Судрын түүхүүд
Их Эзэн Оливер Каудериг илгээв


“Их Эзэн Оливер Каудериг илгээв,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Их Эзэн Оливер Каудериг илгээв,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1828–1829 он

Их Эзэн Оливер Каудериг илгээв

Бурхан бидэнтэй хэрхэн ярьдгийг сурах нь

Иосеф Смит, Эмма Смит хоёр жижигхэн байшингийнхаа өмнө ажиллаж байгаа нь.

Иосеф, Эмма хоёр Мормоны Номыг орчуулсаар байв. Энэ ажил хүнд байсан ба тэд бас ферм дээрээ ажиллах хэрэгтэй байлаа. Иосеф Тэнгэрлэг Эцэгээс Мормоны Номыг орчуулахад туслах хэн нэгнийг илгээхийг гуйн залбирав.

Гэгээнтнүүд, 1:56, 58

Оливер Каудери сургуулийн хонх цохиж байгаа нь.

Алс хол Нью Йоркод сургуулийн залуу багш Оливер Каудери Иосеф Смитийн эцэг эхийнд амьдардаг байв. Оливер Иосефын дүү нарт хичээл заадаг байжээ.

Гэгээнтнүүд, 1:58–59

Оливер Каудери ил зуухны дэргэд суугаад Иосеф Смитийн эцэг эхтэй ярилцаж байгаа нь.

Оливер Иосефын тухай болон алтан ялтаснуудын талаар олж сонсжээ. Тэр энэ тухай сонирхов. Тэрээр Иосефын эцэг эхтэй ярилцлаа. Тэд Иосеф Бурханы ажлыг хийж байгааг Оливерт хэлэв.

Гэгээнтнүүд, 1:59

Оливер Каудери орныхоо дэргэд өвдөг сөгдөн Иосеф Смитийн талаар илүү ихийг мэдэхийн төлөө залбирч байгаа нь.

Оливерын сониуч зан улам нэмэгдсэн ажээ. Иосефын эцэг эх Оливерт залбирч, энэ нь Бурханы ажил мөн эсэхийг өөрөө олж мэдэх хэрэгтэй гэж хэлсэн юм. Тиймээс нэг шөнө Оливер хамаг зүрх сэтгэлээсээ залбирлаа. Бурхан түүний оюун ухаанд амар амгаланг өгчээ. Оливер Иосеф Смитийг Бурханы үйлчлэгч гэдгийг мэдэж авлаа. Тэр Иосефт туслах хэрэгтэй гэж мэдэрчээ.

(Гэгээнтнүүд, 1:60)

Оливер Каудери, Иосеф Смит хоёр ил зуухны дэргэд сууж байгаа нь. Эмма гар бичмэлийн хэдэн хуудсыг барьж байна.

Хичээлийн жил дуусахад Оливер Иосеф, Эмма хоёртой уулзахаар явав. Иосеф, Оливер хоёр алтан ялтаснууд болон Бурханы ажлын талаар шөнөжин ярилцжээ.

(Гэгээнтнүүд, 1:60)

Оливер Каудери гар бичмэлийн хуудсан дээр бичиж байгаа нь.

Оливер Иосефыг орчуулж байх үед бичье гэж хэлэв. Тэр Есүсийн тухай сурч байгаа зүйлдээ дуртай байлаа. Түүнд асуултууд байсан ба тэр илүү бат бөх итгэлтэй болохыг хүсжээ.

(Гэгээнтнүүд, 1:61)

Оливер Каудери, Иосеф Смит хоёр цонхны дэргэд сандал дээр сууж байгаа нь.

Их Эзэн бошиглогч Иосефоор дамжуулан Оливерт захиас өгчээ. Тэр Оливерт залбирсан тэр шөнөө сана гэж хэлэв. Бурхан түүнд амар амгаланг өгчээ. Энэ залбирлыг нь Бурхан л мэдэж байв. Оливерын итгэл улам хүчтэй болсон аж. Тэрээр Иосефт тусалсаар байсан бөгөөд Бурхан бидэнтэй хэрхэн ярьдаг талаар Их Эзэн түүнд олон зүйлийг заасан юм.

Сургаал ба Гэрээнүүд 6:14–24; 8:1–3; 9:7–9; Гэгээнтнүүд, 1:62–64