Семинар
Ифер 12–15: Тойм


“Ифер 12–15: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Ифер 12–15,” Мормоны Номын багшийн гарын авлага

Ифер 12–15

Тойм

Моронай Иферийн номыг үргэлжлүүлэн хураангуйлан бичихдээ бичгийн сул дорой байдлынх нь улмаас харийнхан эдгээр зүйлийг шоолох вий хэмээн эмээсэн. Их Эзэн бидэнд бид өөрсдийгөө даруусгаж, Өөрт нь итгэлтэй байх аваас бидний сул дорой зүйлүүдийг хүчирхэг болгож өгнө (Ифер 12:27) хэмээн хариулсан. Жаредчуудын устгалыг мэдэж, нифайчуудын устгалыг гэрчилсний дараа Моронай бүх уншигчаасаа Есүс Христийг болон Түүний санал болгож буй адислалуудыг эрэлхийлэхийг хүссэн.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.

Ифер 12:23–27

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн ач ивээлээр сул дорой байдлаа даван туулахын тулд Түүн рүү ирэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ифeр 12:27-г уншаад, Аврагчийн тусламжтайгаар өөрсдийн амьдрал дахь сул дорой байдлаа хэрхэн даван туулах тухайгаа бодоход урь.

  • Хичээлийн материал: Суралцагчдад зориулсан цаас

Төгс эзэмших сургаал: Ифер 12:27

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Ифер 12:27-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад нь тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Ифер 12:27-г цээжлэхийг хүс.

  • Үзүүлэх материал:Өсвөр үеийнхэн утсан дээрээ хэт их цаг зарцуулдаг” гэсэн гарчигтай хичээлийн хэсэг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг 60 секундийн турш судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг чаатанд хэдэн удаа бичиж чадахаа харахыг хүс. Тэдэнд бичиж дуусаад, дахин дахин шинээр бичих ёстойг сануул. Дараа нь тэднийг цээжээр хэлж чадах эсэхийг хар.

Ифер 12:28–41

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийг өөрсдийн амьдралдаа хайх илүү их хүслийг нэмэгдүүлэхэд тусална.

Ифер 13–15

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад амьдралынх нь турш, уур хилэнгээр үйлдэх уруу таталтыг даван туулахад нь тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Есүс Христ бол “Энх Амгалангийн Ханхүү” (Исаиа 9:6) гэдэг нь мөн Түүний дагалдагч байх нь бидний хувьд ямар утга учиртай болохыг тунгаан бодоход суралцагчдыг урь.

  • Үзүүлэх материал: А сонголт, Б сонголт эсвэл А болон Б (суралцагчдад сонгох боломжийг олгосон тохиолдолд)-д зориулсан зааварчилгаа

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хэрэв та суралцагчдыг A болон Б сонголтоос сонгохыг зөвшөөрвөл 2 сонголтод зориулан дэд бүлгийн өрөөнүүдийг ашигла. Суралцагчдыг дэд бүлгийн өрөөнд орохоос өмнө та э-мэйлээр эсвэл чаатаар зааварчилгаа өг.

Суралцахуйгаа үнэлэх нь 9

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормон 7Ифер 15 хүртэлх хуримтлуулсан туршлага нь тэдэнд сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд нь хэрхэн тусалсныг санаж, үнэлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах өгүүлбэрийг гүйцээн хэлээд, юу сурч мэдсэнээ давтахад урь: “Мормон 7Ифер 15-д миний найзтайгаа хуваалцмаар байгаа нэг хичээл бол …”

  • Зураг: Модны цагариг

  • Хичээлийн материал: Суралцагчид номлогчоор үйлчлэх боломжтой газруудын нэрс бүхий туузан цаас

  • Хичээлийн объект: Бүтэн талх; холигч сав болон талх хийхэд шаардлагатай орц найрлагад орсон зүйлс

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн “Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх төлөвлөгөөний талаар эргэцүүлэн бод” хэмээх гарчигтай хэсэгт, талх хийхдээ орц найрлагыг нь хольж байгааг тань харах боломжийг суралцагчдад олго. Нэмж хэлэхэд, хэрэв суралцагчид тантай ойр амьдардаг бол та тэднийг талхаа барьж дууссаныхаа дараа гэртээ урьж, зүсэм талх авахад урьж болно. Та тэднээс зүсэм талхаа идэж байхдаа хичээл дээр сурч мэдсэн зүйлийнхээ талаар ярихыг хүсэж болно.