Судрын түүхүүд
Мартин Харрис Иосефт туслав


“Мартин Харрис Иосефт туслав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)

“Мартин Харрис Иосефт туслав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд

1828–1829 он

Мартин Харрис Иосефт туслав

Их Эзэнд найдаж сурах нь

Мартин Харрис эхнэрийнхээ хамт Иосеф Смит, Эмма Смит хоёртой мэндчилж байгаа нь.

Нэг өдөр Иосеф, Эмма хоёрыг Пэннсилваниад амьдарч байхад Мартин Харрис гэдэг найз нь тэдэн дээр зочилжээ. Мартин Нью-Йоркт том фермтэй байв. Тэрээр Иосефыг алтан ялтаснууд дээр ажиллаж байгааг олж мэдсэн байлаа. Тэр өмнө нь Иосефт тусалж байсан бөгөөд одоо түүнд туслах зүйл өөр байгаа эсэхийг мэдэхийг хүсжээ.

Гэгээнтнүүд, 1:49

Мартин Харрисыг ойроос харуулсан зураг. Тэр Иосеф Смит, Эмма Смит хоёрын гэрт гал тогооны өрөөнд зогсож байгаа нь.

Иосеф, Эмма хоёр талархав. Олон хүн Иосефыг худал ярьж байна гэж боддог байлаа. Алтан ялтаснууд жинхэнэ гэдэгт итгэдэг Мартин шиг найзтай байгаа нь сайн хэрэг болов.

Гэгээнтнүүд, 1:49

Иосеф Смит, Эмма Смит хоёр Мартин Харристай хамт гэртээ зогсож байгаа нь. Иосеф, Мартин хоёр гар бичмэлийн хуудаснуудыг барьж байна.

Иосефыг ялтаснуудыг орчуулж байх үед Мартин түүний хэлснийг нь бичиж авдаг байв. Мартин энэ агуу ажилд Их Эзэнд тусалж байгаадаа баяртай байлаа.

Гэгээнтнүүд, 1:50

Мартин Харрис Лүси Харрис хоёр морьт сүйх тэрэгнийхээ өмнө маргалдаж байгаа нь.

Мартины эхнэр Лүси баяртай биш байлаа. Тэр Иосефт үнэхээр алтан ялтаснууд байгаа гэдэгт итгэсэнгүй. Иосеф Мартиныг мэхэлж байна гэж тэр боджээ. Тэр Мартиныг Нью-Йорк руу буцаж, Иосефт туслахаа болихыг хүсэж байв.

Гэгээнтнүүд, 1:49–50

Иосеф Смит гар бичмэлийн хуудсыг барьж байгаа нь. Мартин Харрис эхнэртээ үзүүлэхийн тулд гар бичмэлийг Иосефоос түр авахыг гуйж байна.

Гэвч Мартин Иосефтой ажилласаар байв. Хэрэв тэдний ямар ажил хийж байгааг уншвал Лүси ч бас итгэнэ гэж тэр боджээ. Тэр Иосефоос Нью-Йорк руу эхнэртээ үзүүлэхээр орчуулсан хуудаснуудыг авч явж болох уу гэж асуув. Иосеф залбирч, Бурханаас асууя гэж хариулжээ.

Гэгээнтнүүд, 1:50–51

Мартин Харрис гар бичмэлийг түр авч болох эсэхийг Бурханаас асуухаар Иосеф Смит залбирч байгаа нь.

Их Эзэн Иосефт хэлэхдээ Мартинд хуудаснуудыг битгий өг гэв. Мартин Иосефоос дахин залбирахыг хүслээ. Иосеф залбирч, бас адилхан хариу авчээ. Гэвч Мартин тэр хуудаснуудыг эхнэртээ үзүүлэхийг үнэхээр их хүсэж байсан бөгөөд Иосеф найздаа туслахыг хүссэн аж. Иосеф гурав дахь удаагаа залбирав. Энэ удаа Бурхан Иосефт юу хийхээ өөрөө шийд гэж хэлжээ.

Гэгээнтнүүд, 1:51

Мартин Харрис гар бичмэлийн хуудаснуудыг барьж байгаа нь. Иосеф Смит цаана нь санаа зовсон харагдаж байна.

Иосеф Мартинд хуудаснуудыг Нью-Йорк руу авч явж болох ч зөвхөн гэр бүлийнхээ зарим гишүүнд л үзүүлж болно гэж хэлжээ. Мөн тэр хуудаснуудыг хоёр долоо хоногийн дотор буцааж авчрах хэрэгтэй байлаа. Мартин зөвшөөрч, хуудаснуудыг авч явав.

Гэгээнтнүүд, 1:51

Иосеф Смит нас барсан хүүхдийнхээ булшин дээр өвдөг сөгдөн сууж байгаа нь.

Мартиныг байхгүй үед Иосеф, Эмма хоёрын хүүхэд мэндэлжээ. Гэтэл хүүхэд нь нас барж, Эмма өвдөв. Эмма, Иосеф хоёр маш их гунигтай байлаа.

Гэгээнтнүүд, 1:51–52

Иосеф Смит Эммаг тэвэрч байгаа нь.

Иосеф Эммад санаа зовж байлаа. Тэр бас Мартины талаар санаа зовж байв. Хоёр долоо хоног өнгөрсөн ч Мартин эргэж ирсэнгүй. Эмма ч мөн адил санаа зовж байлаа.

Гэгээнтнүүд, 1:52

Мартин Харрис ширээний ард сууж, Иосеф Смит болон түүний эцэг эхтэй ярилцаж байгаа нь.

Эмма Иосефт Нью-Йорк явж Мартиныг хай гэж хэлэв. Иосеф Мартинтай эцэг эхийнхээ гэрт уулзжээ. Иосеф Мартинаас хуудаснуудын талаар асуухад Мартин маш их гунигтай байлаа. Тэр хуудаснууд алдагдсан гэдгийг хэлэв. Тэр хаа сайгүй хайсан боловч олж чадаагүй аж.

Гэгээнтнүүд, 1:52–53

Эмма Смит Иосеф Смитийг тэвэрч байгаа нь.

Иосеф маш их гуниглаж, айж байв. Тэр Мартинд хуудаснуудыг өгөх нь буруу байсныг мэдсэн. Тэр гэртээ хариад, юу болсныг Эммад хэлэв. Тэнгэр элч Моронай ирж, алтан ялтаснуудыг буцаан авлаа. Хэрэв Иосеф даруу байж, наманчлах юм бол ялтаснуудыг буцаан авч, дахин орчуулж болно гэж тэр хэлэв.

Сургаал ба Гэрээнүүд 3:5–11; 10:1–3; Гэгээнтнүүд, 1:53–54

Иосеф Смит орныхоо дэргэд өвдөг сөгдөн Бурханаас өршөөл гуйж байгаа нь.

Иосеф олон долоо хоногийн турш юу буруу хийснээ боджээ. Тэр залбирч, өршөөл гуйв. Бурхан түүнийг уучилжээ. Бурханы ажлыг зогсоохыг оролдож байсан хүмүүс хуудаснуудыг хулгайлсныг Тэр Иосефт хэлэв. Гэвч Бурханы ажлыг хэн ч зогсоож чадахгүй. Бурханд Өөрийн ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөө байв.

Сургаал ба Гэрээнүүд 3:1–10; Гэгээнтнүүд, 1:54–55

Иосеф Смит, Эмма Смит хоёр Мартин Харристай ярилцаж байгаа нь. Иосеф Мартин Харристай гар барьж байна.

Моронай ялтаснуудыг Иосефт буцааж өгөв. Хэрэв тэд даруу байж, Түүнд найдах юм бол Түүний ажилд олон арга замаар тусалж чадна гэж Бурхан Иосеф, Мартин хоёрт хэлжээ. Тэд Мормоны Номыг дэлхийд авчрахад тусалж чадна. Энэ ном газар бүрийн хүмүүст наманчилж, Есүс Христэд итгэхэд нь туслах болно.

Сургаал ба Гэрээнүүд 3:16–20; 5:21–35; Гэгээнтнүүд, 1:56–57