Заах товхимлууд
Сүмд хийж болох үйлчлэл


Сүмд хийж болох үйлчлэл

Сүм нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэн болон хүүхдүүдийн тус тусын онцлог хэрэгцээ, сонирхлыг хангахад туслахаар зохион байгуулагдсан байдаг. Насанд хүрсэн бүх хүн Санваарын чуулгын (эрэгтэйчүүдийн хэсгийн) эсвэл Халамжийн нийгэмлэгийн (эмэгтэйчүүдийн хэсгийн) гишүүн байдаг. Санваарын чуулга болон Халамжийн нийгэмлэг сайн мэдээг судлах, бие биенээ урамшуулах, бусдад үйлчлэх мөн туслах арга замуудыг төлөвлөхөөр ням гаргийг оролцуулан тогтмол чуулдаг. Та удирдах, заах, хөгжим тоглох эсвэл санваарын чуулга юмуу Халамжийн нийгэмлэгт үйлчлэх дуудлага хүлээн авч болно.

Зураг
ангид буй эмэгтэй болон хүүхдүүд

Хүүхдийн хэсгийн багш ангийнхантайгаа уулзаж байгаа нь.

Сүмийн нэг үндсэн үүрэг бол эцэг эхчүүдэд хүүхдүүддээ болон Сүмийн өсвөр үеийнхэнд зааж, тэднийг халамжлахад туслах явдал юм. Та Хүүхдийн хэсгийн 12-оос доош насны хүүхдүүдэд эсвэл Залуу эрэгтэйчүүд (Аароны санваар), Залуу эмэгтэйчүүдийн 12–18 насны өсвөр үеийнхэнд заах, тэдэнд зориулан үйл ажиллагаа зохион байгуулахад туслах дуудлага хүлээн авч болно. Өсвөр үеийнхэн болон хүүхдүүд мөн удирдах, үг хэлэх, заах, үйлчлэх дуудлага эсвэл богино хугацааны үүрэг даалгавар хүлээн авч болно. Түүнчлэн Ням гаргийн анги нь бүх өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулж сайн мэдээг судлах ангийг зохион байгуулдаг бөгөөд та эдгээр ангийг зохион байгуулах эсвэл заахад туслахаар дуудагдаж болно.

Халамжийн нийгэмлэг, Хүүхдийн хэсэг, Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд, Ням гаргийн ангийг туслах бүлгүүд гэдэг. Туслах бүлгүүд санваарын бүлэгтэй хамтран Сүмийн ажил хэргийг явуулдаг.

Хэвлэх