Ирээд, Намайг дага
3-р сарын 4–10. Матай 8–9; Марк 2–5: ‘Итгэл чинь чамайг эдгээлээ’


“3-р сарын 4–10. Матай 8–9; Марк 2–5: ‘Итгэл чинь чамайг эдгээлээ’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“3-р сарын 4–10. Матай 8–9; Марк 2–5,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Есүс доголон хүнийг эдгээж байгаа нь

Жон Макноотон, Эдгээх туяагаар гийгүүлэх нь

3-р сарын 4–10

Матай 8–9; Марк 2–5

“Итгэл чинь чамайг эдгээлээ”

Та залбираад, Матай 8–9 болон Марк 2–5-ыг уншсанаар заахад бэлтгэж эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь таны судлах явцыг сайжруулан, энд байгаагаас гадна нэмэлт заах санаануудыг санал болгоно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та Матай 8–9 болон Марк 2–5-д гардаг үйл явдлыг харуулсан зарим зургийг (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 4041 эсвэл LDS.org-ыг үзнэ үү) авчирч эсвэл эдгээр үйл явдлыг самбар дээр жагсаан бичиж болно. Гайхамшиг бүрийн талаар юу мэддэгээ хуваалцахыг ангийн гишүүдээс хүс. Тэд эдгээр гайхамшгаас ямар захиасыг олж мэддэг вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Матай 8–9; Марк 25

Гайхамшгууд нь Бурханы хүслийн болон Есүс Христэд итгэх итгэлийн маань дагуу тохиодог билээ.

  • Танай ангийн гишүүд эдгээр бүлэгт гардаг гайхамшгуудыг хувиараа судалж байхдаа хүчирхэг ойлголтыг олж авсан байж магадгүй (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд байгаа эдгээлтийн жагсаалтыг үзнэ үү). Ангийн гишүүдийг ойлгосон зүйлсээ ангийн хэн нэгэн гишүүнд эсвэл ангийнхантайгаа хуваалцахад урихыг бод.

  • Та итгэл, гайхамшиг хоёрын хоорондын харилцаа холбоог ойлгоход ангийн гишүүдэд туслахын тулд Матай 8–9 болон Марк 25-д байгаа гайхамшигт эдгээлтээс хэд хэдийг уншаад, эдгээгдсэн хүний итгэл юм уу бусдын итгэлийн талаар олж мэдэж болно. (Хэрэв танд бүх гайхамшгийг ярилцах цаг байхгүй бол аль гайхамшиг нь тэдний хувьд хамгийн их ач холбогдолтой болохыг ангийн гишүүдээс асуу.) Дараах судрын зарим нь таны ярилцлагад нэмэр болно. Үүнд: Мормон 9:15–21; Ифер 12:12–16; Моронай 7:27–37; Сургаал ба Гэрээ 35:8. Аврагчийн эдгээлт болон эдгээр судар итгэл, гайхамшгийн талаар юу зааж байна вэ? Мөн Судруудын удирдамжаас “Гайхамшиг”-ийг үзнэ үү.)

  • Танай ангид итгэлтэй бөгөөд гайхамшгийг эрэлхийлж байгаа мөн тэрхүү гайхамшиг нь тэдний хүссэнээр болоогүй байгаа хүмүүс байж магадгүй юм. Энэ талаар судрууд болон Сүмийн удирдагчид юу заадаг вэ? Ийм нөхцөл байдалд буй эхнэр, нөхөрт хэрхэн зөвлөсөн тухайгаа ахлагч Дэвид А.Бэднар “Их Эзэний хүсэл болон цагийг хүлээн зөвшөөрөх нь” өгүүлэлдээ ярьсан (Ensign, 2016 оны 8-р сар, 31–35; мөн 2 Коринт 12:7–10; С ба Г 42:43–52-ыг үзнэ үү). Ангийн гишүүд хүсэн хүлээсэн гайхамшиг нь тохиолдоогүй үед өөрсдийн эсвэл бусдын амьдралд адислал ирэхийг харж байсан уу?

  • Матай 8–9 болон Марк 25-д гардаг гайхамшгуудын талаар уншиж байхдаа зарим хүн өнөө цагт ийм зүйлс тохиолддог эсэхэд гайхаж магадгүй юм. Моронай өнөө үеийг “гайхамшгууд зогссон хэмээн хэлэгдэх” цаг үе хэмээн дүрсэлсэн байдаг ч тэрээр мөн Бурхан “өөрчлөгдөшгүй Нэгэн” учраас Бурхан бол гайхамшгийн Бурхан хэвээр байна гэдгийг амласан (Мормон 8:26; 9:18–21 мөн Моронай 7:27–29-ийг үзнэ үү). Та амьдралыг нь адислах Бурханы хүч чадалд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд ангийн гишүүдэд туслахын тулд юу хийж чадах вэ? Та тэднийг гэрчилсэн гайхамшгуудын жишээнээс хуваалцахад урьж болно. Мөн та Сүмийн түүхэнд тохиолдсон гайхамшгуудаас хуваалцах талаар бодож үз (“Нэмэлт эх сурвалж” хэсгийг үзнэ үү).

Аврагчийн хувцсанд хүрч буй эмэгтэй

Лиз Лэмон Свиндл, Эзэнд итгэ

Матай 8:23–27; Марк 4:35–41

Амьдралын шуургатай үед амар амгаланг авчрах хүч Есүс Христэд бий.

  • Та ангийнхаа гишүүдэд тулгарч байгаа зарим сорилт, бэрхшээлийн талаар мэддэг байж магадгүй. Бид бүгдээрээ амьдралынхаа аль нэг цаг үед сорилт бэрхшээлтэй тулгардаг тул Марк 4:35–41-д байгаа түүхийг унших нь Аврагч амар амгаланг тэдэнд авчирч чадна гэдэгт итгэх ангийнхаа гишүүдийн итгэлийг төрүүлж чадна. Хүн бүрд жижиг жижиг цаас өгөөд, цаасны нэг талд өөрсдөд нь тохиолдсон сорилт бэрхшээлийг бичихэд урь. Нөгөө талд нь сорилт бэрхшээлтэй учирсан үед тэднийг Аврагчид хандахад нөлөөлдөг ямар нэгэн зүйлийг Марк 4:35–41-ээс бичүүл. Хэрэв ангийн гишүүд бичсэн зүйлээ хуваалцах хүсэлтэй байвал хуваалцахад урамшуулан дэмж.

  • Та Матай 8:23–27 болон Mарк 4:35–41-д гардаг үйл явдлыг харуулсан зураг (Сайн мэдээний зургийн цуглуулга, 40-р хуудсыг үзнэ үү) үзүүлээд, тухайн уран бүтээлч аль агшныг харуулсан талаар ярилц. Та энэ гайхамшгийн утга учир, хүч чадлыг ойлгоход ангийн гишүүдэд өөр ямар арга замаар тусалж болох вэ?

Марк 2:1–12

Алдагдсан нэгнийг аврах нь биднээс хамтын хичээл зүтгэл шаарддаг.

  • Энэ гайхамшгийн түүх нь сүнслэг болон бие махбодын тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг аврахын тулд Аврагчид туслахаар нэгдэн, хамтарч ажиллахын үнэ цэнийг заадаг. Энэхүү үнэний тухай ярилцлагад ахлагч Чи Хонг (Сэм) Вонгийн хэлсэн “Нэгдмэл байж, аврах нь” захиасыг ашиглаж болно (Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 15–16). Ангийн нэг гишүүнийг судар уншаад, ахлагч Вонгийн заасан зүйлийг хуваалцахаар бэлтгэж ирэхэд урих тухай бодож үз. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг аврахын тулд нэгдэн, хамтарч ажиллахын үнэ цэнийн талаар Марк 2:1–12-оос бид юу мэдэж авч болох вэ? (Мөн Марк 3:24–25-ыг үзнэ үү.)

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдийг ирэх долоо хоногт Матай 10–12; Марк 2; Лук 711-ийг уншихад урамшуулахын тулд тэдэнд Сүм дэх дуудлага, үүрэг хариуцлагаа биелүүлэхэд туслах зарим зөвлөгөөг эдгээр бүлгээс олох болно гэдгийг хэл.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Матай 8–9; Марк 2–5

Бошиглогч Иосеф Смит өвчтэй хүнийг эдгээсэн.

Миссуригээс хөөгдсөн олон гэгээнтэн 1839 оны 7-р сард Иллинойн Коммерсийн ойролцоо битүү тэрэг, майхан зэрэгт болон ил задгай газарт амьдарч байв. Ихэнх нь өвдсөн байсан бөгөөд Иосеф, Эмма хоёр тэдэнд туслахыг хичээснээс ядарч туйлдсан байжээ. Вилфорд Вүдрафф 7-р сарын 22-ны өдөр юу болсныг дүрслэхдээ: “Энэ өдөр бол Бурханы хүчийг харсан өдөр байв. [Миссисипи] мөрний хоёр талд байгаа гэгээнтнүүдийн дунд өвчтэй хүн олон байлаа. Иосеф тэдний дундуур явж, гараас нь бариад, чанга дуугаар тэдэнд Есүс Христийн нэрээр орноос босож, эдгэрэхийг тушаахад тэд Бурханы хүч чадлаар орноосоо үсрэн босож, эдгэрсэн. … Энэ бол үнэхээр баярлууштай цаг үе байв” гэжээ (Вилфорд Вүдрафф, Journal, 1839 оны 7-р сарын 22, Сүмийн түүхийн номын сан).

Ахлагч Франклин Д.Ричардс шуурга намдаав.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн, ахлагч Лигранд Ричардс 1848 онд Нэгдсэн Улс руу Атлантын далайг гатлан, Британийн хэсэг гэгээнтнийг ахалж ирсэн өөрийн өвөө, ахлагч Франклин Д.Ричардсын амьдралд тохиолдсон явдлаас ийн ярьжээ. “[Ахлагч Ричардсын] сууж явсан усан онгоц [хүчтэй шуурганы улмаас] их аюулд орсон бөгөөд онгоцны ахмад түүн рүү ирж, усан онгоц болон зорчигчдын өмнөөс Их Эзэнд хандан гуйхыг хүсжээ. Өвөө минь аливаа элементийг захирах хүч өөрт нь амлагдсаныг санаад, усан онгоцны тавцан дээр гарч, хоёр гараа тэнгэр өөд өргөөд, тэнгис давалгааг зэмлэхэд тэр дороо тэнгис давалгаа намдсан билээ” (Conference Report, Apr. 1941 оны 4-р сар, 84).

Заах чадвараа сайжруулах

Гэрчлэлээ ойр ойрхон хуваалц. Сүнслэг үнэний талаарх таны энгийн, чин сэтгэлийн гэрчлэл зааж буй хүмүүст тань хүчтэй нөлөөлж чадна. Таны гэрчлэл гоё чамин эсвэл урт дэлгэрэнгүй байх албагүй. Жишээлбэл, энэ нь амьдралдаа сайн мэдээтэй байхын гайхамшгийн талаарх энгийн гэрчлэл байж болно.