Заах товхимлууд
Гэрийн ба айлчлагч багшлалт


Гэрийн ба айлчлагч багшлалт

Зураг
бага насны хоёр хүүхэдтэй хосын гэрт айлчилж буй эрчүүд

Гэрийн багш нар тухайн гэр бүлтэй сүнслэг захиас хуваалцдаг.

Гишүүд мөн гэрийн болон айлчлагч багшлалтаар дамжуулан бусдад үйлчилдэг. Гэрийн болон айлчлагч багшлалт нь Сүмийн гишүүн бүр халамж хүртэж байгаа эсэхэд анхаарахад туслах хөтөлбөр юм. Санваар атгадаг эрэгтэйчүүд хувь хүн болон гэр бүлд гэрийн багшаар үйлчилдэг. Халамжийн нийгэмлэгийн эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдэд айлчлагч багшаар үйлчилдэг. Гэрийн ба айлчлагч багш нар хамтрагчидтайгаа хамт үйлчилдэг.

Тэд сард дор хаяж нэг удаа хувь хүн, гэр бүлүүд дээр айлчлан очихдоо Сүнслэг удирдамжийн дагуу томилогддог. Таны гэрийн багш эсвэл айлчлагч багш нар танайд очоод тантай хамт залбирч, сүнслэг захиас хуваалцаж болно. Тэд мөн танд үйлчилж, туслах өөр бусад арга замыг хайж болно. Түүнчлэн Мелкизедек санваар атгадаг гэрийн багш нар шаардлагатай үед санваарын адислал өгч чадна. Танд асуух зүйл байгаа эсвэл тусламж хэрэгтэй үед та гэрийн эсвэл айлчлагч багш нартаа хандаж болно.

Та баптисм хүртсэний дараа гэрийн эсвэл айлчлагч багшаар үйлчилж болно. Таны гэрийн эсвэл айлчлагч багшлалтын хамтрагч танд юу хийхийг мэдэхэд тань тусална. Та гэрийн эсвэл айлчлагч багшаар томилогдон очих хүмүүстээ тусалж, дэмжсэнээр тэдэнтэй нөхөрлөж, Бурханд ойртоход нь тусалж, амьдралыг нь адисалж чадна.

Хэвлэх