Семинар
Төгс эзэмших сургаал: Ифер 12:27—Сул талуудаа даван туулах


“Төгс эзэмших сургаал: Ифер 12:27—Сул талуудаа даван туулах,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Ифер 12:27,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Ифер 12:27

Сул талуудаа даван туулах

Булчингаа харуулж буй залуу эмэгтэй

Ифер 12:23–27-г судлахдаа бид, даруу байж, Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлбэл Тэрээр бидний сул дорой зүйлүүдийг хүчирхэг болгож чадна гэдгийг сурч мэдсэн. Энэ хичээл танд Ифер 12:27 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлахад мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх цаг гаргаж өг. Суралцагчдад тодорхой заавар өгөөд, дараа нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх цаг гаргаж өг. Тэдэнд хариултаа өөрсдөө ойлгох боломж олго. Суралцагчдыг Их Эзэнд итгэж, итгэл үнэмшилтэй хандахад уриал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Ифер 12:27-г цээжлэхийг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хэсгийн талаарх хичээлийг Ифер 12:27 төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн “Ифер 12:23–27” гэх хичээлийн дараа заахад зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Суралцагчдад Ифер 12:27–42 дээр заасан сургаалыг тайлбарлахад туслах энгийн үйл ажиллагаа хийлгэ. Дараах үйл ажиллагаа байж болно.

Та Ифер 12:27-г харалгүйгээр, Их Эзэний Моронайд хэлсэн сургаалд тулгуурлан энэ өгүүлбэрийн дутуу хэсгийг нөхөж чадах эсэхээ хар.

  • Хэрвээ би , , , Есүс Христ сул дорой зүйлүүдийг минь хүчирхэг болгоно.

  • Энэ өгүүлбэрийн талаар юуг санаж байх нь чухал гэж та бодож байна вэ?

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд суралцагчдад тусал. Суралцагчид дараахыг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр хийж болно. Суралцагчдад хичээлийн “Амьдралд хэрэгжүүлэх дадлага” хэсгийн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх дадлага хийх хангалттай цаг байгаа эсэхийг шалгахын тулд цагийн хязгаар тогтоо.

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхийн тулд хэд хэдэн удаа давтаж, дараа нь судлах тэмдэглэлдээ цээжээрээ бичиж үз.

Ифер 12:27: “Хэрэв хүмүүс надад ирэх аваас … би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Цээжээр бичсэн зүйлээ дээрх судрын эшлэл, түлхүүр үг хэллэгтэй харьцуулж, шаардлагатай засваруудыг хий. Энэ судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг гурваас дөрвөн удаа аль эсвэл цээжээрээ бичиж чаддаг болох хүртлээ бичиж үз.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтах боломж олго. Самбар дээр сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын аль нэгийг бичихэд гурван суралцагчийг урь. Өөр суралцагчдыг зарчим бүрийн хажууд цээжээр тайлбар бичихэд урь. Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөр-ийн эдгээр зарчмыг эргэж харан, орхисон байж болох мэдээллийг нэмэхэд хэдэн минут зарцуул.

Дараах үйл ажиллагаа нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг зохих сул дорой байдалд ашиглаж, дадлага хийхэд туслах зорилготой. Суралцагчид дараах үйл ажиллагааг эхний удаад жижиг бүлгүүдээр, хоёр хоёроороо эсвэл ангиараа хийж болно. Дараа нь суралцагчид үйл ажиллагааг арай өөр эсвэл илүү хувийн сул дорой байдал дээрээ ганцаараа давтаж болно.

Хэрэв та жишээ ашиглахыг илүүд үзэж байгаа бол хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгийн санал болгосон зүйлсийг үзнэ үү.

  • Өсвөр үеийнхнийг чадваргүй эсвэл дутуу дулимаг мэтээр мэдрэхэд хүргэж болох зарим сул дорой байдлуудыг судлах тэмдэглэлдээ бич.

  • Олон өсвөр үеийнхэнд хамааралтай гэж бодож байгаа эдгээр сул дорой байдлаас нэгийг сонгоод, өсвөр үеийнхэн энэхүү сул дорой байдлыг даван туулахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлж болохыг тэмдэглэ.

  • Үүнийг хийх нэг арга бол анхаарлаа хандуулахаар сонгосон сул дорой байдлынхаа доор сүнслэг мэдлэг олж авах зарчмыг жагсаан судлах тэмдэглэлдээ бичих юм. Дараа нь та зарчим бүрийг сул дорой байдал дээр хэрхэн хэрэглэж болохыг жагсааж эсвэл хэн нэгэн зарчмын талаар асууж болох асуултуудыг бичиж болно.

Та дараах жишээг суралцагчдад үзүүлж болно. Энэ нь тэдэнд өөрсдийнх нь дадлага дээр тусалж чадна.

Жишээлбэл: Хэрвээ та “Өсвөр үеийнхэн гар утсандаа хэт их цагийг зарцуулдаг” гэх сул талыг эсвэл санаа зовоосон зүйлээ сонговол таны судлах тэмдэглэл дараах байдлаар харагдана.

Өсвөр үеийнхэн гар утсандаа хэт их цагийг зарцуулдаг

Итгэлээр үйлдэх
  • Магадгүй үүнтэй тэмцэж буй хүмүүс энэ асуудалдаа туслуулахын тулд илүү тодорхой залбирч болох юм. Залбирахынхаа өмнө тэд тухайн өдөр ямар тусламж хэрэгтэй байж болох талаар тунгаан бодож болно. Тэд бүр утсаа ашиглахаасаа өмнө ч залбирч болно.

  • Бурхан бидний амьдралыг адисалж, бидэнд болон бусдад Түүнд ойртоход нь туслах технологийг өгсөн; бид үүнийг хэрхэн энэ зорилгоор ашиглах вэ?

  • Ифер 12:27: Бид даруухан, Их Эзэнд итгэлтэй байж, үүнийг сайжруулахад Түүний тусламж хэрэгтэй гэдгийг хэрхэн Түүнд харуулж чадах вэ?

Мөнхийн талаас нь харах
  • Хэрэв хүн үүнийг даван туулахгүй бол энэ нь тэдний ирээдүйн харилцаа, ажил амьдрал, мөнх байдал гэх мэтэд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Би Бурханы тухай мөн Түүний жишгүүдийн талаар юу мэдэх вэ? Бидний технологи хэрхэн ашиглах нь Түүнд яагаад хамаатай вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд
  • Бишоп маань энэ тухай ам нээж, өөрийнхөө хийсэн зүйлсийн талаар ярьж байсныг санаж байна. Би түүнээс ямар эх сурвалж ашигласныг нь мөн түүнд юу тусалсан талаар асуух болно.

Та дууссаныхаа дараа өмнөх үйлдлээ дахин гүйцэтгээрэй. Энэ удаад тусламж авахыг хүсэж буй тодорхой сул дорой байдал дээр анхаарлаа төвлөрүүл. Та үүнийг бусадтай хуваалцах шаардлагагүй.

Суралцагчдад туршлагаа тунгаан бодох, өнөөдрийн үйл ажиллагаанаас сурч мэдсэн зүйлээ хуваалцах цаг гаргахыг бод. Өөртэй нь адилхан болоход бидэнд туслах Аврагчийн хүч болон хүслийн талаарх гэрчлэлээ хуваалц.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараах давтах үйл ажиллагааг энэ хичээлийн дараа удахгүй заах хичээлдээ ашигла.

Суралцагчдаас Ифер 12:27-ийн түлхүүр үг хэллэгийг санаж чадах эсэхийг асуу. Ангиараа судрын эшлэл, түлхүүр үг хэллэг, “Ифер 12:27: Хэрэв хүмүүс надад ирэх аваас … би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө”-ийг хэдэн удаа давт.