“Moрмон 7–9: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Moрмон 7–9,” Мормоны Номын багшийн гарын авлага
Moрмон 7–9
Тойм
Мормон цэдэгтээ хамгийн сүүлд Есүс Христийн сургаал болон Түүнийг дагадаг хүмүүсийг хүлээж буй мөнхийн аз жаргалын тухай бичиж үлдээсэн. Түүнийг нас барсны дараа хүү Моронай нь ялтаснуудыг хүлээн авч, хамгаалахын тулд чадах бүхнээ хийв. Тэр тэднийг “Их Эзэний тул далд хадгалагд[ан]” (Мормоны Номын эхний хуудас), нэгэн өдөр “Их Эзэний мутраар” (Мормон 8:26) урагш гарч ирэх болно гэдэгт итгэн, эцэст нь газарт булжээ. Их Эзэн Моронайд бидний үеийг үзүүлсэн ба тэрээр эцсийн өдрүүдэд давамгайлах гэм нүгэл, зан байдлыг дүрсэлсэн. Тэр биднийг “Их Эзэнд ханд” (Мормон 9:6) хэмээн уриад, Есүс Христийг дагахад туслах өөр нэг зөвлөгөөг өгчээ.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.
Moрмон 7
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийг дагаж, Бурхантай хамт үүрд аз жаргалтай амьдрахаар бэлтгэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Та суралцагчдыг юу тэднийг аз жаргалтай болгодог талаараа хуваалцах бэлтгэлтэй хичээлд ирэхэд урьж болно. Тэд гэр бүлийнхээ хэн нэгэнтэй юу тэднийг аз жаргалтай болгодог тухай ярилцаж болно.
-
Үзүүлэх материал: Мормоны талаарх сорил; хичээлийн төгсгөл дэх хувийн үнэлгээ
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Би Бурхантай хамт мөнхийн аз жаргалд оршиж чадна…” гэсэн гүйцэд бус мэдэгдлийг үзүүлж, суралцагчдыг Мормон 7:8–10-аас олж мэдсэн зүйлээ ашиглан, мэдэгдлийг гүйцээж, чаат хэсэгт бичихэд урьж болох юм.
Мормон 8:1–26
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Ном амьдралд нь ямар чухал болохыг мэдрэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Сүүлийн үед Мормоны Номыг судлахад гаргасан тэдний хичээл зүтгэл Мормоны Номыг хэр эрхэмлэж байгааг нь илэрхийлж байгаа талаар бодоход урь.
-
Материал: Эрдэнэсийн газрын зураг; суралцагчдад Мормоны Номын үнэ цэнийг ойлгоход туслах өртөөнүүдийн заавар
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Мормоны Номын үнэ цэнийг олж мэдэхээр судлах үед юу сурч байгаагаа хуваалцахад урь. Тэдэнд дуртай судар, үнэ цэнтэй санагддаг шүлэг, сургаал, түүхээ жагсаан бичих боломж олгохын тулд чаат хэсгийг ашиглаж болох юм. Дараа нь хэд хэдэн суралцагчаас үүнийгээ тайлбарлахыг хүс.
Мормон 8:27–41; 9:1–6, 27–37
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Ном биднийг хожмын үед Их Эзэнд хандахад туслахын тулд бичигдсэн гэдгийг ойлгоход тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христ рүү хандахад бидэнд тусалж чадах судрыг Мормоны Номоос хуваалцах бэлтгэлтэй ангидаа ирэхэд урих талаар бодож үз.
-
Материал: Цаг хугацааны капсулыг төлөөлсөн хайрцаг эсвэл эд юмс
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг онлайн жижиг өрөөнүүдэд хуваарилж; Есүс Христийн тухай, Түүнд итгэхэд бидэнд туслах судрын хэсгүүдийг Мормоны Номоос хуваалцахад урьж болно.
Мормон 9:7–27
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Бурханд итгэснээр тэд хэрхэн Түүнд амьдралд нь гайхамшгуудыг үйлдэх боломжийг олгодгийг ойлгоход тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ахлагч Роналд А.Расбандын “Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан гэсэн үгийг унших юм уу сонсоход уриад, тэд юуг сурч мэдэн, гайхамшгуудын талаар ямар асуулттай байх талаар бод. Түүний үгийг ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой.
-
Суралцагчдад зориулсан материал: Товхимол бүтээх цаас, бичгийн хэрэгсэл, цавуу, хайч
-
Видео: “Sanctify Yourselves” (4:37); “By Divine Design” (цагийн код 14:51; 7:16-оос 8:19 хүртэл үзнэ үү.)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Өнгөрсөн үед тохиосон гайхамшгуудын талаар ярихдаа, Есүс Христийн гайхамшгуудыг үйлдэж буй видеог үзүүлэхийг бодоорой. Өнөө үед тохиосон гайхамшгуудын талаар ярихдаа та уг хичээл дээр санал болгосон видеонуудаас аль нэгийг үзүүлж болно.
Төгс эзэмших сургаалын давтлага 23
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын хоёрдугаар хагас дахь хэд хэдэн судрын хэсэг, судрын түлхүүр үг хэллэгийг эсвэл төгс эзэмших сургаалын судрын бүтэн хэсгийг цээжлэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг цээжлэх төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэг, эшлэлийг сонгоод, хуваалцах бэлтгэлтэй ангидаа ирэхэд урь.
-
Зураг: Моронайн Иосеф Смитэд үзэгдэж буй зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдаас ямар судрыг цээжлэхийг хүсэж байгаагаа хуваалцахыг хүсэх болно гэдгийг хэл. Та суралцагчдад цээжлэхийн тулд юу хийж байгаагаа нэг нэгэнтэйгээ хуваалцах цаг гаргаж өгөх юм уу бүх суралцагчийн ашиглаж болох цээжлэх нэг аргыг сонгож өгч болно.