“Төгс эзэмших сургаалын давтлага 22: Хэрэгжүүлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаалын давтлага 22,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаалын давтлага 22
Хэрэгжүүлэх
Энэ хичээл та нарт Мормоны Номын төгс эзэмших сургаалын хэсгүүдийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжийг олгоно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Амьдрал дээрх бодит нөхцөл байдал
Мэддэг өсвөр үеийнхнийхээ тухай бод. Тэдний гэр бүлийн нөхцөл байдал, тэдэнд юу таалагддаг, ямар бэрхшээл тулгардаг талаар тунгаан бод. Хичээлийн туршид ашиглах, бодит амьдрал дээр байдаг боловч зохиомол жишээг боловсруулахдаа дараах мэдээллийг харгалзан үзэж, хоосон зайг бөглө.
-
(Нэр оруулна) настай ба (түүний) гэр бүл гишүүнтэй. (Тэр) , , дуртай. (Түүнд) , , зэрэг сорилтууд тулгарч байгаа. (Тэр) Есүс Христийн тухай (өөрийн) гэрчлэлийг гэж боддог.
Их Эзэний биднийг сорилт бэрхшээл дунд чиглүүлдэг нэг арга зам бол судрууд дахь Түүний сургаал юм. Бид судрууд дахь сургаалуудыг судалж, хэрэгжүүлснээр амьдралдаа тус болох хариултуудыг олж авч чадна.
-
Судруудыг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэх нь ямар үнэ цэнтэй вэ?
-
Та нар судар дахь сургаалыг амьдралдаа хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн бэ?
Далын ахлагч Крэг К.Кристэнсэн Иосеф Смит судар дахь сургаалыг амжилттай хэрэгжүүлэх загварыг хэрхэн ашигласан тухай ийн тайлбарлав.
Иосеф судрын үгсийг зүрх сэтгэлдээ хүчтэй нөлөөлүүлэх боломжийг олгосон юм. Тэрээр энэхүү үгсийн талаар гүнзгий тунгаан бодож, өөрийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэсэн. Дараа нь тэр сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдсэн билээ. (Крэг К.Кристэнсэн, “Би өөрөө эдгээр зүйлийг олж мэднэ,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 59–62)
-
Ахлагч Кристэнсэний мэдэгдлээс юу нь та нарын анхаарлыг татсан бэ?
Та нар Иосефын жишээнээс дараах загварыг харсан байж магадгүй. Үүнд:
-
Судруудыг чин сэтгэлээсээ судлах
-
Тэдгээрийг гүн гүнзгий тунгаан бодох
-
Уг сургаалыг нөхцөл байдалдаа хэрэгжүүлэх
-
Сурсан зүйлийнхээ дагуу үйлдэх зэрэг юм.
Загварыг ашиглах
Өмнө нь зохиосон жишээгээ тунгаан бод. Төгс эзэмших сургаалын судрын дараах хэсгүүдийг уншаад, цаасан дээр өөрийн зохиосон жишээний доор, уг жишээн дээрх хүнд тус болно гэж бодож буй эшлэлээ бич. Дээрх загварын эхний гурван алхмыг дага. Судлах үедээ зүрх сэтгэлдээ уг хэсэгт зориулан зай гаргаж өг. Судрын хэсгийг гүн гүнзгий тунгаан бод. Дараа нь тухайн хүн уг судрын хэсгийг хэрэгжүүлэх нь яагаад тустай гэж бодож байгаагаа бич.
Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай
Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Энэрэл бол Христийн цэвэр хайр.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.” |
Судруудыг хэрэгжүүлэх
Дээрх загварыг үргэлжлүүлэн дагахын тулд өөрийн жишээн дэх хүнийг сурсан зүйлийнхээ дагуу үйлдэхэд урих замаар судрыг хэрэгжүүлэхээр эрэлхийл. Ийн үйлдэхэд дараах алхмууд тусалж магадгүй.
-
Төгс эзэмших сургаалын судрын хэсэг дэх үнэнүүдэд үндэслэн, уг хүний итгэлээр үйлдэж болох нэг юм уу хоёр арга замыг бичиж тэмдэглэ. Жишээлбэл: Ифер 12:27 дахь сургаалыг хэрэгжүүлэхийг хичээж буй хүн Христийнхтэй адил даруу зан чанарыг хөгжүүлэх арга замыг эрэлхийлж, зорилготойгоор Аврагчид анхаарлаа төвлөрүүлэх, долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх гэх мэт Христэд ирэх үйлдлүүдийг хийдэг байх.
-
Энэ хүнийг сурсан зүйлийнхээ дагуу үйлдэхэд нь урамшуулж, урам өгөхийн тулд та нар юу хэлэхээ бич. Захиасыг хэрэгжүүлэх нь тухайн хүний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд мөн Тэдэн шиг болох хүсэл, чадварт хэрхэн нөлөөлж болохыг нэмж бич.
-
Судрын хэсгээс сурсан үнэний талаарх гэрчлэлээ эсвэл түүнтэй холбоотой туршлагыг бичиж тэмдэглэ.
Судрын хэсгүүдийг өөрийн амьдралд хэрэгжүүлэх
-
Судалсан, тунгаасан үнэнүүд тань та нарын амьдралын нөхцөл байдалтай хэр хамааралтай вэ?
-
Та нар ямар үйлдэл хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ? (Жишээ нь: Та олж мэдсэн үнэнээ хэрэгжүүлэхэд илүү зорилготойгоор анхаарахын тулд хувийн сургалт явуулах арга барилаа өөрчилж болно. Үүний тулд энэ хичээлээр дадлага хийсэн загвараа хэрхэн ашиглаж болох талаар бодож үз.)
-
Эдгээр үйлдэл нь та нарын Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?