Нэр томьёоны жагсаалт
-
Аароны санваар:Доод буюу бэлтгэл санваар. Энэ нь Хуучин Гэрээний Аароны нэрээр нэрлэгдсэн. Аарон Мосегийн ах байсан бөгөөд Их Эзэн түүнийг Мосегийн төлөөлөн яригч байхаар томилсон.
-
Туслах бүлгүүд:Мелкизедек санваарыг дэмжиж, Сүмийн гишүүдэд тохинуулах, заахад тусалдаг Сүм дэх байгууллага. Туслах бүлгүүдэд Халамжийн нийгэмлэг, Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг болон Ням гаргийн анги орно.
-
Дуудлага:Сүмд үйлчлэхэд туслах албан ёсны үүрэг даалгавар буюу хариуцлага.
-
Хамтрагчид:Гэрийн эсвэл айлчлагч багшлалтын үүргийг гүйцэтгэхээр тогтмол хамтарч ажилладаг хоёр хүнтэй (боломжтой үед) баг.
-
Гэр бүлийн үдэш:Гэр бүлийн гишүүд хамтдаа сайн мэдээнээс суралцаж, бие биенээ урамшуулан дэмжихээр долоо хоног бүрийн нэгэн орой (ихэвчлэн даваа гаргийн орой) зохион байгуулдаг үйл ажиллагаа.
-
Гэрийн ба айлчлагч багшлалт:Сүмийн хүн бүрд халамж анхаарал тавьж байгаа эсэхэд анхаарахад туслах хөтөлбөр. Санваартнууд хувь хүн, гэр бүлүүдэд гэрийн багшаар үйлчилдэг. Халамжийн нийгэмлэгийн эгч нар бусад эгчид айлчлагч багшаар үйлчилдэг. Гэрийн ба айлчлагч багш нар хамтрагчтайгаа хамт үйлчилдэг бөгөөд залбирч, сүнслэг захиас хуваалцаж мөн хэрэгцээ шаардлага гарсан үед нь үйлчлэх боломжтой байхын тулд заадаг хүмүүсийндээ сард дор хаяж нэг удаа айлчлан очдог.
-
Мелкизедек санваар:Дээд буюу илүү агуу санваар. Энэ нь зөв шударга дээд санваартан хийгээд хаан байсан Хуучин Гэрээний Мелкизедекийн нэрээр нэрлэгдсэн.
-
Номлолын ажил:Сайн мэдээг бусадтай хуваалцаж, тэдэнд Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэлтэй болоход нь тусалж мөн тэднийг сайн мэдээний адислалуудаас хүртэхэд урьдаг.
-
Хувийн илчлэлт:Хувь хүний амьдрал эсвэл дуудлагын талаар Бурханаас хувь хүн рүү хандсан хувийн харилцаа.
-
Санваарын адислал:Мелкизедек санваартан тухайн хүний толгой дээр гараа зөөлхөн тавьж, онцгой залбирал хэлдэг адислал. Иймэрхүү адислалыг зөвлөж, тайтгаруулж, эдгээхийн тулд санваарын хүчээр дамжуулан өгдөг.
-
Санваарын ёслол:Санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг ариун нандин, шашны зан үйл. Үүнд баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах (гишүүний баталгаа), ариун ёслол зэрэг нь орно. Ёслол бол Бурхантай гэрээ байгуулах арга зам юм.
-
Хүүхдийн хэсэг:Сүм дэх 18 сартайгаас 12 насны хоорондох хүүхдүүдэд зориулсан туслах бүлэг.
-
Чуулга:Санваарын ижил алба эсвэл үүрэгтэй эрэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүдийн зохион байгуулалттай бүлэг.
-
Чөлөөлөх:Хэн нэгнийг дуудлагынх нь даалгавар, хариуцлага, ажил үүргээс чөлөөлж, өөр албан тушаалд үйлчлэх боломжтой болгох.
-
Халамжийн нийгэмлэг:Сүм дэх 18 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдэд зориулсан туслах бүлэг.
-
Ариун ёслол:Сүмийн гишүүдэд Есүс Христийн Цагаатгалыг сануулдаг ёслол. Бид ариун ёслолоос хүртсэнээр Бурхантай байгуулсан гэрээнүүдээ шинэчилдэг. Талх, усыг адисалсны дараа цугларагсдад тарааж өгдөг. Талх нь Есүс Христийн биеийг төлөөлдөг бол, ус нь Түүний цусыг төлөөлдөг. Энэхүү ёслол нь долоо хоног бүр ариун ёслолын цуглаан хэмээх бишрэн шүтэх үйлчлэл дээр хийгддэг.
-
Онцгойлон адислах:Дуудлагынхаа дагуу үйлдэж, хамааралтай Сүнслэг удирдамжийг хүлээн авах Бурханы эрх мэдлийг өгдөг адислалыг хэн нэгэнд өгөх.
-
Ням гаргийн анги:Есүс Христийн сайн мэдээг заахаар Сүмийн өсвөр үеийнхэн болон насанд хүрсэн гишүүдэд зориулсан туслах бүлэг.
-
Дэмжин батлах:Бусдыг дуудлагад нь дэмжих. Гишүүд бусдыг дуудлага хүлээн авахад дэмжин батлахын тулд ариун ёслолын цуглааны үед баруун гараа өргөхөд тэднийг урьсны дагуу үйлдсэнээр дуудлагыг нь хүлээн зөвшөөрдөг.
-
Гэрчлэл:Ариун Сүнсээр хувь хүнд өгөгддөг сүнслэг гэрч.
-
Залуу эрэгтэйчүүд ба Залуу эмэгтэйчүүдийн бүлэг:Сүм дэх 12–18 насны хоорондох өсвөр үеийнхэнд зориулсан туслах бүлэг.