“Иосеф Смитийн гэр бүл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Иосеф Смитийн гэр бүл,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1805–1817 он
Иосеф Смитийн гэр бүл
Итгэлтэй гэр бүл
Иосеф Смит 1805 оны 12-р сарын 23-нд АНУ-ын зүүн хойд хэсэгт төржээ. Түүний аавыг мөн Иосеф гэдэг байсан. Түүний ээжийн нэр Лүси байв. Тэр олон ах, эгч, дүүтэй. Иосефын гэр бүл фермерүүд байв. Тэд Бурханд итгэж, бие биеэ хайрладаг байсан.
Иосеф бага байхдаа өвдөж, хөл нь гэмтжээ. Түүний хөл маш их өвддөг байв. Иосефын гэр бүл түүнд сайжрахад нь туслахыг хичээсэн ч хөл нь маш их өвдсөөр байлаа. Эмч нар түүний хөлийг эмчлэх гэж оролдсон боловч чадсангүй.
Гэгээнтнүүд, 1:7
Эмч нар Иосефын амийг аврахын тулд хөлийг нь тайрах хэрэгтэй гэж хэлэв. Гэвч ээж нь зөвшөөрсөнгүй. Тэр Иосефт туслах өөр арга байгаа эсэхийг асуув. Эмч нар оронд нь хөлийнх нь яснаас нэг хэсгийг тайрч авахаар шийджээ. Ингэх нь өвдөнө гэдгийг Иосеф мэдэж байсан ч Бурхан түүнд тусална гэдэгт итгэж байв.
Гэгээнтнүүд, 1:7
Эмч нар Иосефт архи өгч, өвдөлтийг нь намдаахыг хүсжээ. Гэвч Иосеф үгүй гэж хэлсэн. Тэр зүгээр л аавдаа тэврүүлэхийг хүсэв.
Гэгээнтнүүд, 1:7
Иосеф ээжийгээ өрөөнөөс гарахыг хүсэв. Эмч нар хөлийг нь зүсэх үед тэр маш их өвдөж байгаагаа ээждээ харуулахыг хүссэнгүй.
Эмч нар түүний хөлийн ясны муу хэсгүүдийг тайрч авч байх зуур аав нь түүнийг тэвэрч байв. Маш их өвдөж байсан ч Бурхан Иосефыг зоригжуулжээ. Хэдэн жилийн дараа Иосефын хөл дээрдсэн ч, алхахад өвддөг байв.
Гэгээнтнүүд, 1:6–7
Иосефыг том болох үед гэр бүл нь Нью-Йорк муж руу нүүжээ. Иосефын гэр бүл ядуу байсан. Тэд гэр бүлээ тэжээхийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг байв. Иосеф сайн хүү байсан. Тэр аз жаргалтай, инээлдэн хөгжилдөх дуртай байв.
Гэгээнтнүүд, 1:5–9
Иосефын гэр бүл Есүс Христийг хайрладаг байсан. Тэд Библийг хамтдаа уншиж мөн залбирдаг байсан. Гэвч Иосефын эцэг эх ямар сүмд харьяалагдах ёстойгоо мэдэхгүй байв. Нэгэн орой Иосефын ээж Лүси залбирч, Есүс Христийн үнэн Сүмийг олохыг хүсэж байгаагаа Бурханд хэлжээ. Бурхан залбиралд нь хариулж, түүнийг олох болно гэж амлав.
Гэгээнтнүүд, 1:10–11