Судрууд
Ифер 8


Бүлэг 8

Хаант улсын талаар зөрчил сөргөлдөөн байв—Хааныг хөнөөхөөр тангарагт нэгдсэн нууц хуйвалдааныг Акиш байгуулав—Нууц хуйвалдаанууд нь чөтгөрийнх бөгөөд үндэстнүүдийг устгалд хүргэдэг үр дагавартай буюу—Орчин цагийн харийнханд бүх нутгийн, үндэстний, мөн улсуудын эрх чөлөөг устгахаар хичээх нууц хуйвалдааны эсрэг сэрэмжлүүлэв.

1 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Омерыг төрүүлж, мөн Омер түүний оронд засаглав. Мөн Омер Жаредыг төрүүлэв; мөн Жаред хөвгүүд болоод охидыг төрүүлэв.

2 Мөн Жаред эцгийнхээ эсрэг босож, мөн Хетийн нутагт ирж мөн суурьшив. Мөнхүү улиран тохиох дор тэрбээр хуурамч үгсийнхээ улмаас олон хүнийг зусардав, тэрбээр хаант улсын хагасыг өөртөө итгүүлэх хүртлээ буюу.

3 Мөн тэр хаант улсын хагасыг өөртөө итгүүлсний дараа, эцгийнхээ эсрэг тулалдаанд орж, мөн тэрээр эцгээ олзлон аваачив, мөн түүнийг дарангуйлалд хөдөлмөрлөх болгов;

4 Мөн эдүгээ, Омерын засаглалын өдрүүдэд, тэрээр өдрүүдийнхээ хагасыг дарангуйлалд өнгөрөөв. Мөнхүү улиран тохиох дор тэрбээр хөвгүүд мөн охидыг төрүүлж, тэдний дунд Изром мөн Кориантумр нар байв;

5 Мөн тэд өөрсдийн ах Жаредын үйлийн улмаас үлэмж хилэгнэн, үүний хэрээр тэд их цэргийг цуглуулан мөн Жаредын эсрэг тулалдаанд оров. Мөнхүү улиран тохиох дор тэд түүний эсрэг шөнөөр тулалдаанд орсон ажээ.

6 Мөнхүү улиран тохиох дор тэд Жаредын их цэргийг хөнөөчихөөд түүнчлэн түүнийг ч хөнөөх гэж байв; мөн тэрбээр өөрийг нь үл хөнөөх аваас тэрбээр хаант улсаа эцэгтээ өгөх болно хэмээн тэднээс гуйв. Мөнхүү улиран тохиох дор тэд түүний амийг хэлтрүүлсэн ажгуу.

7 Мөн эдүгээ Жаред хаант улсыг алдсаныхаа улмаас үлэмж харуусаж байв, учир нь тэрбээр зүрх сэтгэлээ хаант улсын дээр мөн дэлхийн алдар суунд байрлуулсан байсан буюу.

8 Эдүгээ Жаредын охин үлэмж овжин зальтай байв, мөн эцгийнхээ харууслыг хараад, тэрбээр хаант улсыг эцэгтээ сэргээж өгөх төлөвлөгөө боловсруулахаар бодов.

9 Эдүгээ Жаредын охин маш үзэсгэлэнтэй байв. Мөнхүү улиран тохиох дор тэрээр эцэгтэйгээ ярьж, мөн түүнд хандан өгүүлсэн нь: Эцэг минь юуны учир ийм их харуусалтай байна вэ? Агуу гүнийг гатлан өвөг дээдсийн минь авчирсан цэдгийг тэрээр уншаагүй гэж үү? Болгоогтун, эрт цагийн тэд өөрсдийн нууц төлөвлөгөөгөөр хаант улсуудыг болон агуу алдар сууг эзэгнэсэн талаар шастир байдаггүй гэж үү?

10 Мөн эдүгээ, тиймийн тул, Кимнорын хүү Акишт эцэг минь илгээг; мөн болгоогтун, би үзэсгэлэнтэй, мөн би түүний өмнө бүжиглэж, мөн би түүнд таалагдах болно, тиймээс тэрээр намайг эхнэрээ болгохыг хүсэх болно; иймийн тул хэрэв тэрээр намайг өөрт нь эхнэр болгон өгөхийг танаас хүсэх аваас, тэгвэл та түүнд хэлэгтүн: Хэрэв та миний эцэг, хааны толгойг надад авчрах аваас би түүнийг танд өгөх болно.

11 Мөн эдүгээ Омер Акишийн анд нь байв; иймийн тул, Жаред Акишийг авчруулахад, Жаредын охин түүний өмнө бүжиглэснээр түүнд таалагдаж, тиймээс тэрээр түүнийг эхнэрээ болгохыг хүсэв. Мөнхүү улиран тохиох дор тэрээр Жаредад хандан хэлэв: Надад түүнийг эхнэр болгон өгөгтүн.

12 Мөн Жаред түүнд хандан: Хэрэв та надад миний эцэг, хааны толгойг авчирч өгөх аваас би түүнийг танд өгье хэмээн хэлжээ.

13 Мөнхүү улиран тохиох дор Акиш Жаредын гэрт өөрийн бүх садан төрлийнхнөө цуглуулан, мөн тэдэнд хэлэв: Миний та нараас хүсэх зүйлд та нар үнэнч байхаа надад андгайлах уу?

14 Мөнхүү улиран тохиох дор тэд бүгдээрээ түүнд тэнгэрийн Бурханаар, мөн бас тэнгэрүүдээр, мөн түүнчлэн газар дэлхийгээр, мөн өөрсдийнхөө толгойгоор, Акишийн хүссэн тусламжийг үзүүлэхгүй хэн боловч, тэр толгойгоо алдана; мөн Акишийн тэдэнд мэдэгдсэн ямарваа зүйлийг задруулсан хэн боловч, мөнхүү тэр нь амиа алдах болно хэмээн түүнд андгайлав.

15 Мөнхүү улиран тохиох дор тэд Акиштай тийн санал нэгдэв. Мөн Акиш, бүр эхлэлээс алуурчин байсан Каинаас доош гардуулагдсан тэр, хүч чадлыг түүнчлэн эрэлхийлсэн эртний тэднээр өгөгдсөн тангаргийг тэднээр хэлүүлсэн ажгуу.

16 Мөн эдгээр тангараг хүмүүст хэлэгдэхээр чөтгөрийн хүч чадлаар хадгалагдан үлдээгдсэн байв, тэднийг харанхуйд байлгахын тулд, хүчийг олж авахаар, мөн алж, тонохоор мөн худал хэлэхийн төлөө мөн бүх л төрлийн ёс бус мөн садар самууныг хийхээр хүчийг эрэлхийлэх тэдэнд туслахын тулд буюу.

17 Мөн эртний эдгээр зүйлийг хайхыг түүний зүрх сэтгэлд суулгасан нь Жаредын охин байв; мөн Жаред үүнийг Акишийн зүрх сэтгэлд суулгасан ажээ; иймийн тул, Акиш үүнийг өөрийн төрөл садан мөн нөхдөөр хэлүүлж, өөрийн хүссэн бүх зүйлийг хийхээр сэтгэл татам амлалтаар тэднийг удирдан дагуулжээ.

18 Мөнхүү улиран тохиох дор тэд яг л эртний тэдний адил, нууц хуйвалдааныг байгуулав; ийм хуйвалдаан Бурханы мэлмийд хамгийн жигшүүрт мөн бусдаас илүү ёс бус буюу;

19 Учир нь Их Эзэн нууц хуйвалдаанаар ажиллах нь үгүй, бас хүмүүнд цус урсгахыг тэр тушаах нь үгүй, харин хүмүүний эхлэлээс бүх зүйл дээр үүнийг хориглосон билээ.

20 Мөн эдүгээ Моронай би, тэдний тангаргуудын мөн хуйвалдаануудын маягийг эс бичнэм, учир нь тэдгээр нь хүмүүс бүгдийн дунд байдаг, мөн тэдгээр нь леменчүүдийн дунд байдаг нь надад мэдүүлэгдсэн болой.

21 Мөн тэдгээр нь миний одоо тухайлан ярьж буй энэ хүмүүсийн устгалын, мөн түүнчлэн Нифайн хүмүүсийн устгалын шалтгаан болсон юм.

22 Мөн нууц хуйвалдаанууд уг үндэстнээр тархах хүртэл нь хүч мөн баялгийг олохоор тэдгээрийг дэмжих ямарваа үндэстэн, болгоогтун, тэд устгагдах болно; учир нь тэдний урсгах өөрийнх нь гэгээнтнүүдийн цус нь тэднээс өшөө авахуулахаар газраас өөрт нь хандан үргэлж гуйхыг мөн тэгэхэд өөрөө өс хонзонг тэднээс авахгүй байхыг Их Эзэн зөвшөөрөхгүй бөлгөө.

23 Иймийн тул, ай харийнхан та нар, эдгээр зүйл та нарт үзүүлэгдэх нь Бурханы мэргэн ухаан болой, тэгснээр та нар нүглээ наманчилж, мөн хүч мөн баялгийг олохын тулд байгуулагдсан эдгээр аллагын хуйвалдаануудыг өөрсдийн дээр байлгахыг—мөн уг ажлыг, тийм ээ, бүр устгалын ажлыг өөрсдийн дээр ирэхийг зөвшөөрөхгүй байж болно, тийм ээ, хэрэв та нар эдгээр зүйлийг байхыг зөвшөөрөх аваас, та нарыг сүйрэл мөн устгалд хүргэх, бүр Мөнхийн Бурханы шударга ёсны илд та нарын дээр буух болно.

24 Иймийн тул, эдгээр зүйл дунд чинь байгуулагдахыг та нар үзэх үедээ, та нарын дунд орших энэ нууц хуйвалдааны улмаас, өөрсдийн аймшигт байдлынхаа мэдрэмжинд та нар сэрэх болно хэмээн Их Эзэн та нарт зарлиг болгосон билээ; эс бөгөөс алагдсан тэдний цусны улмаас, үүнд халаг болог; учир нь тэд үүний дээр, мөн түүнчлэн үүнийг бий болгосон тэдний дээр өшөө авалт ирүүлэхийн тул газар шорооноос гуйх буюу.

25 Учир нь улиран тохиох дор үүнийг бий болгох хэн боловч бүх нутаг, үндэстнүүдийн, мөн улсуудын эрх чөлөөг устгахаар эрэлхийлдэг; мөн энэ нь бүх хүний устгалыг улируулан тохиолгодог, учир нь энэ нь бүх худал хуурмагийн эцэг болох чөтгөрөөр бий болгогдсон юм; бүр бидний анхны эцэг эхийг хуурсан тэрхүү худалчаар, тийм ээ, бүр эхлэлээс эхлэн хүмүүнийг аллага үйлдэх болгосон тэрхүү худалчаар; эхлэлээс эхлэн бошиглогчдыг алан, мөн тэднийг чулуугаар шидэн, мөн тэднийг хөөн гаргах болгож хүмүүсийн зүрх сэтгэлийг хатууруулсан мөнхүү түүгээр буюу.

26 Иймийн тул, хилэнцэт үйл зогсож болох, мөн хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлд Сатан ямар ч хүчийг агуулж үл чадах, харин тэд үргэлжлүүлэн сайныг хийхээр ятгагдаж болох, тэгснээр тэд бүх л зөв шударгын эх булагт ирж мөн аврагдаж болох тэр цаг ирж болохын тулд Моронай би эдгээр зүйлийг бичихээр зарлиг болгогдсон билээ.