Ирээд, Намайг дага
12-р сарын 2–8. 1–3 Иохан; Иуда: ‘Бурхан бол хайр мөн’


“12-р сарын 2–8. 1–3 Иохан; Иуда: ‘Бурхан бол хайр мөн’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“12-р сарын 2–8. 1–3 Иохан; Иуда,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Инээмсэглэн суугаа Есүс Христ ба хүүхдүүд

Дэл Парсон, Төгс хайр

12-р сарын 2–8

1–3 Иохан; Иуда

“Бурхан бол хайр”

Таныг 1–3 Иохан ба Иуда номнуудыг унших үед ямар сэдэв, загварууд нь танд чухал санагдсан бэ? Та эдгээрийг ангийн гишүүддээ туслахын тулд хэрхэн ашиглаж болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн хэдэн гишүүнийг Иохан, Иуда номнуудыг судлах явцад чухал санагдсан сэдэв эсвэл үнэнүүдийг хуваалцахад урь. Эдгээр захидлын ямар захиас тэдэнд болон тэдний гэр бүлд хамгийн их хамаатай вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

1 Иохан 1:5–10; 2:3–11; 3:1–3; 4:7–21; 5:1–3

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бол гэрэл, хайрын төгс жишээнүүд юм.

  • Та зааж байгаа хүмүүстээ Тэнгэрлэг Эцэгийн гэрэл ба хайрыг амьдралдаа таньж мэдэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Та самбарт гэрэл ба хайр гэсэн үгнүүдийг бичсэнээр хичээлээ эхэлж болно. Энэ хоёр үгийн тухай бодоход хамгийн түрүүнд санаанд орж байгаа үгсийг хуваалцахыг ангийн гишүүдээс хүс. Та ангийнхныг хэд хэдэн бүлэг болгон хуваарилж, бүлэг бүрд дараах судрын хэсгүүдийн нэгийг оноож өг. Үүнд: 1 Иохан 1:5–10; 2:3–11; 3:1–3; 4:7–12; 4:16–21; 5:1–3. Бүлгүүд эдгээр шүлгээс Бурханы гэрэл, хайрын нотолгоонуудыг мөн бид Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлах хайраа үзүүлэхийн тулд юу хийж болохыг хайж олж болно. Бүлэг бүрээс гарч ирсэн гишүүд олж мэдсэн зүйлсээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Та бас ангийнхантайгаа Тэнгэрлэг Эцэгийн гэрэл, хайрыг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцаж болно.

  • Та ангийн гишүүдэд амьдрал дахь сүнслэг гэрлээ тунгаан бодоход хэрхэн тусалж чадах вэ? Та ангийн гишүүдийг таазны гэрэл юм уу цонхоор тусаж буй гэрлийг харж мөн биеийн гэрлийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад урь. Биеийн гэрэл нь сүнслэг гэрэлтэй юугаараа адилхан бэ? Та бас Дуулал 27:1; Иохан 1:4–5; 1 Иохан 1:5–7; 3 Нифай 11:11; Сургаал ба Гэрээ 88:6–13-ыг уншиж, Бурхан, Түүний Хүү хоёр бидний амьдралыг хэрхэн гэрлээр хангадаг тухай нэмэлт ойлголтуудыг хайж болно. Ангийн гишүүд бас өөрсдийн амьдралаас сүнслэг гэрлийг эрэлхийлж, олж авч байсан туршлагаа хуваалцаж болно.

  • Ангийн гишүүд хамтдаа гэрлийн тухай “The Lord Is My Light” (Сүмийн дуулал, д. 89) дууллыг дуулж эсвэл сонсохдоо дуртай байж магадгүй. Энэ дуу Их Эзэн гэрэлтэй хэрхэн адилхан байдаг талаар юу зааж байна вэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Робэрт Д.Хэйлсийн мэдэгдэл агуу гэрлийг амьдралдаа хэрхэн олж авч болох талаар нэмэлт ойлголтуудыг өгөх болно.

1 Иохан 2:18–23, 26–28; 4:3; 2 Иохан 1:7–11; 3 Иохан 1:9–11; Иуда

Бид өөрсдийгөө хуурамч сургаалаас хамгаалах ёстой.

  • Ангийн тань гишүүдийн зарим нь эсвэл тэдний хайртай хүмүүс итгэлд нь заналхийлсэн хуурамч сургаалтай тэмцэлдэж байж болох юм. Иохан, Иуда хоёрын урвалтын талаар заасан зүйлсийг олж мэдэх нь тэдэнд туслах болно. Ангийнхны хагасыг хуурамч сургаал юм уу урвалтын тодорхойлолтуудыг 1 Иохан 2:18–23, 26–28; 4:3; 2 Иохан 1:7–11; 3 Иохан 1:9–11 дээрээс мөн нөгөө хагасыг Иуда номноос хайж олоход урихыг бод. Эсвэл тэд дараахтай төстэй асуултуудад хариулт хайж болно. Тухайлбал: Иохан, Иуда хоёр Христийн эсрэг үзлийг хэрхэн тодорхойлсон бэ? (Судруудын удирдамжаас “Христийг эсэргүүцэгч,” scriptures.lds.org-ийг үзнэ үү). Эдгээр шүлэгт ялангуяа өнөөгийн бидэнд тулгамдаж буй сорилтуудтай хамаатай ямар нэг зүйл байна уу? Бид хуурамч сургаалаас өөрсдийгөө хэрхэн хамгаалж чадах вэ?

  • Иуда хуурамч сургаалыг эсвэл “өөрсдийн ойлгодоггүй зүйлсийг доромжлон гутаадаг” (Иуда 1:10) хүмүүсийг дүрслэхдээ сонирхолтой дүрслэл ашигласан байдаг. Та ангийн цөөн гишүүнийг Иуда 1:12–13-т дүрсэлсэн зарим дүрслэлийг самбарт зурж байх үед бусдыг нь уг гишүүний юу зурж байгааг таах гэж оролдоход урьж болно. Эдгээр дүрслэл нь хуурамч сургаал ба Христийг эсэргүүцэгчийг хэрхэн төлөөлж байна вэ? Жишээ нь, ялзарсан уламжлалууд нь хэрхэн “[бидний] хайрын зоогонд бул чулуу үүсгэдэг вэ?” Бид “элэглэн дооглогчдоос” өөрсдийгөө хамгаалахын тулд юу хийж болох вэ? (Иуда 1:18–21-ийг үзнэ үү). Иуда яагаад сайн мэдээг элэглэн дооглох тэдэнд “өршөөнгүй байх” (Иуда 1:22) хэрэгтэй гэж санал болгосон байж болох вэ?

1 Иохан 5

Бид Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Бурханаас төрснөөр дэлхийг ялан дийлж чадна.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн ба гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн үйл ажиллагаануудын нэг нь 1 Иохан 5-ыг уншиж, бид дэлхийг хэрхэн ялан дийлж чадахыг олж мэдэхийг санал болгодог. Та ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлсээ хуваалцаж мөн самбарт бичихэд урьж болно. (Та бас ангид тэдэнд энэ бүлгийг товч дүгнэх цагийг гаргаж өгч болно.) Эсвэл та ангийнхныг ахлагч Нийл Л.Андэрсэны “Дэлхийг ялах нь” (Ensign эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46–50) хэлсэн үгийн хэсгүүдийг уншаад, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урьж болно. Жишээ нь, тэд ахлагч Андэрсэны ерөнхийлөгч Дэвид О.Маккэй, ахлагч Брүс Д.Портэр нарын талаар хуваалцсан түүхээс ямар нэмэлт ойлголт олж авсан бэ? Ангийн гишүүд дэлхийг ялах хүчин чармайлт гаргасан гэж өөрсдийнхөө боддог хүмүүсийн жишээнүүдийг хуваалцаж болох юм.

    Хамтдаа өвдөг сөгдөн залбирч буй гэр бүл

    Есүс Христийн сайн мэдээ үймээн самуунтай дэлхийд амар амгаланг олоход бидэнд тусалдаг.

3 Иохан 1:1–4

Биднийг бусдад “үнэн дотор явахад” туслахад баяр баясгалан ирдэг.

  • Гайосыг (“хүүхдүүдийнх” нэг нь) үнэн дотор явж байгааг сонсохоос илүү “эрхэм баяр баясгалан” гэж надад байхгүй гэж хэлсэн Иоханы мэдрэмжийг ойлгох хүмүүс танай ангид байж болох юм. Ангийн гишүүдэд бие биенийхээ туршлагыг сонсох нь тустай байж болно. Та нар 3 Иохан 1:1–4 болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа судруудыг хамтдаа уншсанаар эхэлж болно. Эдгээр судар бидэнд жинхэнэ баяр баясгалангийн эх сурвалжийн талаар юу зааж байна вэ? Ангийн гишүүд зааж байгаа хүмүүс нь эцэг эх, номлогчид, Сүмийн удирдагчид эсвэл багш нарын хувьд үнэн дотор алхаж байгааг нь мэдсэн үед ямар санагдах талаар хуваалцаж болно. Та хичээл эхлэхийн өмнө ангийн цөөн гишүүнтэй холбоо барьж, Христэд ирэхэд нь тусалсан хүмүүсийнхээ зургийг авчирч, туршлагуудаа хуваалцахыг хүс.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Луу, далавчтай араатан, алагдсан хурга гэх мэт бэлгэдлүүд нь бидэнд Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг хэрхэн зааж чадах вэ? Ангийн гишүүдийг дараагийн хэдэн долоо хоногт Илчлэлтийг судлахдаа энэ асуултын талаар бодож үзэхэд урь.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

1–3 Иохан; Иуда

Гэрэл харанхуйг үлдэн хөөдөг.

Ахлагч Робэрт Д.Хэйлс бид хэрхэн харанхуйг амьдралаасаа сарниулж, гэрэлд алхаж болохыг заасан юм.

“Би багадаа сагсан бөмбөгийн бэлтгэлээсээ шөнө тараад, дугуйгаар харьдаг байв. Би жижигхэн лийрэн хэлбэртэй цахилгаан үүсгүүрийг унадаг дугуйндаа холбосон байсан. Тэгээд намайг жийх үед, дугуй нь жижиг роторыг эргүүлж, эрчим хүч үйлдвэрлэн, гэрлийн цацраг ялгаруулдаг байв. Энэ нь энгийн хэдий ч үр дүнтэй механизм юм. Гэвч би үүнийг ажиллуулахын тулд гишгүүрээ жийх ёстой байдаг байв! Хэрэв би дугуйныхаа гишгүүрийг жийхгүй л бол гэрэл гаргахгүй гэдгийг би хурдан ойлгож билээ. Намайг дугуйгаа жийхдээ ‘санаа сэтгэлээ бүрэн зориулах’ [С ба Г 58:27] үед гэрэл улам тодорч, миний өмнөх харанхуйг сарниулдаг байсан.

“Сүнслэг гэрэл гаргах нь өдөр тутмын сүнслэг жийлтээр дамжин ирдэг. Энэ нь залбирах, судар судлах, мацаг барих, үйлчлэл болон сайн мэдээгээр амьдрах, зарлигуудыг дуулгавартай дагах гэх мэтээр дамжин ирдэг” (“Out of Darkness into His Marvelous Light,” Ensign, May 2002, 71).

Үнэн дотор алхахад нь бусдад туслах судрууд

Заах чадвараа сайжруулах

Ангийнхаа гишүүдийн төлөө залбир. Аврагч Петрийн төлөө залбирсан шиг (Лук 22:32-ыг үзнэ үү), заадаг хүмүүсийнхээ тодорхой хэрэгцээг ойлгохыг хичээж, тэдний төлөө нэрийг нь дуудан залбирах хэрэгтэй. Таныг үүнийг хийх үед, Тэнгэрлэг Эцэг “тэдний зүрх сэтгэлийг бэлтгэж” (Алма 16:16) бас тэдний хэрэгцээ шаардлагыг хангахын тулд юу заахаа мэдэхэд тань туслах болно (Аврагчийн арга барилаар заах нь, 6-г үзнэ үү).