Семинар
Хиламан 10: Их Эзэн Нифайг адисалсан нь


“Хиламан 10: Их Эзэн Нифайг адисалсан нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Хиламан 10,” Мормоны Номын багшийн гарын авлага

Хиламан 10

Их Эзэн Нифайг адисалсан нь

тунгаан бодож буй залуу эмэгтэй

Нифай ерөнхий шүүгчийн аллагын талаар бошиглосныхоо дараа Их Эзэний өөрт нь үзүүлсэн бүхнийг эргэцүүлэн бодсон ч хүмүүсийн ёс бус байдлаас болж шантарчээ. Тэр гэр лүүгээ явах замдаа, Өөрийнх нь хүслийг гүйцэлдүүлэхдээ үнэнч байсных нь төлөө Их Эзэн түүнийг адисалсан гайхалтай туршлагатай болсон юм. Энэ хичээл Их Эзэний удирдамж мөн хүчийг амьдралд тань урих үнэнийг Нифайн туршлагаас ойлгоход тусална.

Суралцагчдыг сурах үүрэг хариуцлагатай байхад урь. Хэдийгээр багшийн үүрэг хариуцлага чухал ч суралцагчид өөрсдөө суралцах үүрэгтэй. Суралцагчид Есүс Христ, Түүний сайн мэдээний талаарх үнэнийг өөрсдөө олж мэдэхээр Бурханы үгийг хайх үедээ сэнхэрдэг. Суралцагчдад эргэцүүлэн, тунгаан бодохын мөн ангиараа харилцан ярилцахын үнэ цэнийг олж мэдэхэд нь тусал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Хиламан 10-ыг уншиж, Нифайн жишээнээс тэдний амьдралыг адисалж болох юу сурч болохыг олж мэдэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Цэвэр болох нь

Зангиа зангидах зэрэг тодорхой ур чадварыг эзэмшсэн суралцагчийг урьж, өөр суралцагчдаа үүнийг хэрхэн хийхийг тайлбарлах замаар хичээлийг эхлүүл. Тодорхой оролдлого хийсний дараа шинээр сурсан суралцагч нөгөө суралцагчдаа саяны ур чадвараа харуулж болно. Хэрэв та үүнийг хийхээр сонгосон бол хоёр дахь асуултыг алгас.

  • Та өөр хэн нэгний жишээнээс ямар нэгэн зүйл сурсан үеэ санаж байна уу? Юу байсан бэ?

  • Яагаад жишээгээр юм сурах нь нөлөөтэй байдаг вэ?

Өнөөдөр та бошиглогч Нифайн үлгэр жишээнээс үнэнийг сурах боломжтой болно. Та Нифайг нифайчуудын ахлах шүүгчийн аллагад оролцсон гэж хилсээр буруутгаж байсныг санаж байгаа байх (Хиламан 9:16–20-ийг үзнэ үү). Сүнслэг нөлөөгөөр Нифай алуурчныг таньж тодорхойлоод, суллагдсан (Хиламан 9:20–38-ыг үзнэ үү). Нифай гэр лүүгээ буцах замдаа Хиламан 10-т цэдэглэгдсэн Их Эзэнтэй холбоотой чухал туршлагыг хуримтлуулсан. Дараах гурван үйл ажиллагаа нь бүлгийг судлахад тань туслах болно.

тараах материалын дүрс Суралцагчдад дараах тараах материалыг өгч, тэднийг үйл ажиллагааг дуусгахад урь.

Дараах үйл ажиллагааг гүйцэтгэхдээ суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж болно. Бүлэг бүрд багийн ахлагч оноо. Суралцагчдад эхний суралцах үйл ажиллагааг дуусгах хангалттай хугацаа гарсны дараа шинэ бүлгүүдийг бүрдүүлж, өөр сургалтын үйл ажиллагааг гүйцэтгүүл. Суралцагчид сургалтын гурван үйл ажиллагааг бүгдийг нь хийж дуустал энэ үйл явцыг давтаж болно.

Өөр нэг санаа бол суралцагчид тараах материалын аль нэгийг тусад нь судлах цаг гаргаж, сурсан зүйлийнхээ талаар богино хичээл бэлтгэх явдал байж болно. Дараа нь суралцагчдад хичээлээ жижиг бүлэгт заах боломжийг олгож эсвэл цөөн хэдэн сайн дурынхан ангидаа хичээлээ зааж болно.

Суралцах үйл ажиллагаа 1: Тунгаан бодох ба хувийн илчлэлт

Амьдралдаа илчлэлт хүлээн авах талаар та юу сурсан бэ? Хиламан 10-ын эхний хэсэгт бид Нифай Бурханаас хүч, илчлэлт хүлээн авсан туршлагын талаар сурсан. Нифайн жишээ нь бид Их Эзэнээс илчлэлт хүлээн авах, таних чадвараа хэрхэн нэмэгдүүлж болохыг заадаг.

Хиламан 10:1-3-ыг уншаад, Нифайг юу Их Эзэнээс илчлэлт хүлээн авахад хүргэснийг олж мэд.

  • Та юу олж мэдсэн бэ?

2, 3-р шүлэг-ээс тунгаан бодох гэсэн үгийг тэмдэглэ. Та энэ үгийг судар дээрээ тэмдэглэхийг хүсэж болно.

Бидний эдгээр шүлгээс сурч болох нэг үнэн бол Их Эзэний зүйлсийг тунгаан бодох нь биднийг илчлэлт хүлээн авахад бэлтгэдэг юм.

  • Та энэ нь юу болох талаар эргэлзэж байгаа хүнд тунгаан бодохыг хэрхэн тайлбарлаж болох вэ?

  • Тунгаан бодох нь бидэнд илчлэлт хүлээн авахад яагаад тусалж болох вэ

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан:

Нам гүм байдалд байж, Сүнсийг сонсож мөн дагах нь чухал. Дэлхийн түүхийн аль ч цаг үеийн хүмүүсийн амьдралд байгаагүй бидний анхаарлыг сарниулах зүйлс амьдралд маань хэтэрхий олон байна.

Хүн бүрд бясалгах мөн эргэцүүлэн бодох цаг хэрэгтэй. Дэлхийн Аврагч хүртэл мөнх бус тохинууллынхаа үеэр үүнийг хийх цаг гаргасан байна. (М.Рассэлл Баллард, “Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд” 2014 оны 5-р сарын 4-ний Залуучуудад зориулсан СБС-ийн онцгой цугларалт], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Сүнслэг зүйлсийн талаар тунгаан бодоход хэцүү болгодог зарим анхаарал сарниулах зүйл юу вэ?

  • Таны хувьд тунгаан бодох шаардлагатай “Их Эзэний зүйлс” юу вэ?

  • Тунгаан бодох нь илчлэлт хүлээн авахад хүргэсэн ямар туршлага танд байдаг вэ? Мөн ийм ямар туршлагыг та мэдэх вэ?

Энэ үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах зорилгоо бод. Зорилгоо судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Сурах үйл ажиллагаа 2: Их Эзэний хүслийг ядрахаа мартан биелүүлэхийг эрэлхийлэх

Маш хэцүү мэт санагдсан ямар нэг зүйлийг хийхийг танаас шаардаж байсан үеийг эргэцүүлэн бод. Их Эзэн бошиглогч Нифайд ёс бус нифайчуудыг наманчлалд дуудахыг хүсэх үедээ түүнд хэцүү зарлигуудыг өгсөн. Хэдий хэцүү байсан ч Нифай Их Эзэний хүслийг дагахын тулд шаргуу ажилласан.

Хиламан 10:4–5-ыг уншиж, Их Эзэн Нифайд түүний итгэлийн үр дүн болгож юу хэлснийг олж мэд.

  • Эдгээр шүлгээс ямар үг эсвэл хэллэг танд онцгой санагдсан бэ? Яагаад?

Бидний эдгээр шүлгээс сурч болох нэг үнэн бол биднийг Их Эзэний хүслийг биелүүлж, Түүнд ядрахаа мартан үйлчлэхийг эрэлхийлэх үед Их Эзэн биднийг олон талаар адислах болно юм.

  • Их Эзэний хүслийг биелүүлэх хүсэлд юу саад болж болох вэ?

  • Та өөрийн хүслийг бус харин Их Эзэний хүслийг дагахад илүү хялбар болгох Түүний талаар юу санаж чадах вэ?

Эдгээр шүлэгт ашигласан ядрахаа мартан гэсэн үг нь ядаршгүй, хичээнгүй байх гэсэн утгатай.

Түүнчлэн суралцагчдыг Сургаал ба Гэрээ 64:33, Их Эзэн ядрахаа мартан зүтгэх байдлын талаар хуваалцсан сургаалыг уншихад урих нь тустай байж болох юм. Суралцагчид энэ жишээг судрынхаа Хиламан 10:4–5-ын хажууд бичиж болно.

  • Есүс Христ Тэнгэрлэг Эцэгт ядрахаа мартан үйлчилсэн ямар ямар арга зам байдаг вэ?

  • Та өнөө үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хэрхэн ядрахаа мартан үйлчилж чадах вэ?

Тэнгэрлэг Эцэгийн хүслийг эрэлхийлж, Түүнд ядрахаа мартан үйлчлэхийн тулд хийж болох зорилгынхоо талаар бод. Зорилгоо судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Суралцах үйл ажиллагаа 3: Лацдах хүч

Их Эзэн Түүнээс хүссэн бүхнээ хийх хүчийг танд өгсөн гэж төсөөлөөд үз. Бурхан бошиглогч Нифайд хандан, “[Бурханы] тааллын эсрэг зүйлийг эс гуйдаг” (Хиламан 10:5) учраас хүссэн бүхнийг нь өгнө гэж хэлсэн.

Хиламан 10:7-г уншаад, Их Эзэн Нифайд хийх хүчийг өгсөн нэг зүйлийг олж мэд.

7-р шүлэг-т тайлбарласан хүчийг лацдах хүч гэдэг. Энэ шүлгээс бид лацдах хүч нь газарт болон тэнгэрт холбож мөн цуцалдаг гэдгийг сурч мэдэж болно. Холбох гэдэг нь нийлүүлэх, холбох мөн цуцлах гэдэг нь салгах, тараах гэсэн үг гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

Дараах догол мөрд жагсаасан шүлгүүдийг самбар дээр бичиж, суралцагчдыг судрынхаа Хиламан 10:7-ын хажууд холбогдох эшлэл болгон бичихэд урь.

7-р шүлэгт дурдсан лацдах хүч нь Елиа (1 Хаад 17:1), Петр ба төлөөлөгчид (Матай 16:15–19; 18:18), Иосеф Смит (Сургаал ба Гэрээ 132:46) нарын атгасан лацдах хүчтэй ижил юм. Яг ийм хүчтэй түлхүүрийг өнөөдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч болон түүний даалгаж болох хүмүүс атгадаг. Энэхүү хүчээр гэр бүлүүд ариун сүмийн ёслолуудаар дамжуулан үүрд хамт лацдан холбогдох боломжтой.

  • Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг энэ болон дараагийн амьдралд хамаарах гэрээ хийхийг хүсдэг гэж та нар бодож байна вэ?

  • Та ямар арга замаар гэр бүлүүд мөнхөд лацдагдаж чадна гэсэн мэдлэгээр адислагдсан бэ?

  • Гэр бүлүүд мөнхөд нэгдмэл байж чадна гэсэн мэдлэг одоо таны бодол санаа, сонголтод хэрхэн нөлөөлж байна вэ?

Суралцагчдыг суралцах үйл ажиллагаануудаа дуусгасны дараа олон суралцагчийг хичээлээсээ онцгой чухал эсвэл утга учиртай гэж үзсэн зүйлээ хуваалцахад уриарай. Цаг байвал Нифайн Их Эзэнтэй хийсэн энэ ариун туршлагынхаа дараа юу хийснийг харахын тулд Хиламан 10:11–19-ийг унших нь тустай байж болох юм.

Өнөөдөр сурсан үнэний талаар гэрчилж, суралцагчдыг өөрт авсан сүнслэг сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.