Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 23: Цээжил


“Төгс эзэмших сургаалын давтлага 23: Цээжил,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 23,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 23

Цээжил

Зураг
Судар судалж буй залуу эмэгтэй

Судрын хэсгүүдийг болон тэдгээрийн заадаг зүйлсийг санах нь та нарт олон арга замаар тусална. Энэ хичээл та нарт Мормоны Номын хоёрдугаар хагас дахь хэд хэдэн судрын хэсэг, судрын түлхүүр үг хэллэг эсвэл төгс эзэмших сургаалын судрын бүтэн хэсгийг цээжлэхэд туслах зорилготой.

Цээжлэхэд урамшуул. Цээжлэхдээ зүдэрдэг суралцагчдын урмыг хугалахаас болгоомжил. Суралцах чадвар нь хязгаарлагдмал суралцагчдад тэдний хэрэгцээнд илүү тохирох цээжлэх арга замыг олоход нь тусал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг цээжлэх төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэг, эшлэлийг сонгоод, ангидаа хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг энэ давтлага хичээлийн оронд заах хэрэгтэй байж болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үеэр заасан байхад анхаарахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирлын эсвэл зохицуулагчийн өгсөн заах хуваарийг хар.

Давтахын ач холбогдол

Суралцагчдад давтахын үнэ цэнийг ойлгоход тусал. Гэхдээ үүнд хэт их цаг зарцуулж болохгүй. Төгс эзэмших сургаалын үг хэллэг, хэсгүүдийг хичээлийн дараагийн хэсэгт цээжлэх хангалттай цаг суралцагчдад үлдэж байгаа эсэхийг нягтал.

Сурах, санахыг хүссэн зүйлээ давтах нь асар их ашиг тустай байдаг. Байнга давтахыг шаарддаг хэд хэдэн үйл ажиллагааг жагсаа.

  • Ямар нэг зүйлийг олон удаа давтсанаар ашиг тусыг нь хүртсэн ямар арга замууд байдаг вэ?

Хэрэв тустай бол, хүмүүс шинэ сурсан хичээлийг долоо хоногийн дараа мартдаг ч дахин давтан уншсанаар илүү сайн тогтоож чаддаг талаар товчхон ярилцахыг бодож үз. Мөн бүгдийг нэг дор цээжлэхээс илүүтэй, материалыг жижиг хэсэг болгон хуваах нь илүү үр дүнтэй байдаг.

Зураг
Моронай Иосеф Смитэд үзэгдсэн нь

Моронайн Иосеф Смит дээр зочилж буй зургийг үзүүл.

Мормоны Номын бошиглогч, эдүгээ тэнгэрлэг элч Моронай Иосеф Смит дээр зочлохдоо 17 настай Иосефт нэгэн чухал захиасыг санахад нь туслахын тулд давталтыг ашигласан байдаг.

  • Та нар энэ түүхийн талаар юу санаж байна вэ? (Иосеф Смит—Түүх 1:33–49-ийг үзнэ үү.)

  • Ижил захиас хүргэхийн тулд Бурхан Моронайг дөрвөн удаа илгээсэн ба ингэх нь Түүний талаар юуг өгүүлж байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Моронайн Иосеф Смит дээр ахин дахин зочилсон талаар ийн заасан.

Давтах гэдэг нь Ариун Сүнсний бидний оюун ухааныг гэгээрүүлж, зүрх сэтгэлд нөлөөлж, ойлголтыг тэлдэг хэрэгсэл юм. (David A. Bednar, “Repeat Over Again … the Same Things as Before” [Brigham Young University–Idaho devotional, Jan. 26, 2016], byui.edu)

  • Энэ нь төгс эзэмших сургаалын хэсгүүд болон судрын түлхүүр үг хэллэгүүдийг ахин дахин судлахын ач тусын талаар ойлгоход хэрхэн тусалж байна вэ?

  • Энэ нь та нарын давтаж, анхаарлаа хандуулахаар сонгосон тодорхой судруудын талаар юу хэлж байж болох вэ?

Суралцагчдад дараах хүснэгтийн хуулбарыг үзүүлэх юм уу тарааж өг. Эсвэл Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022) дахь төгс эзэмших сургаалын хэсгүүдийн жагсаалтыг олоход урь.

Тэднийг өмнө нь цээжилсэн судрын эшлэлүүд болон судрын түлхүүр үг хэллэгүүдээ давтаад, өнөөдөр ямар хэсгүүдийг цээжлэхдээ анхаарлаа төвлөрүүлэхээ шийдэхэд урь.

Мормоны Номын төгс эзэмших сургаал: Алма–Моронай

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

Aлмa 7:11–13

Судрын түлхүүр үг хэллэг

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно.”

Судрын эшлэл

Алма 34:9–10

Судрын түлхүүр үг хэллэг

“Цагаатгал хийгдэх ёстой, … агуу их болоод эцсийн золиослол.”

Судрын эшлэл

Алма 39:9

Судрын түлхүүр үг хэллэг

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай.”

Судрын эшлэл

Алма 41:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.”

Судрын эшлэл

Хиламан 5:12

Судрын түлхүүр үг хэллэг

“Бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстойг санагтун.”

Судрын эшлэл

3 Нифай 11:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.”

Судрын эшлэл

3 Нифай 12:48

Судрын түлхүүр үг хэллэг

“Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.”

Судрын эшлэл

3 Нифай 27:20

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд … миний нэрээр баптисм хүртэгтүн.”

Судрын эшлэл

Ифeр 12:6

Судрын түлхүүр үг хэллэг

“Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.”

Судрын эшлэл

Ифeр 12:27

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв хүмүүс надад ирэх аваас … тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Судрын эшлэл

Moронай 7:45–48

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэрэл бол Христийн цэвэр хайр.”

Судрын эшлэл

Моронай 10:4–5

Судрын түлхүүр үг хэллэг

“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас … [мөн] Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Суралцагчид эшлэл, судрын түлхүүр үг хэллэгүүд эсвэл судрын хэсгийг бүхэлд нь цээжлэхийн тулд дараах болон бусад дасгалыг ашиглаж болно. Суралцагчид 2-р сонголт дээр төсөөлсөн эд юмсыг үзүүлж, эдгээр нь цээжилсэн зүйлээ санахад хэрхэн туслахыг тайлбарлаж, хичээлээ өндөрлөж болно. Хэрэв цаг гарвал суралцагчид төгс эзэмших сургаалын бусад судар дээр ч эдгээр дасгалыг давтаж болно.

Цээжилж эхэл

Давтах байдлаар цээжлэхэд туслах, оюун санааг тань гэрэлтүүлэхийн тулд Ариун Сүнсийг урьж болох нэг юм уу хоёр арга замыг бод. Дараах жишээнүүд та нарт тус болж болох юм.

  1. Цээжлэхийг хүссэн зүйлээ жижиг хэсгүүдэд хувааж, тусад нь давт.

  2. Цээжлэхийг хүссэн бүх үгээ эсвэл заримыг нь нүдэндээ төсөөлөн хар.

  3. Цээжлэхийг хүссэн зүйлийнхээ нэг хэсгийг харахгүйгээр хэлж чаддаг болтлоо давтан унш. Үгийн эхний үсгийг ашиглах нь бас тустай байж болох юм.

Дахин давтахаар төлөвлө

Суралцагчдыг хичээлийн бус цагаар ч гэсэн үргэлжлүүлэн цээжлэхэд мөн санах ойгоо сайжруулахад урь. Нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, дараагийн өдөр, долоо хоногуудын туршид үүнийхээ дагуу үйлдэн, ахиц гаргахад нь суралцагчдад тусал.

Хэдэн өдөр эсвэл долоо хоногийн турш үргэлжлүүлэн цээжлэх арга замуудыг бодож ол. Дараах санаанууд та нарт шийдэхэд тусална.

  1. Цээжлэх зүйлээ санахын тулд Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж хүсэн залбир.

  2. Өдрийн тодорхой цагийг сонгож, аль болох ихийг цээжээр хэлэх гэж оролд. Та нар өдөр бүр ижил цагт өөрсдөдөө сануулах сэрүүлэг тавьж болно.

  3. Цээжээр хэлж байх үедээ хэн нэгнээр үгсийг харуулж; ахиц дэвшил, ой санамжийг тань шалгахад урь.

Хэвлэх