Семинар
Алма 13–16: Тойм


“Алма 13–16: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 13–16,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 13–16

Тойм

Их Эзэн хүмүүст зарлигуудыг заах, ёслолуудыг гүйцэтгэх дээд санваартнуудыг томилсон бөгөөд ингэснээр хүмүүс Их Эзэний амралтад орох боломжтой гэдгийг Алма тайлбарлажээ. Алма, Амюлек хоёрыг Аммонайха хотод Есүс Христийн сайн мэдээг зааж явахад нь ёс бусчууд итгэгчдийг тарчлааж, галд шатаан хөнөөв. Алма, Амюлек хоёр шоронд хоригдож, асар ихээр хавчигдан гадуурхагдав. Тэд гайхамшгаар шоронгоос чөлөөлөгдсөнийхөө дараа Сидом руу явж, гэм буруугаасаа болж шатах мэт халуурч өвдөж байсан Зиезромыг олов. Алма Зиезромыг эдгээж, баптисм хүртээв.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Алма 13

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Их Эзэний амралтад орох нь ямар утга учиртай болохыг мөн тэд үүнийг хэрхэн хийж чадахыг ойлгоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сүмийн удирдагчаар дамжуулан эсвэл сайн мэдээний ёслолд оролцсоноор хэрхэн адислагдсан тухайгаа бодоход урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Тус хичээл дээрх сургаалын болон зарчмын хоёр мэдэгдлийн аль нэгийг судалж, юу олж мэдсэнээ ангийнхантайгаа хуваалцахад бэлдэхийн тулд тэднийг бүлгүүдэд хуваарил. Суралцагчид дэд бүлгийн өрөөнд орж эсвэл хамтдаа юм уу бие даан судалж болно.

Алма 14

Хичээлийн зорилго: Энэ хичээлийн зорилго бол суралцагчдыг зовлон бэрхшээл, шаналал, шударга бус явдалтай тулгарах үед Их Эзэнд итгэхэд нь туслах явдал юм.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийн туулсан аливаа сорилтоо эргэцүүлэн бодоход урь. Аврагчид итгэх итгэл нь тэдэнд сорилтоо даван туулахад нь хэрхэн тусалсан эсвэл тусалж болох байсан талаар бодоход урамшуул.

  •  

Алма 15

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христээр дамжуулан эдгээх хүчийг олж авахад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2024 гарын авлага дахь Алма 13–16: ‘Их Эзэний амралтад орох нь’ 6-р сарын 24–30”-ийн судлах тоймын Алма 15:1–12 доторх гэр бүлээрээ судар судлах санааг уншихад урь.

  •  

  • Тараах материал: “Сүнслэг өвчин”

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Цагаан самбарын функцийг ашиглан, “Сүнслэг өвчин” тараах материалыг харуулснаар суралцагчид дээр нь олж мэдсэн зүйл, хариултаа бичих боломжтой болно.

Суралцахуйгаа үнэлэх нь 5

Хичээлийн зорилго: Энэ хичээл танд Мормоны Номыг судлах үедээ тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Мозая 18Алма 16-аас Есүс Христийн Цагаатгалын тухай өөрсдөд нь утга учиртай санагдсан судрыг олоход урьж болно.

  • Үзүүлэх материал: Уулын эсвэл уул руу авирч буй хүний зураг; замын голд явж буй хүний зургуудыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр тавьсан байх

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Цагаан самбарын функцийг ашигласнаар суралцагчид Мормоны Номын эхний хагасыг судлахдаа юу сурч мэдсэнээ эсвэл юу мэдэрснээ хуваалцах боломжтой болно. Хэрэв та суралцагчдад Есүс Христийн Цагаатгалыг тайлбарлахад нь туслах дасгал ажлыг ашиглахаар шийдсэн бол тэднийг жижиг дэд бүлгийн өрөөнүүдэд оруулаарай.

Төгс эзэмших сургаалын давтлага 12

Хичээлийн зорилго: Энэхүү хичээл нь өөрсдийн судалсан төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээ дахин давтаж, ойлгож, хэрэгжүүлэхэд нь тэдэнд туслах болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 1 Нифай, Мозая хоёрын төгс эзэмших сургаалын судрын хоёр хэсгийг сонгож, эдгээрийг ойлгож, хэрэгжүүлэхийн тулд юу хийж болох талаараа тунгаан бодоход урь.

  • Тараах материал:Мормоны Номын төгс эзэмших сургаалын гарын авлага: 1 Нифай 3–Мозая 18

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд суралцагчдыг судруудыг хэрхэн ойлгох тухай зөвлөгөөгөө хуваалцах үед нь тэдэнд харагдахаар газарт жагсаан эмхэтгэн бич. Үүнийг цагаан самбар юм уу чатын онцлогийг ашиглан хийж болно. Тустай байж магадгүй гэж санагдсан аливаа санаагаа нэм. Суралцагчдыг сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээ ойлгохыг хичээх үед эдгээр санааг харах нь тэдэнд тустай байж болно.