“Ифер 8: ‘Их Эзэн нууц хуйвалдаанаар ажиллах нь үгүй,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Ифер 8,” Мормоны Номын багшийн гарын авлага
Нууц хуйвалдаанууд Мормоны Номын бүх үед хэд хэдэн бүлэг хүмүүсийг зовоож байсан. Энэ мөчлөг жаредчуудын дунд гарч ирсэн бөгөөд эцэст нь тэднийг устгахад хүргэжээ. Бошиглогч Моронай жаредчуудын тухай бичихдээ эдгээр хор хөнөөлт явдлаас бидний сурч мэдэж болох чухал үнэнүүдийг нэмж хэлсэн. Энэ хичээл суралцагчдад Есүс Христийг дагаснаар нууц хуйвалдааныг эсэргүүцэх хэрэгтэйг ойлгоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
-
Сатан хор хөнөөлөө хэрэгжүүлэх ямар нууц арга замыг ашигладаг вэ?
-
Ийм нууц нь Есүс Христтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ? Яагаад?
-
Хор хөнөөлтэй үйлдлээ нуусан учраас мултарч чадна гэж боддог нэгнийг юуг мэдээсэй гэж та хүсэж байна вэ?
Өнөөдөр та нууц хуйвалдаан хэмээх ёс бус байдлын үйл хэрэгт нууцаар оролцсон бүлэг хүмүүсийн талаар суралцах болно. Та энэ хичээлийг судалж байхдаа нууц хуйвалдааны аюулыг ойлгоход туслах сургаалыг олж мэд.
Жаредчуудын дундах ёс бус байдал
Жаредчуудыг амлагдсан нутагт ирсний дараа, Жаредын ах үүнийг хийх нь боолчлолд хүргэнэ гэж сэрэмжлүүлснийг үл харгалзан өөрсдийг нь захирах хааныг томилсныг та санаж байгаа байх (Ифер 6:22–23-ыг үзнэ үү). Ёс бус хаад хойч үеийнхээ хүмүүсийн дунд хагарал үүсгэж, зовлон зүдгүүр учруулсан.
Ифер 8:1–10-ыг уншаад, Омерыг хаан болоход юу тохиолдсоныг олж мэд.
Жаред охиныхоо ёс бус төлөвлөгөөг зөвшөөрчээ. Акишийг Жаредын охинтой гэрлэхийг хүсэхэд Акиш, Жаред, түүний охин мөн гэр бүлийн бусад гишүүн Омерыг хөнөөхийн тулд нууц хуйвалдааныг зохион байгуулав (Ифер 8:11–15-ыг үзнэ үү).
Нууц хуйвалдаан бол “бүлгийн хилэнцэт зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд тангаргаар холбогдсон хүмүүсийн байгууллага” (Судруудын удирдамж, “Нууц хуйвалдаанууд,” scriptures.ChurchofJesusChrist.org). Сатан нууц хуйвалдааныг үүсгэгч юм (Хиламан 6:25–30-ийг үзнэ үү).
Энэ түүхийг өгүүлэгчийн хувьд бошиглогч Моронай нууц хуйвалдааны тухай хэд хэдэн чухал сургаал, сэрэмжлүүлгийг хуваалцсан. Ифер 8:18–25-ыг уншаад, Их Эзэн нууц хуйвалдааны талаар ямар бодолтой байдгийг олж мэд.
Бидний эдгээр шүлгээс сурч мэдэж болох нэг үнэн бол нууц хуйвалдаан бол Бурханы мэлмийд хамгийн жигшүүрт зүйл (Ифер 8:18) гэдэг үнэн юм.
Та нууц хуйвалдаанууд яагаад Их Эзэнд жигшүүртэй байдгийг ойлгоход тань туслах дараах судруудыг уншаад, Есүс Христийн тухай юу сурч мэдсэнээ олж мэд.
-
Та эдгээр шүлгээс Ифер 8 дээр гарсан хүмүүст тусалж болох байсан юуг сурч мэдсэн бэ?
-
Эдгээр шүлэг Их Эзэний тухай юуг танд зааж өгсөн бэ?
-
Эдгээр сургаал одоогийн өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж болох вэ?
Моронай яагаад эдгээр сэрэмжлүүлгийг оруулсан тухайгаа тайлбарласнаар нууц хуйвалдааны тухай сургаалаа өндөрлөжээ. Ифер 8:26-г уншаад, Моронай биднийг юуг мэдээсэй гэж хүссэнийг олж мэд.