах тэмдэглэл дээрээ бичих боломжийг олгоход тустай байж болох юм. Суралцагчид эдгээр асуултад хичээлийн энэ мөчид хариулах шаардлагагүй юм.

Суралцах явцдаа судлах тэмдэглэл дээрээ зурсан зүрх бүрийнхээ доор тэмдэглэл бич.

Хатуу зүрх, зөөлөн зүрх

Алма 12-ыг хамтдаа судлахаар эхлэх үедээ суралцагчдаас Зиезромын тухай болон түүний Алма, Амюлек нартай харилцах харилцааны талаар юу санаж байгааг асуух нь тустай байж болох юм.

Зиезром болон бусад хүн Алма, Амюлек хоёрыг урхинд оруулах гэсэн асуултуудыг тавьж, тэднийг хууран мэхэлж, гутаахыг оролдсон (Алма 11:21-ийг үзнэ үү). Амюлек Сүнсээр дамжуулан хариулж, Аврагчийг болоод Эцсийн шүүлтийг гэрчилж байв (Алма 11:26–46-г үзнэ үү). Амюлек тэр хоёр Зиезромын мэхлэлтийг Сүнсээр дамжуулан мэдсэн гэдгийг Алма тайлбарлав (Алма 12:3–6-г үзнэ үү).

Алма 12:7–8-ыг уншаад Зиезромд юу тохиолдсоныг хайж ол.

  • Зиезромын өөрчлөгдөж байгааг ямар хэллэг танд харуулж байна вэ?

  • Зиезромын хандлага нь хариулт хүлээн авах чадвартай нь ямар ялгаатай байсан гэж та бодож байна вэ?

Зиезром Эцсийн шүүлтийн талаар үнэхээр мэдэхийг хүссэн тул Алма энэ боломжийг ашиглан, Бурханы гэтэлгэлийн төлөвлөгөөний талаар заав. Гэсэн хэдий ч Алма эхлээд Зиезромд Бурханы өмнө зүрх сэтгэл нь зөв байх ёстой гэдгийг анхааруулсан.

Алма 12:9–11-ийг уншиж байхдаа бидний зүрх сэтгэлийн байдлын улмаас юу тохиолддогийг ойлгоход туслах үг, хэллэгийг тэмдэглэж ав. “Бурханы нууцууд бол зөвхөн илчлэлтээр мэдэгддэг сүнсний үнэнүүд” [Судруудын удирдамж, “Бурханы нууцууд,” scriptures.churchofJesusChrist.org) гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Тэдний хуваалцсан аливаа зарчмыг самбар дээр бич.

Таны тодорхойлж болох хоёр үнэн бол (1) хэрэв бид зүрх сэтгэлээ хатууруулалгүй, Бурханы үгийг хичээнгүйлэн анхаарвал Бурханы нууцуудыг мэдэж чадна, (2) хэрэв бид зүрх сэтгэлээ хатууруулбал Бурханы нууцуудын талаар юу ч мэдэхгүй болтлоо Бурханы үгийг бага хүлээн авах болно юм. Үнэн тус бүрийг судлах тэмдэглэл дээрээ зурсан зүрхнүүдийнхээ хажууд бич.

Хатуу зүрх сэтгэлтэй байх нь юу гэсэн үг вэ эсвэл бидний зүрх сэтгэлийг зөөлрүүлэхэд нь Их Эзэний төлөө юу хийж өгч чадах тухай илүү сайн ойлголттой болохын тулд дараах шүлгүүдээс унш. Судлах тэмдэглэл дээрх харгалзах зүрхнүүдийн хажууд эдгээр шүлгээс болон Алма 12:7–11-ээс уншсан шүлгүүдээс юу сурч мэдсэнээ эсвэл хамгийн ач холбогдолтой хэллэгүүдийг бич.

Зүрх сэтгэлээ хатууруулдаг хүмүүс: 1 Нифай 15:3; 2 Нифай 33:2; Мозая 11:29.

Зүрх сэтгэлээ зөөлрүүлэхийн тулд хүмүүс Их Эзэний төлөө юу хийсэн бэ?: 1 Нифай 2:16; Алма 24:8.

Суралцагчдыг сурч мэдсэн зүйлсээ эсвэл шүлгүүдээс авсан хэллэгүүдийг самбарт хоёр зүрхний хажууд бичихэд урь. Зөөлөн зүрхний ойролцоо суралцагчид зөөлөн зүрх сэтгэлд хөтлөх дараах санаануудаас санал болгож болох юм: “Их Эзэнд хандаж гуйн залбирав” (1 Нифай 2:16); сайн мэдээний талаар “ … шаргуугаар лавлаж” (Алма 12:8); Их Эзэний бидэнд өгдөг зүйлст “анхаарал мөн шаргуу байдлыг” өгөх (Алма 12:9); мөн Түүний Сүнсийг бидний амьдралд урих зүйлсийг хийх (Алма 24:8-ыг үзнэ үү).

Суралцагчдыг бидний зүрх сэтгэлийн байдал яагаад хамааралтай болохыг ярилцахад урь. Үүнийг хийх нэг арга нь зарим суралцагчийг самбар дээрх асуултуудад сайн дураар хариулахад урь. Тэд ангийн урд хэсэгт сандал дээр сууж болно. Самбарт дараах асуултуудыг бич. Ангийнхан бидний зүрх сэтгэлийн хамаарлыг ярилцахын тулд самбараас эдгээр эсвэл бусад асуултыг асууж болно.

  • Хатуу зүрх сэтгэлтэй нэгэн асуулт тавихад ямар санагдана гэж та бодож байна вэ? Их Эзэнд “анхаарал мөн шаргуу байдлыг” (Алма 12:9) өгөхийг гуйх нь ямар харагдах вэ?

  • Яагаад бид заримдаа зүрх сэтгэлээ хатууруулахад уруу татагдсан мэдрэмж төрдөг вэ?

  • Их Эзэний төлөөх бидний зүрх сэтгэлийн байдал бидний амьдралд яагаад ийм өөрчлөлт авчирдаг гэж та бодож байна вэ?

Бурханы гэтэлгэлийн төлөвлөгөө

Зиезром амилуулалт, Эцсийн шүүлтийг ойлгох чин хүсэлтэй болж эхэлсэн тул Алма түүнд Бурханы гэтэлгэлийн төлөвлөгөөний талаар заав. Тэрээр энэ амьдрал бол “Бурхантай уулзахаар бэлтгэх цаг”, мөн бидний нүгэл, үхлийг даван туулах Аврагчийн чухал үүргийн тухай (Алма 12:16–18, 24–28, 33-ыг үзнэ үү) заажээ. Тэр зүрх сэтгэлээ хатууруулахгүй байхын ач холбогдлыг онцлов,

Суралцагчдыг нүдээ аниад, дараахыг хийхэд урь.

Хатуу зүрх сэтгэлтэйгээр амьдарсны эцэст Эцсийн шүүлт дээр Бурханы өмнө зогсох нь ямар байхыг төсөөлөхийг хүс. Мөн зөөлөн зүрх сэтгэлтэйгээр амьдарсны дараа ямар байхыг төсөөл.

Алма 12:12–15, 33–37-г уншаад, Эцсийн шүүлт дээр таны зүрх сэтгэл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд хэрхэн нөлөөлж болохыг хайж ол. Та чухал үг, хэллэгийг судар дээрээ тэмдэглэж болно.

Таны зүрх сэтгэл

Суралцагчдад өөрсдийн зүрх сэтгэлд хувийн үнэлгээ хийхэд нь тусал. Энэ нь суралцагч бүрийн хувийн туршлага байх ёстой. Та дараах үнэлгээнүүдийг ашиглаж эсвэл өөрөө зохиож болно. Та заавар, мэдэгдлийг самбарт үзүүлж болох бөгөөд суралцагчид хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж болно.

Зүрх сэтгэлээ үнэлэхэд тань туслахын тулд дараах асуултуудад 1-ээс 5 хүртэлх оноогоор хариулна уу. 1 нь “миний хувьд үнэн биш”, 5 нь “миний хувьд үргэлж үнэн” гэсэн утгатай.

Би амьдралынхаа бүхий л тал дээр Тэнгэрлэг Эцэгээс удирдамж авахыг хүсэж байна.

Би Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагахад бэлэн байна.

Би залруулгыг хүлээн зөвшөөрсөн.

Миний амьдралд Аврагчийн тусламж хэрэгтэй гэдгийг би мэдэрдэг.

Би Аврагчид хандан, наманчлахад бэлэн байна.

Суралцагчдад энэ хичээлээс юу сурч мэдсэнээ эргэцүүлэн бодоход туслахын тулд дараах жишээг хуваалцаж, тэднийг хариулахдаа судар ашиглахад урамшуулан дэмж.

Хэн нэгэн нь зарим талаараа хатуу зүрхтэй гэдгээ мэдэрч, зөөлрүүлэхийн тулд Их Эзэний тусламжийг хүссэн гэж төсөөлөөд үз. Та тэдэнд туслахын тулд өнөөдөр олж мэдсэн зүйлээ хэрхэн ашиглаж болох вэ? Та Аврагчийн үлгэр жишээг болон өөрийн туршлагыг хуваалцаж болно.

Энэ хичээлд дэх үнэн болон Түүний үгийг илүү ихээр хүлээн авахын тулд бидний зүрх сэтгэлийг зөөлрүүлэх Их Эзэний чадварын талаарх гэрчлэлээ хуваалцан, хичээлийг дуусга.