Семинар
Ифер 6–11: Тойм


“Ифер 6–11: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Ифер 6–11,” Мормоны Номын багшийн гарын авлага

Ифер 6–11

Тойм

Хэдийгээр аялал нь урт удаан, хүнд хэцүү байсан ч жаредчууд өөрсдийнх нь аян замд Их Эзэн тусалж байгааг таньж мэдсэн. Амлагдсан нутагт очсоныхоо дараа хүмүүс хааныг сонгохыг хүссэн ч Жаредын ах энэ нь боолчлолд хүргэнэ хэмээн сэрэмжлүүлсэн. Хүмүүс энэхүү сэрэмжлүүлгийг сонсоогүй бөгөөд энэ нь олон үеийн туршид үргэлжлэх ноцтой үр дагавруудад хүргэв. Тэдний дунд нууц хуйвалдаанууд гарч ирсэн бөгөөд эцэст нь тэднийг сүйрэлд хүргэсэн.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.

Ифер 6

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад амьдралынх нь замд тусалж болох үнэнийг заах судруудыг адилтгахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг scriptures.ChurchofJesusChrist.org дээрх Судруудын удирдамжаас “Нууц хуйвалдаанууд”-ыг уншихад урь.

  • Үзүүлэх материал: Судрыг адилтгах дөрвөн алхам

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад судруудыг бие даан өөрсөдтэйгөө адилтгах дадлагын цаг гаргаж өгөөд, дараа нь тэднийг сурч мэдсэн зүйлээ ангийнхандаа хуваалцах дэд бүлгийн өрөөнүүдэд хуваарил.

Ифер 7–11

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Бурханы бошиглогчийг дагахын ач холбогдлыг мэдэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Бидний үед хүлээн авсан бошиглолын зарим зөвлөгөөг эсвэл сэрэмжлүүлгийг хуваалцахад бэлдэж ирэхэд суралцагчдыг урь. Тэд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2022) эсвэл сүүлийн үеийн Ерөнхий чуулганы хэлсэн үгсээс жишээ олж болно.

  • Зураг: Шоронгийн өрөөнд буй хүн

  • Хичээлийн материал: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (товхимол, 2022)-ийн болон дижитал байдлаар оролцох боломжгүй суралцагчдад зориулсан Лиахона сэтгүүлийн сүүлийн үеийн Ерөнхий чуулганы хэвлэлүүдийн хуулбар.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Боолчлолоос зайлсхийхэд маань туслах орчин үеийн бошиглолын сэрэмжлүүлгийн жагсаалтыг эмхэтгэх үед нь суралцагчдад самбарын функцийг ашиглан, асуултын хариултаа бичих боломж олго. Тэднийг яагаад ингэж хариулснаа, мөн эдгээр сэрэмжлүүлэг нь Бурханы биднийг хайрлах хайрыг болон хүслийг хэрхэн харуулдаг болохыг тайлбарлахад урь.

Ифер 8

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийг дагаснаар нууц хуйвалдааныг эсэргүүцэх хэрэгтэйг ойлгоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ирээд, Намайг дага—Гэр оронд болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 дээрх “Ифер 6–11: ‘Хилэнцэт үйл зогсоогдож болохын тулд’”-ын судлах тойм дахь “Ифер 8:7–26: “Их Эзэн харанхуйд ажиллах нь үгүй” гарчигтай хураангуйг судалж, нууц хуйвалдааны тодорхойлолттой танилцахад урь.

Ифер 12:1–22

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад үнэний сүнслэг гэрчлэлийг хүлээн авах итгэлийг хөгжүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг итгэлтэй үйлдлүүд нь сүнслэг гэрчлэлд болон адислалд эсвэл Бурханаас ирэх хариултад хүргэсэн жишээг судраас бодоход урь.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээл эхлэхээс өмнө нэг эсвэл хэд хэдэн суралцагчаас Аврагчийн сайн мэдээний дагуу амьдарсны үр дүнд сүнслэг гэрчлэл хүлээн авсан өөрсдийн эсвэл бусдын туршлагыг хуваалцахад бэлдэхийг хүс.

Төгс эзэмших сургаал: Ифер 12:6

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Ифер 12:6-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд, мөн энэ хэсэгт заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Хэн нэгэнд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь тусалж болох судрын хэсгүүдийг хайж олоход суралцагчдыг урь. Тэд судруудыг олохын тулд Судруудын удирдамж эсвэл Topical Guide дахь “Итгэл” сэдвийг хайж болно.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Жишээг ярилцахын тулд суралцагчдыг дэд бүлгийн өрөөнүүдэд оруул. Хэрэв та энэ сонголтыг сонгож байгаа бол ярилцлагын асуултуудыг чат дээр харуулахаа мартуузай.

Хэвлэх