“Алма 8–12: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 8–12,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 8–12
Тойм
Алма, Амюлек хоёр итгэлээр үйлдэж, Аммонайхагийн хүмүүсийг наманчлахад уриалав. Тэд өөрсдийг нь зогсоохоор хуурч мэхлэхийг оролдсон хүмүүстэй тулгарсан бөгөөд Ариун Сүнс энэ хууран мэхлэлтийг тэдэнд мэдүүлжээ. Хуульч Зиезромыг Алма, Амюлек хоёроос чин сэтгэлийн асуултуудыг асууж эхлэхэд зүрх сэтгэлээ хатууруулдаггүй хүмүүс Бурханы зүйлийг сурч мэдэж чадна гэж Алма заав. Тэрээр мөн гэтэлгэлийн төлөвлөгөөг зааж, хүмүүсийг зүрх сэтгэлээ үнэлэхийг уриалсан.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Алма 8
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад амьдралдаа Их Эзэнийг таньж, дагахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг залбирч, Тэнгэрлэг Эцэгээс Өөрийг нь илүү дагахын тулд юу хийгээсэй гэж хүсдэгийг асуухад урь.
-
Видео: “Итгэл нь тохиолдол биш сонголт” (15:01; 1:40-4:25 хооронд үзнэ үү)
-
Та суралцагчдыг юу төсөөлснөө тайлбарлахад урьж болно.
Алма 9
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Их Эзэний өгсөн адислалуудыг таньж мөн санахад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгээс болон Есүс Христээс хүлээн авсан адислалынхаа хэд хэдэн жишээг нэг юм уу хоёр минут зарцуулан бичихэд урь.
-
Үзүүлэх материал: Самбар дээр үзүүлсэн эсвэл хуулсан Леменчүүдийг Аммонайхагийн хүмүүстэй харьцуулсан хүснэгт; “Их Эзэн танд юу өгсөн бэ?” гарчгийн дор суралцагчдын тунгаан бодох асуултууд
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөлд суралцагчдыг хэд хэдэн адислалынхаа талаар ярихад урьж мөн тэдгээрийг санах нэг арга замыг бодоход урь. Та нэг суралцагчид хариуцуулж, тухайн суралцагчийн дэлгэц дээр гарч ирсэн дарааллаар бусад суралцагчийг дуудахыг урьж болно. Хэрэв тэдэнд эвгүй байвал энэ боломжийг алгасаж болно гэдгийг ойлгуулаарай. Мөн өөрийн санал бодлыг хуваалцаж болно.
Алма 10–11
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад үнэнийг мэдэж, дайсны далд хууран мэхлэлтийг таньж, Ариун Сүнсийг илүү хүлээн авахад тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Сатан мэхлэхийг хэрхэн оролдож болох талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.
-
Үзүүлэх материал: Самбар дээр хуулсан эсвэл харуулсан Хуурамч сургаалын тухай хүснэгт
-
Суралцагчид зориулсан материал (заавал биш): Алма 11:26–37, 40–41 дээр үндэслэсэн зохиолыг хоёр суралцагчид өгснөөр тэд Амюлек, Зиезром хоёрын яриаг уншиж, жүжиглэж чадна (Хэрэв та энэ сонголтыг сонгосон бол “Одоо Зиезром хэлсэн нь” [Алма 11:28], “тэр хариулсан нь” [Алма 11:29] гэх зэрэг үг хэллэгийг хас.)
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад Зиезром Амюлекийг юугаар хахуульдах гэж оролдсоныг ойлгоход нь туслахын тулд хуульч гэх мэт өндөр цалинтай ажилтай хүн зургаан долоо хоног ажиллаад, хэр их цалин авч болохыг олж мэдэхийн тулд интернэтээс хайхад тэднийг урь.
Алма 12
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад өөрсдийн зүрх сэтгэл, Бурханы үгийг хүлээн авахад бэлэн байгаа эсэхээ дүгнэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Энэ хичээл дээр суралцагчдад өөрийн үнэлгээний хуулбарыг өгөөрэй. Тэднийг өөрийгөө дүгнэж, хариулт нь тэдэнд хэрхэн нөлөөлж байгааг тунгаан бодоход урь.
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагчдад хатуу зүрх сэтгэл, зөөлөн зүрх сэтгэлийн талаар бодоход нь туслах баримлын шавар (Зарим суралцагчид хатсан эсвэл хатуу баримлын шавар өгөх нь хатуу зүрх, зөөлөн зүрх хоёрын ялгааны талаар ярилцахад тустай байж болно.)
-
Зураг: Самбар дээрх зөөлөн зүрх, хатуу зүрхний зургууд (Та хичээлийн туршид эдгээр зурагт тэмдэглэл нэмж болно.)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хэд хэдэн суралцагчаас гэрийнхээ эргэн тойронд байгаа зөөлөн, хатуу зүйлийг үзүүлэхэд бэлдэж ирэхийг хүс. Тэдгээр суралцагчаас эдгээр зүйл нь зөөлөн зүрх сэтгэлтэй байхын ач холбогдлыг ойлгож, зүрх сэтгэлээ хатууруулахаас зайлсхийхэд хэрхэн тусалж болохыг тайлбарлахыг хүс.
Төгс эзэмших сургаалын давтлага 11
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын сургаалын төгс эзэмших эхний 12 хэсгээс судрын гол хэллэгүүдийг цээжилж, сүнслэгээр нөлөөлсөн асуултуудыг асууж, хариулах замаар цаашдын ойлголтыг эрэлхийлэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын эхний 12 хэсгээс илүү ихийг мэдэхийг хүсэж буй нэг сургаалыг сонгоход урь. Сонгосон хэсгээ хуваалцахаар бэлдэж ангидаа ирэхэд урамшуулан дэмжиж, тэдэнд тухайн хэсгийн талаар илүү ихийг мэдэхэд тус болох ядаж нэг асуулт сонгож ирэхэд урь.
-
Тараах материал: “Мормоны Ном Төгс эзэмших сургаал: 1 Нифай 3–Moзая 18”
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын сонгосон хэсэг болон тэдний бодсон асуултуудын нэгийг чаатаар хуваалцахад урь. Суралцагчдад бие биеийнхээ асуултад хариулах боломж олго.