Бүлэг 11
Дайнууд, тэрслэлүүд мөн ёс бус байдал жаредчуудын амьдралд ноёлов—Жаредчууд эс наманчлах аваас тэд бүрмөсөн устгагдахыг бошиглогчид зөгнөв—Хүмүүс бошиглогчдын үгсийг эсэргүүцэв.
1 Мөн түүнчлэн Комын өдрүүдэд олон бошиглогч ирж, мөн тэр агуу хүмүүс наманчилж, мөн Их Эзэнд хандан, мөн өөрсдийн аллага болон ёс бус байдлаа орхихгүй аваас тохиох устгалынх нь тухай бошиглов.
2 Мөнхүү улиран тохиох дор хүмүүс бошиглогчдыг эсэргүүцэв, мөн хүмүүс тэднийг устгахаар эрэлхийлсний учир, тэд хамгаалуулахыг хүсэн Комд зугтаж очив.
3 Мөн тэд Комд олон зүйлийг бошиглов; мөн тэрээр үлдсэн бүхий л өдрүүддээ адислагдсан болой.
4 Мөн тэрээр их өндөр насыг наслан амьдарч, мөн Шибломыг төрүүлэв; мөн Шиблом түүний оронд засаглав. Мөн Шибломын ах түүний эсрэг босож, мөн бүх л нутагт үлэмж агуу дайн эхлэв.
5 Мөнхүү улиран тохиох дор Шибломын ах хүмүүсийн устгалын талаар бошиглосон бүх бошиглогчийг үхэлд хүргэх болгов;
6 Мөн бүх нутагт агуу гамшиг тохиов, учир нь тэд өөрсдийн ёс бус байдлаасаа наманчлахгүй аваас агуу зүхэл уг нутагт, мөн түүнчлэн ард түмний дээр ирэх болно, мөн тэдний дунд уг газрын гадаргуу дээр хэзээ ч байгаагүй тийм агуу устгал байх болно, мөн тэдний яс нутгийн гадаргуу дээр газрын овоологдсон хөрс адил болно хэмээн тэд гэрчилсэн байв.
7 Мөн тэд өөрсдийн ёс бус хуйвалдаануудын улмаас Их Эзэний дуу хоолойг анхаарсан нь үгүй; иймийн тул, бүх нутагт дайн мөн зөрчилдөөн гарав, мөн түүнчлэн олон өлсгөлөн мөн тахал байж эхлэв, тиймээс уг газрын гадаргуу дээр хэзээ ч байгаагүй тийм агуу устгал тохиов; мөнхүү энэ бүхэн Шибломын өдрүүдэд улиран тохиосон ажгуу.
8 Мөн хүмүүс алдсаа наманчилж эхлэв; мөн тэгсний хэрээр Их Эзэн тэдэнд нигүүлсэл үзүүлэв.
9 Мөнхүү улиран тохиох дор Шиблом алагдав, мөн Сет дарангуйлалд оруулагдаж, мөн өөрийн бүх өдөрт дарангуйлалд оршсон буюу.
10 Мөнхүү улиран тохиох дор түүний хүү Аха хаант улсыг авав; мөн тэрээр өөрийн бүх өдөрт хүмүүсийн дээр засагласан бөлгөө. Мөн тэрээр өөрийн өдрүүдэд бүх төрлийн алдсыг хийсэн болой, тэгснээр тэр маш их цус урсгахад хүргэсэн буюу; мөн түүний өдрүүд цөөхөн байсан болой.
11 Мөн Ифем, Ахагийн удам байсан тул, хаант улсыг авав; мөн тэрээр өөрийн өдрүүдэд ёс бус болох түүнийг бас үйлдсэн бөлгөө.
12 Мөнхүү улиран тохиох дор Ифемийн өдрүүдэд олон бошиглогч ирж, мөн хүмүүст дахин бошиглов; тийм ээ, тэд алдсуудаа наманчлахгүй аваас Их Эзэн тэднийг дэлхийн гадаргуу дээрээс бүрмөсөн устгах болно хэмээн тэд бошиглосон ажээ.
13 Мөнхүү улиран тохиох дор хүмүүс зүрх сэтгэлээ хатууруулж, мөн тэдний үгсийг анхааран сонсохыг хүссэнгүй; мөн бошиглогчид гашуудаж мөн хүмүүсийн дундаас холдон явав.
14 Мөнхүү улиран тохиох дор Ифем өөрийн бүх өдөрт хууль шүүлтийг ёс бусаар хэрэгжүүлж байв; мөн тэрээр Мороныг төрүүлэв. Мөнхүү улиран тохиох дор Морон түүний оронд засаглав; мөн Морон Их Эзэний өмнө ёс бус болох түүнийг үйлдсэн буюу.
15 Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн дунд, хүч болон баялгийг олохоор бий болсон нууц хуйвалдааны улмаас бослого гарав; мөн тэдний дунд алдастаа хүчирхэг нэгэн эр гарч ирж мөн Моронтой тулаанд оров, тэгснээр тэрбээр хаант улсын хагасыг дийлэв; мөн тэрээр хаант улсын хагасыг олон жил захирсан болой.
16 Мөнхүү улиран тохиох дор Морон түүнийг дийлж, мөн хаант улсыг дахин авав.
17 Мөнхүү улиран тохиох дор өөр нэгэн хүчит эр гарч ирэв; мөн тэрбээр Жаредын ахын удам байв.
18 Мөнхүү улиран тохиох дор тэрээр Мороныг дийлж мөн хаант улсыг авав; иймийн тул, Морон өөрийн үлдсэн бүх өдөрт дарангуйлалд оршив; мөн тэрээр Корианторыг төрүүлэв.
19 Мөнхүү улиран тохиох дор Кориантор өөрийн бүх өдөрт дарангуйлалд оршсон авай.
20 Мөн Корианторын өдрүүдэд түүнчлэн олон бошиглогч ирж, мөн агуу болон гайхамшигт зүйлсийг бошиглов, мөн тэд наманчлахгүй аваас Их Эзэн Бурхан тэднийг бүрмөсөн устгалд хүргэх шүүлтийг тэдний эсрэг хэрэгжүүлэх болно хэмээн хүмүүст наманчлалыг тунхаглав;
21 Мөн Их Эзэн Бурхан өөрийн хүчээр, тэрээр тэдний өвөг дээдсийг авчирсан тэр байдлаар, уг нутгийг эзэмшүүлэхээр өөр нэгэн хүмүүсийг илгээх болно, өөрөөр хэлбэл авчрах болно хэмээв.
22 Мөн өөрсдийн нууц нийгэмлэг болон ёс бус жигшүүрт үйлүүдийн улмаас тэд бошиглогчдын бүх үгийг эсэргүүцсэн болой.
23 Мөнхүү улиран тохиох дор Кориантор Иферийг төрүүлэв, мөн тэрээр, өөрийн бүх өдөрт дарангуйлалд оршсоор нас нөгчив.