Ирээд, Намайг дага
3-р сарын 18–24. Матай 13; Лук 8; 13: ‘Сонсох чихтэй нь сонсогтун’


“3-р сарын 18–24. Матай 13; Лук 8; 13: ‘Сонсох чихтэй нь сонсогтун’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“3-р сарын 18–24. Матай 13; Лук 8; 13,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Хураахад бэлэн болсон буудай

3-р сарын 18–24

Матай 13; Лук 813

“Сонсох чихтэй нь сонсогтун”

Та уншиж байхдаа, ангийнхаа гишүүдийг сургаалт зүйрлэлийн захиасыг ойлгох гэж хичээх үедээ асууж болох асуултуудын талаар бод. Юу нь ойлгоход хэцүү байдаг вэ? Судлах үйл явц тань таныг тэдний асуултуудад хариулахад хэрхэн бэлтгэж болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийнхантайгаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын “Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд” хэсгийг унш. Ангийн гишүүдийг Матай 13 болон Лук 813-р бүлгийг судалсан арга барилаасаа хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Maтай 13:1–23

Бидний зүрх сэтгэл Бурханы үгийг хүлээн авахад бэлтгэгдсэн байх ёстой.

  • Тариачны сургаалт зүйрлэлийн захиасыг төсөөлөхөд нь зааж буй хүмүүстээ туслахын тулд хэдэн үр, шороотой болон жижиг чулуутай сав зэргийг хичээл дээр авчирч болно. Нэг үрийг шороонд, нөгөөг чулуунд суулгахыг ангийн нэг гишүүнээс хүс. Аль үр нь сайн ургах вэ? Яагаад? Энэхүү үзүүлэн материал Матай 13:1–23-т гардаг сургаалт зүйрлэлтэй хэрхэн холбогдож байна вэ? Бид Бурханы үгсийг хүлээн авахад зүрх сэтгэлээ хэрхэн бэлтгэх вэ?

  • Та Бурханы үгийг хүлээн авахад зүрх сэтгэлээ бэлтгэхэд нь ангийнхаа гишүүдийг урамшуулахын тулд тариачны сургаалт зүйрлэлийг хэрхэн ашиглаж болох вэ? Та самбар дээр Шавь нар ба Бусад гэж бич. Ангийн гишүүдийг Матай 13:10–17-г уншаад, Аврагч Өөрийн шавь нар болон сургаалт зүйрлэлийг нь сонссон бусад хүний хоорондын ялгааг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхэд урь. Дараа нь ангийн гишүүдийг 18–23-р шүлгээс бидний чихийг “дөнгөж сонсох” төдий болгодог эсвэл сүнслэг зүйлсэд нүдээ анихад хүргэдэг зүйлийг олж мэдэхийг хүс. Бид өнөөдөр ямар удирдамж Бурханаас болон Түүний үйлчлэгчдээс хүлээн авч байна вэ? Бид ямар арга замаар “сайн хөрсөнд” тариалж байна вэ? (23-р шүлэг).

  • Та ангийн хэдэн гишүүнийг ахлагч Даллин Х.Өүксийн “Тариачны сургаалт зүйрлэл” (Ensign эсвэл 2015 оны Ерөнхий чуулган, 16–19) захиасаас нэг нэг хэсгийг заахаар бэлтгэж ирэхэд урьж болно. Түүний захиас энэхүү сургаалт зүйрлэлийн тухай бидний ойлголтод юу нэмж байна вэ?

Матай 13:24–35, 44–53

Есүсийн сургаалт зүйрлэлүүд бидэнд Сүмийнх нь өсөлт хөгжил, хувь төөрөг, үнэ цэнийг ойлгоход тусалдаг.

  • Та Матай 13-т заасан Сүмийн тухай үнэнүүдийг ойлгоход нь ангийн гишүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Та сургаалт зүйрлэлээс цөөн хэдийг самбар дээр бичиж болно (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм болон Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 331–346-г үзнэ үү). Ангийн гишүүдийг цөөн хүнтэй бүлгүүдэд хуваарилан, сургаалт зүйрлэл бүрийг судалж, Сүмийн өсөлт хөгжил, хувь заяаны талаар олж мэдэхийг хүс. Бүлэг бүрийн бүх санаа бодлыг цуглуулах нэг арга зам бол самбар дээр том дугуй дүрс зурж, түүнийгээ Христийн Сүм (“тэнгэрийн хаанчлал”) гэж нэрлэх явдал юм. Бүлэг бүр хуваалцах үедээ Сүмийн өсөлт хөгжил, хувь заяаны талаар олж мэдсэн ямар нэгэн зүйлээ тэр дугуй дүрсэн дотор бичнэ.

    Тороор загасчилж буй хүн

    Тэнгэрийн хаанчлал бол загасчны тортой адил юм.

  • Бид Матай 13:44–46-д гардаг талбай дахь эрдэнэс болон их үнэтэй ширхэг сувдны сургаалт зүйрлэлээс Сүмд харьяалагдахын үнэ цэнийн талаар юу ойлгож мэдэж авдаг вэ? Танай ангийн зарим гишүүн (эсвэл тэдний таньдаг хүмүүс) Сүмийн гишүүн болохын тулд том, жижиг ямар ч золиослол хийсэн байж магадгүй. Сүмд харьяалагдахын тулд өөрсдөө хийсэн болон бусдыг хийхийг харсан золиослолуудаасаа хуваалцахад ангийн гишүүдийг урь. Үр дүнд нь ямар ямар адислал ирсэн бэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн ярьсан тэнгисийн цэргийн офицерийн тухай түүхийг хуваалцахыг бодож үз. Сүмийн төлөө юу золиослох сүнслэг мэдрэмж төрж байгаагаа тунгаан бодоход ангийн гишүүдийг урь.

Матай 13:24–30, 37–43

Дэлхийн төгсгөлд Их Эзэн зөвт хүмүүсийг цуглуулж, ёс бусчуудыг устгах болно.

  • Та ангийнхныг итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн хэвээр үлдэхэд туслах сургамжийг буудай ба зэрлэг өвсний талаарх сургаалт зүйрлэлээс ойлгоход нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Эхлээд ангийн нэг гишүүнийг сургаалт зүйрлэл болон түүний тайлбарыг товчхон ярихад урь. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм хэсгээс буудай болон зэрлэг өвсний зургийг үзүүлбэл тус болж магадгүй. Энэ сургаалт зүйрлэлд өнөө үед зориулсан ямар сургамж байна вэ? Их Эзэн ургац хураалтын цаг болтол гэгээнтнүүдээ ёс бусчуудтай “хамт ургахыг” зөвшөөрснийг (Матай 13:30) мэдэх нь яагаад чухал вэ? Бид эргэн тойронд маань ёс бусчууд байгаа нөхцөлд итгэлээ хэрхэн хүчтэй хэвээр байлгаж чадах вэ? Сургаал ба Гэрээ 86-р хэсэгт энэхүү сургаалт зүйрлэлийн хожмын үетэй холбоотой нэмэлт ойлголтууд бий.

  • “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Л.Том Пэрригийн хэлсэн үгэн дэх зэрлэг өвс нь бидний амьдралд тархсан “бузар булай, зусар арга замуудыг” төлөөлдөг. Ангийн гишүүдийг иймэрхүү сүнслэг зэрлэг өвсийг хэрхэн ялган танихаа тунгаан бодоход туслахын тулд хэдэн цаасан дээр сайн мэдээний үнэн болон худал хуурмаг, дэлхийн санаа болон ёс заншлыг бич. Цааснуудыг хайрцганд хий. Дараа нь хайрцгаас хэдэн цаас сугалж аваад, аль нь үнэн, аль нь худал болох талаар ярилцахыг ангийн гишүүдээс хүс. (Эдгээр үнэн, худал зүйлсийн олныг нь Ерөнхий чуулганы үгсэд тодорхойлсон байдаг тул та Ерөнхий чуулганы үгсээс санаа авч болно.) Бид “сайн гэсэн болгоныг” арчил гэсэн ахлагч Пэрригийн зөвлөгөөг амьдралдаа хэрхэн дагаж чадах вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Есүсийг дагасан мөртлөө “цаашид Түүнтэй хамт яваагүй” (Иохан 6:66) хүмүүсийн талаар ирэх долоо хоногийн уншлагад гардгийг та дурдаж болно. Аврагчид итгэлтэй хэвээр үлдэхэд тэдэнд болон бусдад туслах ойлголтыг олж авч чадна гэдгийг нь ангийн гишүүдэд хэл.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Матай 13; Лук 813

“Энэ үнэн биз дээ?”

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Сүмд дөнгөж нэгдсэн Ази тивээс ирсэн тэнгисийн цэргийн нэгэн офицерийн талаар туршлагаасаа хуваалцав.

“Тэр надтай төрөлх нутаг руугаа буцахаасаа өмнө танилцсан юм. Бид [сайн мэдээний үнэнүүдийн] тухай ярилцаж байв. Тэгтэл би: ‘Танай хүмүүс Христийн шашинтан биш шүү дээ. Чи Христийн шашинтай, тэр дундаа Христийн Мормоны шашинтай болоод харихад чамд юу тохиолдох бол?’ гэж асуулаа.

Түүний царай барайж, ‘Гэр бүлийнхний маань сэтгэл гонсойх байх. Тэд намайг гэр бүлээсээ хөөж, үхсэн мэт үзэж ч магадгүй. Миний ирээдүй, ажил мэргэжил, бүх боломж завшаан миний өмнө хаагдаж магадгүй ээ’ гэж хариулав.

Намайг ‘Чи сайн мэдээний төлөө ийм агуу үнэ төлөх хүсэлтэй байна гэж үү?’ гэж асуухад

‘Энэ үнэн биз дээ?’ хэмээн хариулахдаа түүний хар нүдэнд нулимс цийлэгнэн, царайлаг бор нүүр нь гэрэлтсэн юм.

Би ийм зүйл асуусандаа санаа зовон, ‘Тийм ээ, энэ үнэн’ гэж хариулахад

тэрээр ‘Тэгвэл бусад зүйл тийм хамаатай гэж үү?’ хэмээн хариулж билээ” (“Энэ үнэн биз дээ?” Ensign, 1993 оны 7-р сар, 2).

Бид сайн зүйлсийг арчлах ёстой.

Ахлагч Л.Том Пэрри: “Хүн төрөлхтний эртний дайсан тэрээр, зэрлэг өвсийг газар сайгүй цацахын тулд боломжтой бүх арга хэрэгслийг олж ашигласан. Тэрээр бидний гэр орны халдашгүй дархан байдалд халдах арга замуудыг ч мөн олсон. Бузар булай, зусар арга замууд өргөн тархаж, тэднийг устгах бодит арга зам байхгүй мэт санагдах үе бий. Тэд утсаар болон агаараар дамжин бидний сурч боловсрох, зугаацахад зориулан бүтээгдсэн төхөөрөмжүүд рүү довтлон орж ирж байна. Буудай, зэрлэг өвс хоёул зэрэгцэн ургах болжээ. Талбайг хариуцсан зарцын хувьд сайн гэсэн болгоныг бүх чадлаараа арчилж, тэдгээрийг хүчирхэг, үзэсгэлэн төгс болгон ургуулсан цагт л зэрлэг өвс нүдэнд торж, чихэнд сонсогдохгүй шахам болон, анзаарагдахаа больдог” (“Үүрдийн амар амгаланг олж, мөнхийн гэр бүлтэй болох нь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 51).

Заах чадвараа сайжруулах

Заах зүйлээ сургаал дээр төвлөрүүл. Таны хичээлийн ярилцлагууд сударт байгаа үндсэн сургаалууд дээр төвлөрөхөд анхаар. Та суралцагчдыг судраа урьдчилан уншихыг хүсэж, хичээлийн ярилцлагуудаа судар дээр төвлөрүүлж, ангийн гишүүдийг үнэн сургаалын тухай гэрчлэлээ хуваалцахыг хүссэнээр үүнийг хийж чадна. (Аврагчийн арга барилаар заах нь, 20–21-р хуудсыг үзнэ үү.)