Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 11: Цээжлэх ба ойлгох


“Төгс эзэмших сургаалын давтлага 11: Цээжлэх ба ойлгох,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 11,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 11

Цээжлэх ба ойлгох

суралцагч асуулт асуухаар гараа өргөж байна

Төгс эзэмших сургаалын хэсгийг цээжилж, сургаалыг ойлгосноор амьдралдаа Ариун Сүнсийг урьж, Есүс Христ шиг болоход тань тусалж чадна. Энэ хичээл танд Мормоны Номын сургаалын төгс эзэмших эхний 12 хэсгээс судрын гол хэллэгүүдийг цээжилж, сүнслэгээр нөлөөлсөн асуултуудыг асууж, хариулах замаар цаашдын ойлголтыг эрэлхийлэхэд туслах зорилготой.

Судраас суралцах ур чадвараа дээшлүүлэхэд нь суралцагчдад тусал. Суралцагчдыг хувиараа суралцах цагаараа болон ангидаа асуулт асуухад нь урамшуул. Асуулт асууж, судруудаас хариултыг хайж сурах нь суралцагчийн суралцах туршлагыг сайжруулж чадна. Судрууд нь суралцагчдад одоо тулгарч буй том жижиг асуулт, асуудалд хэрэгждэг гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын эхний 12 хэсгээс илүү ихийг мэдэхийг хүсэж буй нэг сургаалыг сонгоход урь. Сонгосон хэсгээ хуваалцахаар бэлтгэж, ангидаа ирэхэд урамшуулан дэмжиж, тэдэнд тухайн хэсгийн талаар илүү ихийг мэдэхэд тус болох ядаж нэг асуулт сонгож ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үеэр заасан байхад анхаарахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал, зохицуулагчийн өгсөн заах хуваарийг хар.

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх

тараах материалын дүрс Суралцагчдад дараах тараах материалыг өгч эсвэл үзүүлэн, тэднийг судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг давтахад урь. Хэдэн минутын дараа, суралцагчид түлхүүр үг хэллэгийг уншиж, судрын эшлэлээсээ олсноор эшлэлийг хэрхэн сайн цээжилснийг шалга. Энэ үйл явцыг өөр өөр эшлэл дээр хэд хэдэн удаа давтаж хий. Дараа нь та судрын гол өгүүлбэрүүдийн аль нэгийг чанга уншиж, суралцагчдад дараагийн үгийг эсвэл үгсийг тэмдэглэлдээ бичих боломж олгохын тулд хааяа түр зогсож болно. Энэ үйл явцыг өөр өөр түлхүүр үг хэллэгт ашиглан, хэд хэдэн удаа давт. Суралцагчдаас төгс эзэмших сургаалын аль хэсгийг илүү давтахыг хүсэж байгаагаа тэмдэглэхийг хүс.

Мормоны Номын төгс эзэмших сургаалын эхний 12 хэсгийг үзэхдээ дараах хүснэгтийг ашигла. Цээжилж амжаагүй байгаа хоёроос гурван гол судрын хэллэгийг сонго. Цаасан дээр эсвэл судлах тэмдэглэл дээрээ судрын эшлэл болон гол хэллэгийн үгсийг чангаар хэлэх зуураа бич. Энэ үйл явцыг бүх хэллэгийг санадаг болтлоо олон удаа давтан хэл. Дараа нь дараагийн хэсэг рүү шилж.

Төгс эзэмших сургаалын эхний 12 хэсэг ба түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

1 Нифай 3:7

Судрын түлхүүр үг хэллэг

“Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 2:25

Судрын түлхүүр үг хэллэг

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.”

Судрын эшлэл

2 Нифай 2:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.”

Судрын эшлэл

2 Нифай 26:33

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд бүгд адил.”

Судрын эшлэл

2 Нифай 28:30

Судрын түлхүүр үг хэллэг

Бурхан “хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:3

Судрын түлхүүр үг хэллэг

“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”

Судрын эшлэл

2 Нифай 32:8–9

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар үргэлж залбирах ёстой.”

Судрын эшлэл

Moзая 2:17

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу.”

Судрын эшлэл

Moзая 2:41

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханы зарлигуудыг дагадаг [тэд] … бүх зүйлд адислагдсан болой.”

Судрын эшлэл

Moзая 3:19

Судрын түлхүүр үг хэллэг

“Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].”

Судрын эшлэл

Мозая 4:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшигч гэдэгт итгэ.”

Судрын эшлэл

Мозая 18:8–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.”

Сүнслэг нөлөө бүхий асуулт асуух

Сүнслэг нөлөө бүхий асуултууд нь сурах үйл явцын салшгүй нэг хэсэг юм. Аврагч мөнх бус амьдралынхаа үйлчлэлийн үеэр суралцагчдыг Өөрийнх нь заасан үнэнүүдийг бодож, мэдэрч, үйлдэхэд урьсан асуултуудыг байнга асуудаг байв (Maтай 16:13–16; Иохан 6:66–69-ийг үзнэ үү). Магадгүй та эцэг эх, багш эсвэл Сүмийн удирдагч нар танд сайн мэдээг илүү сайн ойлгоход эсвэл сурч байгаа зүйлээ амьдралтайгаа холбоход тань туслах асуулт асууж байгааг анзаарсан байх. Сүнслэг нөлөө бүхий асуултуудыг асууж, мөн хариулах нь сургалтын үйл явцыг таны хувьд илүү сонирхолтой, утга учиртай болгож чадна.

Дараах гурван төрлийн асуултыг самбарт жагсаан бич. Суралцагчдыг үйл ажиллагаанд бэлтгэхийн тулд төгс эзэмших сургаалын эхний 12 хэсгээс аль нэгийг нь сонгоод, ангилал тус бүрээр тухайн хэсгээс асуулт үүсгэ. Та мөн суралцагчдыг ангилал тус бүрээр асуулт санал болгоход урьж болно. 2 Нифай 32:8–9-ийг ашигласан жишээ асуултууд өгөгдсөн.

Олон төрлийн асуулт байдаг. Өнөөдөр та төгс эзэмших сургаалын хэсгүүдийг ойлгоход тань туслах сүнслэгээр нөлөөлөх асуултуудыг асууж, хариулах дадлага хийх болно.

Судруудыг судлахдаа ашиглаж болох янз бүрийн асуултын жишээг доор харуулав. Эдгээр жишээ асуулт нь 2 Нифай 32:8–9-д заасан үнэнтэй хамааралтай.

Сургаалын утгыг ойлгоход туслах асуултууд

  • 2 Нифай 32:8–9 дээр хэн ярьж байна вэ?

  • Тэр хэнтэй ярьж байна вэ? Яагаад?

Судруудын агуулга болон утгыг ойлгоход тань туслах асуултууд

Эдгээр асуулт нь сургаал, зарчмуудыг олж тогтооход бидэнд тусална.

  • Зохиогч үүгээрээ бидэнд юу заахыг хүссэн бэ?

  • “Үргэлж залбирах ёстой, мөн шантрах ёсгүй” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (2 Нифай 32:9).

Судрууд дахь сургаал, зарчмуудыг ойлгоход тань туслах асуултууд

  • Үргэлж залбирах нь Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлдөг гэж та бодож байна вэ?

  • Хүсээгүй ч гэсэн үргэлж залбирахаа санахад тань юу туслах вэ?

Суралцагчидтай хамт зарим жишээ асуултыг загварчилсны дараа дараах үйл ажиллагаанд зориулж тэдгээрийг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваа.

Суралцагчдаас бүлгээрээ төгс эзэмших сургаалын эхний 12 хэсгээс аль нэгийг нь сонгоод, сонгосныгоо бүхэлд нь хамтдаа уншихыг хүс. Дараа нь тэд самбар дээрх гурван ангилал тус бүрээс дор хаяж нэг асуулт үүсгэж болно. Суралцагчид гурван асуултаа үүсгэж дуусахад тэднийг өөр хос эсвэл бүлэгтэй нэгтгэхийг хүс. Эхний хос эсвэл бүлгийг сонгосон хэсэг болон асуултаа хуваалцахад хоёр дахь хос эсвэл бүлгийг асуулт бүрд хариулахад урь. Дараа нь суралцагчдын байрыг соль.

Хэрэв цаг гарвал бүлэг бүр өөр судрын хэсгийг сонгон, үйл ажиллагааг давтан хий.

Суралцагчдыг хувийн сургалтаараа болон ангидаа асуулт асуух чадварыг ашиглахад урамшуул.

1 Нифай 3:7, Moзая 18:8–10 хоёроос нэг төгс эзэмших сургаалыг сонго. Дээрх ангилал тус бүрд төгс эзэмших сургаалын хэсгийн талаар асууж болох гурван асуулт бич. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол өмнөх жишээнүүдийг үзнэ үү. Бичсэн асуултууддаа хариулна уу.

Өөрийн сонгосон төгс эзэмших сургаалын хэсгийг эцэг эх, ах эгчтэйгээ эсвэл найзтайгаа судалж, асуултад тань хариулахыг тэднээс хүс.