“Тэнгэр элч Моронай Иосеф Смит дээр айлчлав,” Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд (2024)
“Тэнгэр элч Моронай Иосеф Смит дээр айлчлав” , Сургаал ба Гэрээнүүдийн түүхүүд
1823 он
Тэнгэр элч Моронай Иосеф Смит дээр айлчлав
Ариун номын талаар олж мэдсэн нь
Иосеф Смитийн Анхны үзэгдлээс хойш гурван жил өнгөрчээ. Иосеф тэр үеэс хойш гаргасан зарим алдаандаа санаа зовж байв. Бурхан өөрийнх нь талаар ямар бодолтой байгаа бол гэж тэр бодлогошров.
Иосеф Смит—Түүх 1:28–29; Гэгээнтнүүд, 1:20
Нэг орой хүн бүрийг унтсаны дараа Иосеф залбирахаар шийдэв. Бурхан өмнө нь Иосефын залбиралд хариулж байсан ба Тэр дахин хариулна гэдгийг мэдэж байлаа.
Иосеф Смит—Түүх 1:29; Гэгээнтнүүд, 1:21–22
Иосефыг залбирч байх үед өрөө гэрлээр дүүрэв. Иосеф орныхоо дэргэд агаарт зогсож байгаа тэнгэр элчийг харлаа. Тэрээр өөрийнхөө нэрийг Моронай гэж хэлэв. Бурхан түүнийг илгээсэн аж. Бурхан Иосефыг уучилсан бөгөөд түүнд хийх ажил байгаа гэж тэр хэлэв. Дэлхий даяарх хүмүүс Иосефын тухай болон Бурханы түүнд өгсөн ажлын тухай мэдэх болно.
Моронай алтан хуудаснууд буюу ялтаснуудаар хийсэн ном байгаа гэв. Энэ нь Иосефын гэрийн ойролцоох нэгэн гүвээнд газарт булаастай байв. Тэр ном нь эрт үед Америк тивд амьдарч байсан хүмүүсийн талаар аж. Тэд Есүс Христ болон Түүний сайн мэдээг мэддэг байжээ. Бурхан Иосефт энэ номыг орчуулахад нь тусалснаар хүмүүс үүнийг унших боломжтой болно гэж Моронай хэлэв.
Моронай тэр шөнө гурван удаа, мөн маргааш өдөр нь дахин айлчилжээ. Иосеф харсан зүйлээ аавдаа хэлэв. Иосефын аав баяртай байлаа. Тэр “Энэ бол Бурханаас ирсэн үзэгдэл” гэж Иосефт хэлэв.
Иосеф Смит—Түүх 1:35–50; Гэгээнтнүүд, 1:22–25
Иосеф тэр гүвээ рүү очиж, хүнд чулуун доороос алтан ялтаснуудыг олжээ. Тэр ялтаснууд руу гараа сунгахдаа хэр их үнэд хүрэх бол гэж бодов. Моронай ирж, ялтаснуудыг авахад бэлэн биш байгааг нь Иосефт хэлэв. Тэр Иосефыг бэлэн болох хүртлээ жил бүр энэ газарт ирж бай гэж хэлжээ.
Иосеф Смит—Түүх 1:51–54; Гэгээнтнүүд, 1:25–27