Семинар
Ифер 13–15: Уураа ялан дийлэх


“Ифер 13–15: Уураа ялан дийлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Ифер 13–15,” Мормоны Номын багшийн гарын авлага

Ифер 13–15

Уураа ялан дийлэх

ард нь сууж буй аавдаа бухимдсан залуу эрэгтэй

Тэнгэрлэг Эцэг агуу хайраараа бидэнд мөнх бус амьдралд хайр, амар амгалан, уйтгар гуниг, бухимдал гэх зэрэг олон төрлийн сэтгэл хөдлөлийг мэдрэх боломжийг олгодог. Эдгээр сэтгэл хөдлөлийг мэдрэх нь бидэнд суралцах боломж олгодог. Жаредчууд Их Эзэний эсрэг тэрсэлсээр байх үедээ соёл иргэншлийнх нь устгалын шалтгаан болсон шийдвэр гаргахад хүргэсэн сэтгэл хөдлөлдөө захирагджээ. Энэ хичээл насан туршдаа уураар үйлдэх уруу таталтыг ялан дийлэхэд тань тусална.

Суралцагчдыг сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд урь. Суралцагчдад сурч мэдсэн зүйлээ үйлдэх төлөвлөгөө гаргах боломж олго. Тэднийг дагаж мөрдөхөд урамшуулан дэмж. Христийнхтэй адил замаар үйлдэхийн адислалуудыг харахад нь тэдэнд тусал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христ бол “Энхийн Жонон” (Исаиа 9:6) гэснийг, мөн бидний хувьд Түүний дагагч байх нь ямар утгатай болохыг тунгаан бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Уур хилэнгийн үр дагаврууд

Ерөнхийлөгч Томас С.Монсоны (1927–2018) хуваалцсан насан туршдаа хамт амьдарсан ах дүү хоёрын тухай түүхийг уншиж эсвэл үз.

2:3

Би олон жилийн өмнө Ассошейтед Пресст нийтлэгдсэн дараах мэдээг уншиж билээ: Хижээл насны нэг эр ахынхаа оршуулга дээр ирж. Тэрээр эрийн цээнд хүрэх үеэсээ эхлэн Нью-Иоркийн Санистеогийн ойролцоох ганц өрөө умгар байшинд ахтайгаа хамт амьдардаг байсан гэнэ. Гэтэл нэг удаа ах, дүү хоёр ам муруйснаас өрөөнийхөө тэг дундуур шохойгоор зураас татжээ. Тэгээд түүнээс хойш хэн ч нөгөөх зураасыг давж гараагүй төдийгүй 62 жилийн өмнөх тэр өдрөөс хойш хэн нь ч нөгөөдөө ганц ч үг дуугараагүй тухай нийтэлжээ. Уурын мунхгийн хор уршгийг бодоод үз дээ. (Томас С.Монсон, “Зүрх сэтгэлээ захираач, Ай ах минь ээ,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган,, 74–77)

  • Ерөнхийлөгч Монсоны өгүүлсэн ах дүү хоёрын тухай түүхээс та юу сурч мэдсэн бэ? Яагаад энэ захиас өнөөгийн дэлхийд чухал гэж та бодож байна вэ?

Өөрийнхөө мэдрэмжийн талаар болон хэр их уурладаг талаараа бод. Ямар нөхцөл байдалд та уурлаж болох вэ мөн тэрхүү уур хилэн таны бодол, үйлдэл, харилцаанд хэрхэн нөлөөлж болохыг бодож үз.

Уур хилэнгээр сүйрсэн хэврэг нөхцөл байдал

Бошиглогч Иферийн үед хүмүүс үнэхээр ёс бус байв. Өөрийг нь хөнөөхөөр эрэлхийлсэн хүмүүсээс нуугдахын тулд Ифер агуйд амьдрах ёстой болов. Дайсны арми тасралтгүй дайтсаар байлаа. Нэг армийг нь Кориантумр хэмээх хаан удирдаж байсан бол нөгөө армийг нь өөр өөр цаг хугацаанд өөр өөр эсэргүүцэгчид, тэр дундаа Шаред гэдэг хүн удирдаж байв. Ифер Кориантумрт наманчлахыг, эс бөгөөс хүмүүс устгагдах болно гэдгийг анхааруулав.

Ифер 13:22–31-ийг уншаад, уур хилэн хүмүүсийн үйлдэлд хэрхэн нөлөөлдгийг олж мэд.

  • Та юу олж мэдсэн бэ?

Жаредчуудын устгал нь уур хилэнгээ барихын аюулыг дүрсэлсэн байдаг. Кориантумр болон түүний арми эцэст нь Шаредыг ялж чадсан. Гэвч бусад хүн, тэр дундаа Шиз эсэргүүцэгчдийг удирдахаар гарч ирэв. Олон сая хүн нь хөнөөгдсөний дараа Кориантумр амар амгаланг эрэлхийлсэн олон захидлыг Шизэд бичиж цус урсах явдлыг зогсоохоор оролдов.

Ифер 15:5–6, 15–30-ийг уншаад, жаредчуудын уур хилэн хувь хүн, бүлэг хүмүүст нөлөөлсөн нөлөөг олж мэд.

  • Кориантумр, Шиз зэрэг хүмүүст мөн бусад хүнд уур хилэн ямар байдлаар нөлөөлсөн бэ? Тэдний уур хилэн эргэн тойрных нь хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ?

Энэ цэдэгт зааж буй нэг үнэн бол уур хилэн биднийг өөрсдийгөө болон бусдыг хохироох сонголт хийхэд хүргэдэг гэсэн үнэн юм.

Дараах асуултын хувийн шинж чанараас шалтгаалж суралцагчид үүнийг чимээгүйхэн эргэцүүлэн бодож, хариултаа тэмдэглэл дээрээ бичих нь дээр байж болох юм.

  • Уур хилэн найз нөхөд, багийн гишүүд, тойргийн гишүүд эсвэл гэр бүлийн гишүүд хоорондын харилцаанд нөлөөлөхийг та харж байсан уу?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд яагаад бид уур хилэн, зөрчилдөөний мэдрэмжийг даван туулахыг эрэлхийлэх ёстойг ийн тайлбарласан.

2:3

Есүс бидэнд “хайранд хамтдаа амьдрах ёстой” [Сургаал ба Гэрээ 42:45] мөн “та нарын дунд ямар ч сөргөлдөөнүүд байх ёсгүй” [3 Нифай 11:22] хэмээн хэлсэн. Тэрээр “Зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус” [3 Нифай 11:29] хэмээн нифайчуудад сануулсан. Үнэндээ, бидний Христтэй харилцах харилцаа бидний нэг нэгэнтэйгээ харилцдаг харилцаагаар тодорхойлогддог буюу ядаж л нөлөөлөгддөг. (Жэффри Р.Холланд, “Эвлэрлийн тохинуулал,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 73)

Суралцагчдад уур хилэн хэрхэн өөрсдийнх нь амьдралд нөлөөлж болохыг мөн тэд үүнийг даван туулахын тулд юу хийж чадах талаар бодоход тусал. Дараах асуултууд тусалж болох юм.

  • Яагаад бидний бусадтай харилцах харилцаа Есүс Христтэй харилцах харилцаанд нөлөөлдөг гэж та бодож байна вэ?

  • Уураар үйлдэхээс зайлсхийхэд юу саад болдог вэ?

  • Есүс Христ бидэнд уур хилэнг ялан дийлэхэд хэрхэн туслах вэ?

Суралцагчдад уур хилэнгээ ялан дийлэхэд Их Эзэний тусламжийг эрэлхийлж болох арга замуудыг олоход нь туслахын тулд тэднээр дараах үйл ажиллагааны аль нэгийг эсвэл хоёуланг нь хийлгэж болно. Тэд нэг сонголтыг нь ангиараа, нөгөөг нь бие даан гүйцэтгэж болно. Суралцагчдад дагах зааварчилгааг харуул.

Сонголт А. Аврагчийн нинжин сэтгэлийн үлгэр жишээ

Аврагч уураар үйлдэж болохоор байсан ч хайр болон нинжин сэтгэлээр хариулахыг сонгосон Түүний амьдрал дахь дор хаяж нэг жишээг судал. Та Түүний цовдлуулалтыг (Лук 23:33–43-ыг үзнэ үү) эсвэл завхайрсан эмэгтэйг Түүний өмнө авчирсныг (Иохан 8:1–11-ийг үзнэ үү) судалж болно.

Суралцагчдыг хэрхэн Аврагчийн үлгэр жишээг дагаж чадахаа хуваалцахад урь. Тэд өнгөрсөн үед уураар үйлдсэн туршлагаа бодож, хэрэв тэд Аврагчийнхтай илүү адил үйлдэл гаргасан бол үр дүн нь хэрхэн өөр байх байсныг судлах тэмдэглэл дээрээ тэмдэглэн бичиж болно.

Сонголт Б. Аврагчийн нинжин сэтгэлийн үлгэр жишээг дагах

Дараах үйл ажиллагааны хувьд, хувилбарууд тохирсон байхыг санахад суралцагчдад тусал.

Хэн нэгэн өөр нэгэн хүнд уурлаж буй зохиомол боловч бодит хувилбар бүтээ. Нэр болон уурлах шалтгаан зэрэг зарим дэлгэрэнгүй мэдээллийг нэм.

Суралцагчдыг өөрсдийн хувилбарыг цаасан дээр бичээд, хураалгахад урь. Та тэднийг товчхон шалгаад, цөөн хэдэн хувилбарыг уншиж, суралцагчдыг Христийнхтэй адил хариу үзүүлэх арга замыг санал болгоход урьж болно.

Эсвэл суралцагчид ангийнхантайгаа хамтран ажиллаж, хувилбарууддаа дүрд тоглон хариулж болно.

Уур хилэнгээс зайлсхийх урилга

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн хэлсэн. Бидний хэн нь ч улс үндэстнийг төдийгүй бусдын үйлдлийг, тэр байтугай өөрийн гэр бүлийн гишүүдийг ч хянаж чадахгүй. Гэхдээ бид өөрсдийгөө хянаж чадна” (“Сүнслэг инерцийн хүч,” Лиахона, 2022 оны 5-р сар, 97).

Өөрийгөө хянаж, уураа ялан дийлэхийн тулд та юу хийж чадах талаараа төлөвлөгөө гарга. Таны төлөвлөгөө тодорхой хүмүүстэй хэрхэн харьцах эсвэл хариу үйлдэл үзүүлэхтэй тань холбоотой байж болно. Үүнд таны Аврагчийн үлгэр жишээг дагаж чадах арга замууд багтаж болно. Хүнд хэцүү нөхцөл байдлын үед эсвэл өмнө нь Тэнгэрлэг Эцэгт хандаж, бурханлаг тусламж хүсэх арга замуудыг оруулахаа бүү март.

Суралцагчид уур хилэнгээс зайлсхийж, ялан дийлэхийн тулд Аврагчийн тусламжийг эрэлхийлснээр Аврагч тэдэнд туслах болно гэсэн гэрчлэлээ хуваалц.