Семинар
Хиламан 7–12: Тойм


“Хиламан 7–12: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Хиламан 7–12,” Мормоны Номын багшийн гарын авлага

Хиламан 7–12

Тойм

Хиламаны хүү болох бошиглогч Нифай агуу ёс бус үйлийн цаг үед амьдарч байжээ. Ёс бус нифайчууд түүнээс яагаад өөрсдийнх талаар ийм хатуу үг хэлснийг нь асуухад тэрбээр Аврагчийг зоригтой гэрчлэв. Тэрээр өөрийн хүмүүст хэрэв тэд наманчлахгүй бол устгагдах болно гэдгийг сануулсан ажээ. Тэрээр ерөнхий шүүгчийн аллагын талаар бошиглосныхоо дараа Их Эзэний өөрт нь үзүүлсэн бүх зүйлийн талаар бясалган бодов. Үүнийг хийхдээ тэрээр Их Эзэн өөрийг нь үнэнч байсны төлөө адисалсан гайхалтай туршлагатай болсон. Тэрээр нифайчууд наманчилж болохын тулд Их Эзэнээс тэдний дунд өлсгөлөн илгээхийг гуйв. Үүний үр дүнд нифайчуудын олонх нь өөрсдийгөө даруусгасан ба дахин бороогоор адислагдав. Энэ гайхамшгийг үл харгалзан, цаг хугацаа өнгөрөхөд ихэнх хүн Их Эзэнээс буцаж, ёс бус үйлээ үргэлжлүүлэв.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.

Хиламан 7–10

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд бошиглогчдын гүйцэтгэх чухал үүргийг ойлгоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өнөөгийн бошиглогчид амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаар найзтайгаа эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ ярилцахад урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Их Эзэний бошиглогчийн тухай үнэнийг судалж, олж мэдэхэд бэлтгэхийн тулд цагаан самбарын функцийг ашиглан, Их Эзэний бошиглогчдын тухай үнэн гэж гарчиг тавь. Суралцагчдыг хичээлийн туршид энэ гарчгийн доор үнэнийг жагсаан бичихэд урь.

Хиламан 8

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад бошиглогчид Есүс Христийг гэрчилдэг гэдгийг ойлгон, бошиглогчдын гэрчлэлийн үнэнийг мэдрэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг саяхан болсон Ерөнхий чуулган дээр Есүс Христийг гэрчилсэн бошиглогч, төлөөлөгчдийн нэг буюу хэд хэдэн жишээг олж мэдэхэд урь.

  • Үзүүлэх материал: А хувилбар, бошиглогчид болон судруудын жагсаалт

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: А хувилбарыг сонгосон суралцагчдад бошиглогчдын жагсаалт болон хичээлийн судрын эшлэлүүдийг үзүүл.  

Хиламан 10

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Нифайн туршлагаас Их Эзэний чиглүүлэг болон хүчийг амьдралдаа урих үнэнийг ойлгоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Хиламан 10-ыг уншаад, Нифайн жишээн дээрээс амьдралыг нь адисалж болох юуг сурч мэдэж болохыг олж мэдэхэд урь.

  • Тараах материал: “Тунгаан бодох ба хувийн илчлэлт, ”Их Эзэний хүслийг ядрахаа мэдэхгүй эрэлхийлэх,” “Лацдах хүч”

  • Видео: “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь” (18:59; цагийн код 3:19-өөс 4:26 хүртэл үзнэ үү); “Сүнслэг шуурганууд” (2:24)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Бүлгийн үйл ажиллагааны хувьд та суралцагчдыг гурав гурваар нь хуваарилан, дэд бүлгийн өрөөнд оруулж болно. Дараа нь та шаардлагатай бол тусламж үзүүлэхээр эсвэл суралцагчдын үйл ажиллагааг ажиглахын тулд дэд бүлгийн өрөө бүрд орж болно.

Хиламан 11–12

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Бурханы өмнө даруу байх хүслийг нэмэгдүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 1989 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн “Бардамналаас болгоомжил” хэмээх үгийг уншихад урь. Энэ үгийг Gospel Library дээрээс эсвэл Ensign, 1989 оны 5-р сар, 4–7-оос олж болно.

  • Үзүүлэх материал: Тоонууд бүхий зураг; бардамналын тойргийн диаграмм

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд бардамналын тойргийн диаграммыг үзүүл. Ийн үзүүлэхэд суралцагчид судлах үйл ажиллагаагаа дуусгахын тулд үүнийг судлах тэмдэглэл дээрээ хуулж чадна. Эсвэл та суралцагчдад компьютер дээрээ нээн, хичээлийн үеэр ашиглахын тулд хэвлэж болох зургийн хавсралтыг өгч болно.

Төгс эзэмших сургаалын давтлага 17

Хичээлийн зорилго: Энэ хичээл Мормоны Номын төгс эзэмших сургаалын сүүлийн 12 хэсгээс хэд хэдэн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад туслах юм.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг амьдралдаа цээжилсэн зүйлсийнхээ талаар бодоход урь. Эдгээр зүйлийг хэрхэн цээжилж чадсан бэ? Энэ нь тэдэнд хэрхэн тусалсан бэ?

  • Үзүүлэх материал: “Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай”

  • Суралцагчдад зориулсан материал: Цээжлэх карт бүтээх цаас, харандаа, хайч

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд бэлтгэл үйл ажиллагааны хариултаа хуваалцах боломжийг суралцагчдад олго.