Судрын түүхүүд
Иосеф, Эмма хоёр


“Иосеф, Эмма хоёр,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Иосеф, Эмма хоёр,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1825–1828 он

Иосеф, Эмма хоёр

Мормоны Номыг дэлхийд авчрахын тулд хамтран ажилласан нь

Эмма Хэйл гэрийнхээ ойролцоох голын эрэг дээр сууж байгаа нь.

Эмма Хэйл Иосеф Смитийн амьдарч байсан Нью-Йоркоос холгүй орших Пэннсилваниад нэгэн өнөр гэр бүлд өсжээ. Эмма болон түүний гэр бүл Бурханд итгэдэг байв. Эмма ном унших, дуулах, морь унах, гэрийнхээ ойролцоох голд сэлүүрт завиар явах дуртай байв.

Гэгээнтнүүд, 1:31–32

Иосеф Смит аавтайгаа Эмма Хэйлийн гэрийн урдуур алхаж байна. Эмма цонхоор Иосефыг анзаарч харж байгаа нь.

Эммаг 21 настай байхад Иосеф Смит аавтайгаа хамт Эммагийн хөршүүдийн нэгнийд ажиллахаар иржээ. Эммагийн аав тэднийг гэртээ байхыг урьжээ.

Иосеф Смит—Түүх 1:56–57; Гэгээнтнүүд, 1:31–32

Иосеф, Эмма хоёр Эммагийн гэрийн гадаа ярилцаж байна. Эммагийн эцэг эх үүдэн дээрээ байж байгаа нь.

Иосеф, Эмма хоёр нэг нэгнээ таньдаг болжээ. Хамт байх нь тэдэнд таалагдав. Гэвч Эммагийн эцэг эх Иосефт дургүй байлаа. Тэд түүнийг тэнгэр элч харсан гэдэгт итгэсэнгүй.

Гэгээнтнүүд, 1:32–33

Эмма, Иосеф Смит хоёр морин чаргаар явж байгаа нь.

Жил орчмын дараа Иосеф Эммагаас өөртэй нь гэрлэхийг хүсэв. Эмма, Иосеф хоёр бие биедээ хайртай аж. Тэд гэрлэж, Иосефийн эцэг эхтэй хамт Нью-Йоркод амьдрахаар явжээ.

Иосеф Смит—Түүх 1:57–58; Гэгээнтнүүд, 1:34–35

Эмма, Иосеф Смит хоёр ойд морьт сүйх тэргээр явж байгаа нь.

Моронай Иосефт алтан ялтаснуудын тухай ярьснаас хойш дөрвөн жил өнгөрөв. Цаг нь болоход Эмма, Иосеф хоёр ялтаснуудыг нуусан гүвээ рүү очжээ.

Иосеф Смит—Түүх 1:59; Гэгээнтнүүд, 1:36–37

Моронай Иосеф Смитэд алтан ялтаснуудыг өгч байгаа нь.

Тэнгэр элч Моронай Иосефтой өнөөх гүвээн дээр уулзан, ялтаснуудыг түүнд өгчээ. Тэр ялтаснуудыг хамгийн сайнаараа харж хамгаалбал ялтаснууд аюулгүй байх болно гэж Иосефт хэлэв.

Иосеф Смит—Түүх 1:59; Гэгээнтнүүд, 1:37–38

Иосеф Смит алтан ялтаснуудыг барьж яваа нь. Нэг хүн ялтаснуудыг авахаар түүнийг хөөж байна.

Хүмүүс Иосефт алтан ялтаснууд байгаа гэдгийг сонссон бөгөөд тэдний зарим нь ялтаснуудыг хулгайлахыг оролдов. Иосеф тэдгээрийг нуух газар олох хэрэгтэй боллоо. Иосефыг ойд нуусан газраасаа ялтаснуудыг авч явж байхад хэсэг хүн түүн рүү дайрчээ. Тэр тэднийг цохиж унагаагаад, эцэг эхийнх рүүгээ гүйв.

Иосеф Смит—Түүх 1:60; Гэгээнтнүүд, 1:38, 40–41

Иосеф Смит алтан ялтаснуудыг гэртээ авчирч, ялтаснуудад хүрэхийг гэрийнхэндээ зөвшөөрч байгаа нь.

Иосефыг ялтаснуудыг гэртээ авчрахад дүү нь тэдгээрийг ширээн дээр өрж тавихад нь тусалжээ. Моронай Иосефт ялтаснуудыг хэнд ч үзүүлж болохгүй боловч түүний гэр бүл ялтаснуудыг даавуунд ороолттой байхад нь хүрч болно гэж хэлсэн.

Гэгээнтнүүд, 1:41

Эмма, Иосеф хоёр шинэ гэртээ нүүж орж байгаа нь.

Бурхан Иосефоор алтан ялтаснуудыг орчуулуулахыг хүссэн ба ингэснээр хүмүүс тэдгээрийг унших боломжтой болно. Гэвч Нью-Йорк дахь хүмүүс ялтаснуудыг хулгайлахыг оролдсоор байв. Иосеф ялтаснуудыг аюулгүй байлгахын тулд байнга нуух хэрэгтэй болжээ. Тиймээс Иосеф, Эмма хоёр Эммагийн эцэг эхийнхтэй ойрхон нүүж очсон юм. Тэд ялтаснуудыг амар тайван орчуулж чадна гэж найдаж байлаа.

Иосеф Смит—Түүх 1:61–62; Гэгээнтнүүд, 1:43, 45–46

Иосеф Смит Эммагийн духан дээр үнсэж байна. Тэр алтан ялтаснуудаас орчуулахад нь түүнд тусалж байгаа нь.

Иосеф ялтаснуудыг орчуулж эхлэв. Тэр Бурханы өөрт нь туслахаар бэлдсэн тусгай хэрэгслийг ашигласан. Иосефыг орчуулж байх үед Эмма түүний хэлснийг бичиж авав. Тэд олон цагийн турш хамт ажиллажээ. Эмма гайхширав. Нөхөр нь Бурханы хүчээр орчуулж байгааг тэр мэдэж байлаа.

Иосеф Смит—Түүх 1:35; Гэгээнтнүүд, 1:49