Сургаал ба Гэрээнүүд 2021
3-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 23–26: “Сүмийг хүчирхэгжүүл”


“3-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 23–26: ‘Сүмийг хүчирхэгжүүл,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“3-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 23–26,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Эмма Смит

3-р сарын 8–14

Сургаал ба Гэрээ 23–26

“Сүмийг хүчирхэгжүүлэх нь”

Энэ тоймыг уншихынхаа өмнө Сургаал ба Гэрээ 23–26-г уншаад, ангийнхаа гишүүдийг хүчирхэгжүүлэх зарчмуудын талаар тунгаан бод. Дараа нь танд ямар эх сурвалжууд, тухайлбал энэ тоймд өгсөн ямар санаанууд заахад тань туслах талаар бодож үз.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Бид “судруудыг судлах[ад] цаг заваа зориул[снаар]” ямар ямар адислал хүлээн авсан бэ? (Сургаал ба Гэрээ 26:1). Бид Сүнсийг гэр орондоо хэрхэн мэдэрч байсан бэ? Ангийн тань гишүүд хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцахаар цаг гаргахад тулгарсан саад бэрхшээлээ хэрхэн давж гарснаа хуваалцаж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 23–26

Бидний хүн нэг бүр Сүмийг хүчирхэгжүүлж чадна.

  • Та ангийн гишүүдтэй хамт “сүмд ухуулах” гэдэг нь ямар утгатай болохыг судалж болно (Сургаал ба Гэрээ 25:7). Хэн нэгэн нь ухуулах гэдэг үгийн толь бичиг дээрх тайлбарыг эсвэл ухуулахыг харж байсан жишээгээ хуваалцаж болно. Бие биедээ ухуулах ямар боломж бололцоо бидэнд байдаг вэ? Энэ нь Сүмийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? Зовлон зүдгүүртэй үед бидэнд юу тус болох талаар Сургаал ба Гэрээ 23–26-аас бид ямар зарчим ойлгож мэдэж болох вэ? Та мөн эдгээр зарчим гэр орноо хүчирхэгжүүлэхтэй хэрхэн холбоотой болох тухай ярилцаж болно. Та эдгээр зарчмыг тохинууллын ажилдаа хэрэгжүүлэхийн тулд Бонни Х.Кордон эгчийн “Хоньчин болох нь” захиасаас уншиж болно (Ensign, Nov. 2018, 74–76 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 66–70).

Сургаал ба Гэрээ 24

Аврагч биднийг “зовлон зүдгүүрүүдээс [маань] гарган авах” чадалтай.

  • Сургаал ба Гэрээ 24 дэх илчлэлт Иосеф Смит, Оливер Каудери хоёрт цаг хугацаа хэцүү байх үед “хүч өгч, зоригжуулан мөн зааварлахын тулд” өгөгдсөн” (Сургаал ба Гэрээ 24-р хэсгийн гарчиг мөн Гэгээнтнүүд, 1:94–96-г үзнэ үү). Их Эзэн Иосефыг болон түүний нөхцөл байдлыг мэддэг байсан нотолгоог энэ хэсгээс олоход ангийнхныг урь. Их Эзэн Иосеф Смитийн хэрэгцээг хэрхэн шийдвэрлэсэн бэ? Тэр өнөөдөр ч гэсэн бидний төлөө үүнийг хэрхэн хийдэг вэ? Их Эзэн өөрсдийнх нь нөхцөл байдлыг мэдээд, зовж зүдэрсэн үед нь энэ байдлаас гаргаж авсныг мэдэрсэн туршлагаасаа хуваалцахыг ангийн гишүүдээс хүсэх талаар бодож үз.

    Есүс Христ хүмүүсийг эдгээж байгаа нь

    Тэрээр төрөл бүрийн өвчнийг эдгээсэн, Ж.Kөрк Ричардс

Сургаал ба Гэрээ 25

Эмма Смит бол “сонгогдсон хатагтай.”

  • Та Эмма Смитэд өгсөн илчлэлтийг өөрсөдтэйгөө холбож ойлгоход нь туслахын тулд ангийнхны нэг хэсгээс 25-р хэсгээс Их Эзэний Эммагаар хийлгэхийг хүссэн зүйлсийг, харин нөгөө хэсгээс Түүний хийхээр амласан зүйлсийг олохыг хүс. Олж мэдсэн зүйлээ жагсааж бичээд, бие биетэйгээ хуваалцахад тэднийг урь. Ангийн хэдэн гишүүн өөрсдийнх нь хувьд тун их утга учиртай зарчмуудаа хуваалцаж болно.

  • 25-р хэсэг дээрх ямар үг, хэллэг “Сонгогдсон хатагтай болой” хэмээн Их Эзэний Эмма Смитэд тунхаглан хэлсэн үгийг дэмжиж байна вэ? (3-р шүлэг). Түүнчлэн ангийн гишүүд Эммаг энэ илчлэлт дэх зарчмын дагуу хэрхэн амьдарсан талаар ярилцаж болно. Тус болж болох эх сурвалжуудад “An Elect Lady” (ChurchofJesusChrist.org), “Thou Art an Elect Lady” (Revelations in Context, 33–39) болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Энэ долоо хоногийн тойм дахь “Voices of the Restoration” видео бичлэгүүд орно.

  • Сургаал ба Гэрээ 25:11–12-т цэдэглэснээр, Их Эзэн ариун нандин дуу хөгжмийн талаар ямар бодолтой байдаг вэ? Гэр орондоо Сүнсийг урин авчрахын тулд дууллыг ашиглаж болох арга замуудыг ангийн гишүүд ярилцаж болох юм.

Сургаал ба Гэрээ 25:5, 14

Бид “сүнсэнд тайвшрал өгөх[ийг]” эрэлхийлэх ёстой.

  • Их Эзэн Эммад “номхон дөлгөөн байдлын сүнсэнд үргэлжлүүл” хэмээн зөвлөсөн (Сургаал ба Гэрээ 25:14; мөн 5-р шүлгийг үзнэ үү). Энэ нь ямар утгатай болохыг судлахын тулд самбарт Номхон дөлгөөн гэж бичээд, энэ үг юу бодогдуулж байгааг хажууд нь бичихэд ангийн гишүүдийг урь. Дараа нь тэд 25-р хэсгээс номхон дөлгөөн гэсэн үгтэй холбоотой гэж бодсон үг, хэллэгийг олоод, олж мэдсэн зүйлээ хуваалцаж болно. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн мэдэгдлийг хуваалцах талаар бодож үз. Яагаад номхон дөлгөөн байх нь чухал вэ?

Сургаал ба Гэрээ 25:10, 13

Бид илүү сайн дэлхийн зүйлсийг эрэлхийлэх ёстой.

  • Ангийн гишүүдэд “энэ дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, мөн илүү сайн зүйлүүдийг эрэлхийлэх ёстой” (Сургаал ба Гэрээ 25:10) хэмээх Их Эзэний зөвлөгөөг хэрэгжүүлэхэд туслахын тулд “дэлхийн зүйлүүдийн” болон “илүү сайн [дэлхийн] зүйлүүдийн” жишээг бичихийг тэднээс хүсэж болно. Бид мөнхийн зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэхэд туслах ямар зөвлөгөөг бие биедээ өгч болох вэ? 13-р шүлэг дээрх зөвлөгөө энэ зорилготой хэрхэн холбогддог вэ?

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Номхон дөлгөөн байдал бол хүч чадал юм.

Ахлагч Дэвид А.Бэднар “Номхон дөлгөөн байх Христийн зан чанарыг бидний эдүгээ цагийн дэлхий заримдаа буруугаар ойлгодог. Номхон дөлгөөн байх гэдэг нь сул дорой биш харин хүчтэй, идэвхгүй биш харин идэвхтэй, халирамтгай биш зоригтой, аархсан биш харин тэсвэр тэвчээртэй, онгироо биш даруу, бүдүүлэг биш харин найрсаг зан чанар юм. Номхон дөлгөөн хүн амархан өдөөгддөггүй, сайрхуу юм уу ихэмсэг биш харин бусдын амжилтыг хурдан хүлээн зөвшөөрдөг хүн юм” хэмээн тайлбарласан (“Meek and Lowly of Heart,” Ensign, May 2018, 32 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 38).

Заах чадвараа сайжруулах

Амлагдсан адислалуудын талаар гэрчил. Ангийн гишүүдийг ойлгож мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд урихдаа Бурханы өгсөн амлалтыг гэрчил (Аврагчийн арга барилаар заах нь, 35-ыг үзнэ үү).