“9-р сарын 16–22. 2 Коринт 8–13: ‘Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“9-р сарын 16–22. 2 Коринт 8–13,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
9-р сарын 16–22
2 Коринт 8–13
“Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг”
Сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэх нь судар судалж байх үедээ сурсан зүйлсээ эргэн санахад тус болно. Та судрын тэмдэглэлдээ бичиж, судрынхаа зайд тэмдэглэж, Gospel Library аппликэйшнд тэмдэглэл нэмж эсвэл санаа бодлоо дуу хураагуурт бичиж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Та өөр бүсэд байдаг гэгээнтнүүд ядуурал, хомсдлоос болж зовж байгаа гэж сонсвол юу хийх вэ? 2 Коринт 8–9-д Паул Коринт дахь гэгээнтнүүдэд ийм байдлыг дүрслэн хэлсэн. Тэрээр Коринт дахь гэгээнтнүүдийг элбэг хангалуун зүйлсээсээ тусламж хэрэгтэй гэгээнтнүүдэд хандивлахад ятгана гэж найдаж байсан. Харин Паулын үгс хандив хүсэхээс илүү “Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн харамгүйгээр, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг” (2 Коринт 9:7) хэмээх өгөхийн бүрэн үнэнийг мөн агуулж байсан. Бидний үед ч дэлхий даяар тусламж хэрэгтэй гэгээнтнүүд байсаар байгаа. Заримдаа бидний хийж чадах бүх зүйл мацаг барьж, мацгийн өргөл өргөх явдал байдаг. Өөр тохиолдлуудад бид илүү хувийн байдлаар, шууд тусламж үзүүлж болдог. Бид ямар ч хэлбэрийн золиослол гаргасан бай, өгөх сэтгэлээ сорьж үзэх нь үнэ цэнтэй зүйл юм. Бидний золиослол хайрын илэрхийлэл мөн үү? Эцсийн дүнд өгөгчийг баясгадаг зүйл нь хайр байдаг.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Би ядуус, тусламж хэрэгтэй хүмүүсийг адислахын тулд өөртөө байгаа зүйлсийг баяртайгаар хуваалцаж чадна.
Дэлхий даяар тусламж хэрэгтэй маш олон хүн байдаг. Бид хэрхэн өөрчлөлт гаргах боломжтой вэ? Ахлагч Жэффри Р.Холланд “Бид ядуу эсвэл баян аль нь ч байсан ялгаагүй бусдад тусламж хэрэгтэй үед ‘хийж чадахаа л хийх ёстой’ гэдэг нь ямар гайхалтай сануулга вэ? [Maрк 14:6, 8-ыг үзнэ үү]. … Хэрвээ бид [Бурханы] өгсөн зарлигуудыг биелүүлэх арга замуудыг чин сэтгэлээсээ хайж, залбирч, дахин дахин эрэлхийлбэл Тэрээр та нарыг шавь байх энэрэл хайрын үйлсэд тань удирдан чиглүүлж, туслах болно” (“Бид бүгд гуйлгачид бус уу?”2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47–48) хэмээн зөвлөсөн.
2 Коринт 8:1–15; 9:6–15-ыг уншаад, ядуус, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах тухай Паулын заасан зарчмуудыг тэмдэглэж аваарай. Паулын зөвлөгөөний юу нь таныг сүнслэгээр өдөөж байна вэ? Та тусламж хэрэгтэй хүнийг адислахын тулд юу хийж болох талаар удирдамж хүсэн залбирч болно. Хүлээн авсан аливаа мэдрэмж сэтгэгдлээ бичиж аван, үйлдэл болгохоо бүү мартаарай.
Түүнчлэн Moзая 4:16–27; Aлмa 34:27–29 болон Хэнри Б.Айринг, “Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?”2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3–7; Линда K.Бөртон, “Намайг харь хүн байтал,”2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 125–128-ыг үзнэ үү.
Хуурамч бошиглогчид хууран мэхлэхийг оролддог.
Коринт дахь гэгээнтнүүдийн дунд “хуурамч элч нар” гарч ирсэн гэдгийг мэдэх нь энэхүү бүлгийг ойлгоход тань тус болох байх (2 Коринт 11:13). Та 13–15-р шүлгээс хуурамч сургаал заадаг хүмүүсийн талаар юу мэдэж болох вэ? Христийн тохинуулагчийн хувьд Паулын үзсэн туршлагын талаар уншихдаа та жинхэнэ бошиглогчийн тухай юу сурч болох вэ? (23–33-р шүлгийг үзнэ үү).
Би Есүс Христийн сайн мэдээнд итгэх итгэлтэй байдлаа “шалгах” хэрэгтэй.
Өнөө үед “Христ уруу хандсан [цэвэр,] энгийн байдлаас” (2 Коринт 11:3) биднийг холдуулахыг эрэлхийлдэг олон хүн байдаг учраас “та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга” (2 Коринт 13:5) гэсэн Паулын урилгыг хүлээн авч болно. Жишээлбэл, та Христэд төвлөрөхөд амьдралаасаа юуг холдуулбал тус болохыг тунгаан бодож болно эсвэл Миний сайн мэдээг номло удирдамжийн 143-р хуудсан дахь “Зан чанарын үйл ажиллагаа”-г хийж болно.
“Гурав дахь тэнгэр” гэж юу вэ? Тэнд “аваачигдсан” хүн хэн байсан бэ?
Эдгээр шүлэгт Паул өөрийнхөө гайхамшигтай үзэгдлийн тухай сайрхан ярихаас зайлсхийн, шуудхан өөрийгөө дурдахгүйгээр өөрийнхөө тухай ярьж байсан. “Гурав дахь тэнгэр” хэмээх хэллэг нь селестиел хаант улсыг хэлж байна (С ба Г 76:96–98-ыг үзнэ үү).
Аврагчийн нигүүлсэл нь сул дорой байдалдаа хүчийг олоход минь туслахад хангалттай юм.
Паулын “махан биед минь өргөс” өгөгдсөн гэж хэлсэн нь юу болохыг бид мэдэхгүй ч үүнийг авч хаях түүний хүсэлтэй өөрсдийгөө холбох нь амархан. Их Эзэний бидний амьдралаас салган холдуулах нь зохистой бус хэмээн үздэг бэрхшээл, асуудлууд бид бүгдэд бий. 2 Коринт 12:5–10-ыг уншихдаа өөрийн сорилт бэрхшээлүүдийн тухай бод. Паул сул дорой байдлын талаар юу заасан бэ? Бурханы нигүүлсэл танд хангалттай гэдэг нь таны хувьд ямар утга учиртай вэ? Та Бурханы хүчирхэгжүүлэгч хүчийг мэдэрч байсан уу?
Түүнчлэн Moзая 23:21–24; 24:10–15; Ифер 12:27; Moронай 10:32–33-ыг үзнэ үү.
Паул “хоёр буюу гурван гэрч” гэж ярихдаа юуг илэрхийлсэн бэ?
Хуучин Гэрээний үед хэн нэгний эсрэг зарга мэдүүлэхдээ хоёр буюу гурван гэрч байх шаардлагатай байсан (Дэд хууль 19:15). Паул гурав дахь удаагаа Коринтод очихдоо энэхүү дадлыг эш татсан. Олон гэрчийн энэхүү зарчмын өнөө үеийн жишээ бол Мормоны Номын Гурван гэрч, Ариун Библи, Мормоны Ном хоёрт агуулагддаг Есүс Христийн талаарх гэрчлэл, хамтралаараа гэрчилдэг номлогчид, гэрийн болон айлчлагч багш нар юм.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Та эдгээр бүлгээс танай гэр бүлийг ядууст болон тусламж хэрэгтэй хүмүүст туслахад сүнслэгээр өдөөх юуг олж мэдсэн бэ? Энэ нь гэр бүлээрээ тусламж хэрэгтэй хэн нэгэнд үйлчлэх төлөвлөгөө гаргахад тохиромжтой цаг байж болох юм.
Танай гэр бүлийнхэн “баяртай өгөгч” хэмээн дүрслэн хэлж болох хэн нэгнийг таних уу? Бид бусдад үзүүлэх үйлчлэлээ хэрхэн илүү баяр хөөртэй болгож болох вэ?
Та гэр бүлдээ ёс бусын эсрэг “байлдааны зэвсгийнхээ” тухай хэрхэн тайлбарлаж болох вэ? Танай гэр бүл сандал, хөнжил ашиглан майхан эсвэл хана барихдаа дуртай болов уу? Энэ нь биднийг Бурханаас холдуулдаг зүйлсийг хэрхэн устгаж, “ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд [олзлуулах]” тухай ярилцахад чиглүүлж болно. Бодол санаагаа хянахад бидний ашигладаг сүнслэг “зэвсгүүд” юу вэ? (Ефес 6:11–18-ыг үзнэ үү).
Танай гэр бүл “Христ уруу хандсан [цэвэр,] энгийн байдалд” анхаарлаа төвлөрүүлэхийн тулд юу хийж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.