Судрын түүхүүд
Тэнгэр элч нар санваарыг сэргээв


“Тэнгэр элч нар санваарыг сэргээв,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Тэнгэр элч нар санваарыг сэргээв” , Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1829 он

Тэнгэр элч нар санваарыг сэргээв

Бурханы ажлыг хийх хүч

Иосеф Смит, Оливер Каудери хоёр ярилцаж байгаа ба Есүс болон эртний Америк дахь хүмүүсийн зураг харагдаж байна.

Иосеф, Оливер хоёр алтан ялтаснуудыг орчуулж байхдаа Есүс хүн бүрийг баптисм хүртэхийг хүсдэгийг олж мэджээ. Есүс мөн баптисм хүртээх хүчийг хүмүүст өгсөн аж. Иосеф баптисм хүртээгүй байлаа. Тэр баптисмын талаар илүү ихийг мэдэхийг хүсэв.

Иосеф Смит—Түүх 1:68; Гэгээнтнүүд, 1:65–66

Иосеф Смит, Оливер Каудери хоёр ой модонд өвдөг сөгдөн залбирч байгаа нь.

Иосеф, Оливер хоёр одоо хүмүүст баптисм хүртээх хүч хэнд байгаа юм бол гэж гайхжээ. Тэд Бурханаас асуухаар шийдэв. Тэд ойд очиж, залбирахаар өвдөг сөгдлөө.

Иосеф Смит—Түүх 1:68; Гэгээнтнүүд, 1:66

Тэнгэр элч, баптисч Иохан Иосеф Смитэд Аароны санваарыг өгч байгаа нь.

Тэднийг залбирахад тэнгэр элч үзэгджээ. Тэр өөрийгөө олон жилийн өмнө Есүс Христэд баптисм хүртээсэн баптисч Иохан гэж хэлэв. Тэрээр Иосеф, Оливер хоёрт Аароны санваар өгөв. Санваар бол Бурханы хүч юм. Үүнийг Бурханы хүүхдүүдийг адислахад ашигладаг.

Сургаал ба Гэрээнүүд 13; Иосеф Смит—Түүх 1:69, 72; Гэгээнтнүүд, 1:66–67

Иосеф Смит Оливер Каудерид гол дотор баптисм хүртээж байгаа нь.

Баптисч Иохан Аароны санваартай хүн хүмүүст наманчлахыг зааж тэдэнд баптисм хүртээж чадна гэж хэлэв. Иохан Иосеф, Оливер хоёрт баптисм хүрт гэж хэлжээ. Тэд гол руу орж, бие биедээ баптисм хүртээлээ. Тэд уснаас гарч ирээд Ариун Сүнсээр дүүрэв. Тэд маш их баяртай байлаа!

Иосеф Смит—Түүх 1:70–73

Пeтр, Иаков, Иохан нар Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Мелкизедек санваар хүртээж байгаа нь.

Дараа нь өөр тэнгэр элч нар ирэв. Есүсийн гурван төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар Иосеф, Оливер хоёрт Мелкизедек санваарыг хүртээжээ. Одоо Иосеф, Оливер хоёр Ариун Сүнсний бэлэг өгч чадах болов. Иосеф, Оливер хоёр ч бас төлөөлөгч болжээ. Тэд Сүмийг удирдаж, Есүс Христийн онцгой гэрчүүд байж чадна.

Сургаал ба Гэрээнүүд 27:12; Гэгээнтнүүд, 1:84