Семинар
Ифер 6: Жаредчууд амлагдсан нутаг руу аялсан нь


“Ифер 6: Жаредчууд амлагдсан нутаг руу аялсан нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Ифер 6,” Мормоны Номын багшийн гарын авлага

Ифер 6

Жаредчууд амлагдсан нутаг руу аялсан нь

Жаредчуудын хөлгүүд давалгаанд шидэгдэн явав

Жаредчуудын хувьд, амлагдсан нутгийн зүг аялахдаа хөлгүүдээ тавьсан их усыг гатлахад ямар санагдаж байсан талаар төсөөлөөд үз. Хэдийгээр аялал нь урт удаан, хүнд хэцүү байсан ч жаредчууд аян замд нь Их Эзэн тусалж байгааг таньж мэдсэн. Түүнчлэн Их Эзэн бидэнд мөнх бус амьдралыг туулах, Тэнгэрлэг Эцэгийн оршихуй руу буцах замд маань тусалж чадна. Энэ хичээл амьдралын тань аялалд тусалж болох үнэнийг заах судруудыг адилтгахад тусална.

Суралцагч бүрд суралцах туршлагад хувь нэмрээ оруулахад нь тусал. Суралцагч бүр хэрэгтэй бөгөөд оруулах хувь нэмэртэй гэдгийг таньж мэдээрэй. Зарим суралцагч бусад суралцагчаас илүү оролцох хүсэлтэй байж болох юм. Суралцагч бүрийг утга учиртай хувь нэмэр оруулахад урамшуулахын тулд илүү их хүчин чармайлт гаргаж, бүтээлч бай.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчид Ифер 6:1–12-ыг уншаад, энэ цэдгийн амьдралд нь бэлгэдлээр хэрэгжүүлж болох талуудын талаар бодож болно. Үүнд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2024 дээрх эдгээр шүлгийн судлах үйл ажиллагаанууд тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Амьдралын зам

Дараах нь суралцагчдад Ифер 6 дээр судалсан зүйлээ өөрсдийн амьдралтай адилтгахад бэлдэхэд туслах зорилготой. Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ үйл ажиллагааг дуусгахад урихаас гадна самбар дээр хийхэд урь.

Бидний мөнх бус амьдралыг урт удаан замтай зүйрлэж болох бөгөөд хүрэх газар маань мөнх амьдрал юм. Судлах тэмдэглэл дээрээ хуудасны нэг талд “Би”, нөгөө талд “Мөнхийн амьдрал” гэж бич. Энэ хоёр гарчгийн хоорондох зайд бидний аян замын явцад тохиолдож болох Тэнгэрлэг Эцэгт үнэ цэнтэйгээр буцаж очиход хүндрэлтэй болгодог зарим саад бэрхшээлийг бич. Дараа нь мөнхийн амьдралд хүрэх зам тань хэрхэн өрнөж байгааг мөн тодорхойлсон саад бэрхшээлүүдийн аль нь танд тулгарч байгаа талаар бод.

Өнөөдөр та жаредчуудын хөлгүүдээ барьж дууссаныхаа дараа амлагдсан нутаг руу хийсэн аяллын талаар судлах болно. Та энэ хичээлийг судалж байхдаа Бурханы оршихуй руу буцах замд тань тулгарах саад бэрхшээлийг даван туулахад туслах үнэнүүдийг олж мэд.

Судруудыг амьдралтайгаа адилтгах нь

Дараах алхмууд нь судраас унших зүйлээ хувийн нөхцөл байдалтайгаа харьцуулахад буюу адилтгахад тань тусална. Судлах тэмдэглэлдээ “Судруудыг амьдралтайгаа адилтгах арга замууд” гэсэн гарчгийг бич. Эдгээр алхмыг гарчгийн доор бич.

Суралцагчдад тэмдэглэлдээ хуулж авахад зориулан дараах алхмуудыг үзүүл.

  1. Чухал мэдээллийг олж харах.

  2. Харьцуулалт хийх.

  3. Үнэ цэнтэй сургамж олж авах.

  4. Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох.

Суралцагчдад эдгээр алхмыг бие даан ашиглах дадлага хийх боломжийг олгохын өмнө дараах жишээг ангиараа хий. Суралцагчдад бие даан давтах цаг хичээлийн үлдсэн хэсэгт хангалттай гаргахад анхаар.

Алхам 1: Чухал мэдээллийг олж харах

Ифер 6:1–3-ыг уншаад, чухал мэдээллийг олж мэд. Эдгээр мэдээлэлд хүмүүс, газар орон, эд зүйл эсвэл үйлдэл орж болно.

Суралцагчдаас эдгээр шүлгээс олж мэдсэн чухал мэдээллээ хуваалцахыг хүс. Эдгээрийг самбарт бичиж болно. Та дараах зүйлийг онцолж болно.

Таны анзаарсан байж болох нэг чухал мэдээлэл бол Жаредын ахын Их Эзэнд авчирсан чулуунуудыг (Ифер 3:1–6-г үзнэ үү) Тэрээр жаредчуудыг хөлөгтөө гэрэлтэй байж болохын тулд гэрэлтүүлсэн явдал юм.

Алхам 2: Харьцуулах

Өмнөх алхам дээр тодорхойлсон мэдээллийг ямар нэг сүнслэг байдлын зүйлтэй эсвэл таны амьдралын нөхцөл байдалтай хэрхэн харьцуулж болох талаар бод.

  • Та өмнөх алхам дээр тодорхойлсон мэдээлэлтэй ямар харьцуулалт хийж чадах вэ?

Жишээлбэл: Та гэрэлтсэн чулуунуудыг Есүс Христ, Ариун Сүнс, судрууд, амьд бошиглогчдын сургаал, үлгэр жишээ гэх мэт Тэнгэрлэг Эцэгийн бидэнд адисалсан сүнслэг гэрлийн эх үүсвэртэй харьцуулсан байж болно. (Дуулал 119:105; Иохан 8:12; 1 Нифай 17:13-ыг үзнэ үү. Та эдгээр шүлгийг Ифер 6:3 дахь шүлгүүдтэй хооронд нь холбож болно.)

Алхам 3: Үнэ цэнтэй сургамжийг олж авах

Эдгээр шүлгийг амьдралтайгаа эсвэл ямар нэгэн сүнслэг зүйлтэй харьцуулахдаа ямар сургамж эсвэл үнэнийг сурч мэдсэн талаараа бод. Мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурч мэдсэнээ бод.

  • Та эдгээр шүлгээс ямар сургамж эсвэл үнэнийг сурч мэдсэн бэ? Өдөр тутмын амьдралд тань тусалж болох юуг та олж мэдсэн бэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний мөнх бус амьдралын замд бидэнд туслах удирдамж болон гэрлээр хангадаг гэсэн үнэнийг бид эдгээр шүлгээс сурч мэдэж болно.

Та суралцагчдыг Бурханаас амьдралд нь удирдамж болон сүнслэг гэрлээр хангасан зарим арга замын талаар хуваалцахад урьж болно.

Алхам 4: Хувиараа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох

Өмнөх алхам дээр тодорхойлсон сургамжаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бод.

  • Та амьдралдаа Бурханы гэрлийг дагах эсвэл илүү их хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

Та судар судлахаа сайжруулах, өдөр бүрийн шийдвэртээ Тэнгэрлэг Эцэгээс удирдамж залбирч хайх эсвэл Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа байлгахын тулд илүү хичээнгүйлэн хичээх гэх зэрэг үйлдлүүдийн талаар бодож байсан байх.

Энэ цэдгээс бусад шүлгийг адилтгах дадлага хий

Жаредчуудын хөлөг

Суралцагчид дараах судлах үйл ажиллагааг бие даан, хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр хийж болно.

Ифер 6:4–12-ыг уншаад, жаредчуудын амлагдсан нутаг руу хийсэн аяллын цэдгийн үлдсэн хэсгийг судал. Жаредчуудын аялал таны амьдралын замтай холбогдож байж болох илүү олон арга замыг олж мэд. Та энэ хичээлийг судалж байхдаа судруудыг адилтгахын тулд дөрвөн үе шаттай үйл явцыг ашиглан дадлага хий.

Эдгээр шүлэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу зааж байгааг онцгой анхаар.

Суралцагчдыг хангалттай судалсных нь дараа сурч мэдсэн зүйлсийг нь хэлэлцүүл. Хэрэв тэдэнд нэмэлт тусламж хэрэгтэй бол дараах асуултуудыг асуу.

  • Эдгээр шүлэг танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу заасан бэ?

  • Их Эзэний бидний амьдралд мэдрүүлэхийг зөвшөөрсөн ямар “ширүүн салхи” (Ифер 6:5) байдаг вэ? Сорилт, бэрхшээл маань бидэнд Бурханд илүү ойртоход тусална гэдэгт бид хэрхэн итгэлтэй байж чадах вэ?

  • Мөнх бус амьдралын замд тань “автагдсан” (Ифер 6:6) мэдрэмж авч болох ямар арга зам байж болох вэ? Ийм үед танд туслах юуг та 7-р шүлэг-ээс олж харсан бэ?

  • Жаредчууд яагаад хүнд хэцүү аяллынхаа үеэр Их Эзэнийг магтсан гэж та бодож байна вэ? (Ифер 6:9-ийг үзнэ үү). Сорилттой тулгарсан үед ч Бурханд талархалтай байхад тань юу танд туслах вэ?

Ярилцлагын дараа суралцагчдыг өнөөдөр судалсан зүйл нь амьдралд нь, тэр дундаа өмнө нь тодорхойлсон саад бэрхшээлд нь хэрхэн тусалж болох талаар бодоход урь. Санахыг хүссэн аливаа сүнслэг өдөөлт болон ойлголтоо судлах тэмдэглэлдээ бичихэд тэднийг урамшуулан дэмж.

Өнөөдрийн ярилцсан үнэнүүдийг гэрчил. Суралцагчдыг судраас уншсан зүйлээ амьдралтайгаа үргэлжлүүлэн адилтгахад урамшуулан дэмж.