“Ифер 3: ‘Ийм үлэмж итгэл,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Ифер 3,” Мормоны Номын багшийн гарын авлага
Ифер 3
“Ийм үлэмж итгэл”
Та нар Есүс Христэд итгэх нь бидний амьдралд ямар өөрчлөлт авчрах талаар нухацтай бодож байсан уу? Нэгэн гайхалтай жишээ бол Жаредын ах байсан бөгөөд тэр Их Эзэний өмнө асуудлуудаа шийдэх төлөвлөгөөтэй ирж, “үлэмж итгэлтэйгээр” (Ифер 3:9) даруухнаар залбиран, “нүднээс [нь] гивлүүр сөхөгдөхөд” (Ифер 3:6) Их Эзэнийг харж мөн ярилцсан. Энэ хичээл танд Есүс Христэд итгэх итгэлээ даруухнаар хэрэгжүүлэхэд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та итгэлээ хэрхэн харуулдаг вэ?
Сүмийн түүхээс эсвэл судраас хүндэлж биширдэг гурван хүний жагсаалтыг гарга.
-
Тэд ямар арга замаар Есүс Христэд итгэх итгэлээ харуулсан бэ?
-
Та нар амьдралдаа Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?
-
Та нар яагаад итгэлээ хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
Есүс Христэд итгэх итгэлийнхээ талаар тунгаан бодоход тань туслах дараах мэдэгдлүүд хэр үнэн болохыг 1–5 (1 = хэзээ ч үгүй; 2 = заримдаа; 3 = байнга; 4 = бараг үргэлж; 5 = үргэлж) гэсэн үнэлгээгээр дүгнэн бич.
-
Би Христэд итгэдэг бөгөөд Түүнийг Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрдөг.
-
Би Тэнгэрлэг Эцэгт хандан чин сэтгэлээсээ залбирч, асуудлууддаа Бурханы болон Есүс Христийн тусламжийг эрэлхийлэн, Тэдний удирдлага, тусламжид итгэдэг.
-
Би үйлдэж, Их Эзэн надад тусална гэдэгт итгэдэг.
Энэ хичээлийг судалж байхдаа та нар Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн даруухнаар хэрэгжүүлж болох тухай, яагаад ингэх хэрэгтэй талаар илүү ихийг суралцахаар эрэлхийл.
Итгэлээ хэрэгжүүлэх
Өмнөх хичээлээс та нар Их Эзэн Жаредын ахад усан онгоц барьж, далайг гаталж, амлагдсан нутаг руу явахыг зарлигласан тухай мэдэж авсан. Хэдий тийм ч усан онгоц гэрэлгүй байв. Их Эзэн Жаредын ахаас шийдэл санал болгохыг хүсжээ (Ифер 2:23-ыг үзнэ үү). Жаредын ах Есүс Христэд итгэн үйлдэх үед Их Эзэн түүнд асуудлуудаа шийдвэрлэхэд тусалж, хүссэнээс нь илүүгээр адисалсан.
-
Жаредын ахын туршлагаас та нар юу сурсан бэ?
Их Эзэнд итгэх итгэлээ даруухнаар хэрэгжүүлснээр бид Түүн рүү улам ойртох болно гэсэн нэг зарчмыг бид сурч болох юм.
-
Жаредын ах “хаднаас арван зургаан жижиг чулууг хайлуулан гаргаж ав[аад], тэдгээрийг зөөж, “уулын орой дээр … Их Эзэнд хандан залбир[ав]” (Ифер 3:1). Асуудлыг шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийж, үйлдэхэд бэлэн байгаа нь яагаад Их Эзэнд итгэх бидний итгэлийн чухал хэсэг гэж бодож байгаагаа бич.
-
Жаредын ах залбирч байхдаа “[Бурханы] өмнөх сул дорой” (Ифер 3:2) байдлаа хэлж, даруухнаар тусламж гуйсан. Бид өөрсдийн сул талыг болон Их Эзэнээс бүрэн хамааралтай байдлаа ойлгох нь бидний залбирал, Түүнд итгэх итгэлд хэрхэн нөлөөлж болохыг бич.
-
Жаредын ах Их Эзэнээс чулуунуудад хүрч, тэдгээрийг гэрэлтүүлж өгөхийг гуйхдаа “Ай Их Эзэн, та бүх хүчийг эзэмшдэг, мөн хүмүүний тусын тулд та ямарвааг хийж чадна гэдгийг би мэднэ” (Ифер 3:4) хэмээн гэрчилсэн. Их Эзэн бидний асуудалд туслах хүчтэй гэдгийг та нар хэрхэн мэдсэн эсвэл мэдэж болох тухайгаа бич. Мөн энэ мэдлэг Түүнд итгэх бидний итгэлд хэрхэн нөлөөлж болох тухай бичиж болно.
-
Жаредын ах Их Эзэний ярих үгсэд итгэнэ гэж амласан (Ифер 3:11–12-ыг үзнэ үү). Жаредын ах яагаад Их Эзэнд үлэмж их итгэж, үүнийг зөвшөөрсөн гэж бодож байгаагаа бич.
Их Эзэнд улам ойртох нь
-
Жаредын ахыг итгэлийнх нь улмаас Их Эзэн өөр ямар байдлаар адисалсан бэ?
-
Жаредын ах энэ туршлагаар дамжуулан Их Эзэнд хэрхэн ойртсон бэ?
Жаредын ахад хэлсэн Их Эзэний “Чи уналтаас гэтэлгэгдсэн болой; тиймийн тул чи миний дэргэд буцаан хүргэгдлээ” (Ифер 3:13) гэсэн үгсийг тэмдэглэх нь тустай байж болох юм. Бид Их Эзэнд итгэх итгэлийг хувийн асуудлууддаа хэрэгжүүлснээр Түүнээс тусгаарлагдсан байдлаа ялан дийлж, Түүнтэй хамт амьдрахаар буцах мөнхийн зорилгодоо Түүний тусламжийг хүлээн авч чадна.
Өсвөр үеийнхний итгэлээ хэрэгжүүлж буй дараах жишээнүүдээс аль нэгийг нь үз эсвэл унш.
-
“Faith and the Goal” (4:40)-ийг үзнэ үү. Залуухан мэргэжлийн хөл бөмбөгчин Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн хэрэгжүүлж байгаагаа ярина.
4:39 -
“Rebuilding My Faith When I Felt Lost” (6:25)-ыг үзнэ үү. Номлолоосоо эрт буцаж ирсэн нэгэн залуу Есүс Христэд итгэх итгэлээ сэргээж байгаа талаар гарна.
0:0 -
Өвдсөн нүдээ эдгээлгэхийн тулд бошиглогч Жозеф Ф.Смитийг эрж хайсаар Нидерландаас ирсэн залуу хүү Жан Рүтхоффын түүхийг унш (Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх боть 3, Boldly, Nobly, and Independent, 1893–1955 [2022], 123–125).
-
Танд болон таны мэддэг хүмүүст Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлсэн ямар туршлага байдаг вэ?
Хичээлийн төгсгөлд Есүс Христэд илүү их итгэх итгэлийг хэрэгжүүлэх нэг арга замыг мөн яагаад үүнийг сонгосноо бич. Энэ үйл ажиллагааг дуусгахад туслах ерөнхий санаануудыг өгөв. Та нар өөрт тохирох дэлгэрэнгүй мэдээллийг оруулах шаардлагатай.
-
Асуудлыг шийдэхийн тулд тодорхой үйлдэл хийж, Их Эзэнээс тусламж хүс.
-
Илүү даруухнаар залбирч, Их Эзэнд итгэх зорилго тавь.
-
Та нарыг Их Эзэнд ойртуулах нэг зүйлийг идэвхтэй хий.
Итгэлээр үйлдэхдээ Их Эзэнд илүү ойр байх арга замуудыг хай.