“Ифер 1–5: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Ифер 1–5,” Мормоны Номын багшийн гарын авлага
Ифер 1–5
Тойм
Ёс бус хүмүүсийг тэнгэрт хүрэх цамхаг барихаар оролдсонд Их Эзэн тэдний хэлийг будилуулав (Эхлэл 11:1–9-ийг үзнэ үү). Жаредын ах Их Эзэнд хандан гуйж, гэр бүл, найз нөхдийг нь энэхүү төөрөгдлөөс хэлтрүүлж өгөхийг хүсэхэд (Ифер 1:34–37-г үзнэ үү) Их Эзэн түүнд нигүүлслээр хариулав. Жаредын ах болон түүний хүмүүс далайг гатлах усан онгоц барих явцдаа хэд хэдэн томоохон асуудалтай тулгарчээ. Жаредын ах Их Эзэнд хандахдаа асуудлуудаа шийдэх төлөвлөгөөтэй байсан ба “үлэмж итгэлтэйгээр” (Ифер 3:9) даруухнаар залбирснаар Их Эзэнийг харж, Түүнтэй ярилцсан юм. Жаредын ахын тухай цэдэглэсэн үзэгдлийг лацдахыг Их Эзэн Моронайд зарлигласан бөгөөд хүмүүсийг Жаредын ах шиг итгэлтэй болсон үед эдгээр бичээс илчлэгдэх болно гэдгийг тайлбарлажээ.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.
Ифер 1
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдыг илүү чин сэтгэлээсээ, илүү тууштай залбирахад урамшуулах зорилготой.
-
Суралцагчдын бэлтгэл: Суралцагчдыг Ифер 1:34–37-г уншаад, “Их Эзэнээс залбиран гуй” гэсэн хэллэгийг тэмдэглэхэд урь. Энэ хэллэг нь тэдний хувьд ямар утгатайг, энэ нь бидний заримдаа залбирдаг арга барилаас юугаараа ялгаатай болохыг хуваалцахад бэлдэж ирэхийг хүс.
-
Видео: “The Tower of Babel” (0:58); “Answers to Prayer” (цагийн код 12:39; 2:16-оос 4:31 хүртэл үзнэ үү.)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг залбирлаа сайжруулах тухай хэлэлцүүлэгт оролцох үед, хуваалцахаасаа өмнө асуултуудыг нэг юм уу хоёр минут тунгаан бодоход урь. Үйл ажиллагааг хэлэлцүүлэг шиг байлгахын тулд эцэг эхчүүдийг эсвэл бусад өсвөр үеийнхнийг хичээлийн энэ сүүлчийн хэсэгт урих талаар бодож үз.
Ифер 2
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад асуудлуудаа шийдвэрлэхдээ Их Эзэний тусламжийг хэрхэн эрэлхийлэх талаар мэдэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг асуудлуудаа шийдвэрлэхдээ Их Эзэний тусламжийг хүлээн авсан өөрийн болон таньдаг хүнийхээ туршлагаас хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Ифер 2-ыг судлах хүснэгтийг суралцагчдад э-мэйлээр илгээх талаар бодож үз. Суралцагчдыг тус тусад нь онлайн жижиг өрөөнд оруулахын өмнө бүлэг тус бүрд нэг хүнийг бичээчээр томилж, дэлгэцээ хуваалцан, бүлгээрээ хүснэгтийг хамтдаа бөглөхөд урь. Бүлгээрээ ажиллаж дууссаны дараа нэг юм уу хоёр бүлгийг ангийнхантай дэлгэцээ хуваалцаж, бөглөсөн хүснэгтээ үзүүлэхэд урь.
Ифер 3
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христэд итгэх итгэлээ даруухнаар хэрэгжүүлэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сүмийн түүх эсвэл судраас хүндэлж биширдэг гурван хүнийхээ тухай, тэд Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн харуулсан талаар бодоход урь.
-
Тараах материал: “Жаредын ахын итгэл”
-
Видео: “Faith and the Goal” (4:40); “Rebuilding My Faith When I Felt Lost” (6:26)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг дөрвөн бүлэгт хуваарилж, тэднээр А, Б, В, Г үйл ажиллагаануудыг хийлгэх талаар бодож үз. Бүлэг бүрээс нэг гишүүнийг ахлагчаар томилж, түүнээс хэн ямар даалгавар гүйцэтгэх, ямар дарааллаар хуваалцахаа шийдэхийг хүс. Хэрвээ яг дөрвөн хүнтэй бүлэг болоход суралцагчийн тоо хүрэлцэхгүй байгаа бол гурван хүнтэй хэд хэдэн бүлэг үүсгэж болно. Бүлэг бүр дөрвөн үйл ажиллагааг бүгдийг нь хийж гүйцэтгэх нь чухал биш.
Ифер 4–5
Хичээлийн зорилго: Энэ хичээл нэмэлт илчлэлт авахын тулд юу хийж болохоо ойлгоход суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчдын бэлтгэл: Тэднийг өдөр тутмын судрын сургалтынхаа нэг хэсэг болгон Ифер 4-ийг уншиж, Их Эзэнээс нэмэлт илчлэлт хүлээж авахад нь туслах үнэнийг хайж олоход урь.
-
Хэрэгсэл: Өөрт эсвэл гэр бүлийнхэнд тань онцгой үнэ цэнтэй ямар нэг зүйл
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Дараагийн хичээл дээр өөрсдөд нь эсвэл гэр бүлийнхэнд нь үнэ цэнтэй зүйлийг үзүүлэхийг хэдэн суралцагчаас хүссэн зурвас илгээх талаар бодож үз.
Төгс эзэмших сургаалын давтлага 24
Хичээлийн зорилго: Энэ хичээл Мормоны Номын төгс эзэмших сургаалын судрын өөр өөр хэсгүүдийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг суралцагчдад олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг илүү сайн ойлгохыг хүсэж байгаа Мормоны Номын төгс эзэмших сургаалын хэсгийг залбирч байгаад сонгоход урих талаар бодож үз. Сонгосон хэсгээ гэр бүлийн гишүүн болон дотнын найзтайгаа эсвэл Сүмийн удирдагчтайгаа ярилцаад, үүнээс юу сурч мэдсэнээ хуваалцах бэлтгэлтэй ирэхийг хүс.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагч бүрийг төгс эзэмших сургаалын хэсгийн талаарх асуултуудыг өөр нэг суралцагч руу илгээхээр хуваарилах талаар бодож үз. Та суралцагч бүрд нэг тоо өгөөд, тэр тооноос нэгээр илүү тоотой хүн рүү асуултаа явуулахыг хүсэх замаар үүнийг гүйцэтгэж болно (хамгийн их тоотой суралцагч нэг дугаартай суралцагч руу асуултаа илгээнэ). Суралцагчид асуултад хариулж, хичээлийн төгсгөлд хариултаа буцааж илгээхийг зорино.