Заах товхимлууд
Номлолын ажил


Номлолын ажил

Та номлолын ажил хийснээр бусдад үйлчилж, сайн мэдээний баяр хөөрийг хуваалцаж чадна. Номлолын ажил Бурханы болон Түүний хүүхдүүдийн хайраар хөтлөгддөг бөгөөд үүнд бусдад Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислалыг ойлгож, хүлээн авахад туслах явдал багтдаг (1 Нифай 8:12-ыг үзнэ үү).

Есүс Христ Өөрийг нь дахин ирэхээс өмнө хүн бүр сайн мэдээг хүлээн зөвшөөрөх боломжтой байгаасай хэмээн хүсдэг. Тэрээр сайн мэдээг дэлхий даяар номлохыг Өөрийн дагалдагчдад зарлигласан (Матай 28:19-ийг үзнэ үү). Та сэргээгдсэн сайн мэдээний талаар сурсан зүйлээ гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцсанаар Их Эзэний ажилд хувь нэмрээ оруулж, олон хүнд сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад тусалж чадна. Их Эзэн танд сайн мэдээг хуваалцахдаа юу хэлэх, юу хийхээ мэдэхэд тань туслахаа амласан.

Бусдад сайн мэдээг олж авахад нь туслахаас гадна таны үзэл бодол, гэрчлэл Сүмийн бусад гишүүнд агуу адислал байх болно. Та итгэл нь суларсан хүмүүстэй нөхөрлөж, урам зориг өгч, тэднийг Сүмд хамт явахад урьснаар тэдэнд тусалж чадна. Та бүхий л харилцаа, Сүмийн үүрэг даалгавартаа хүн бүрийг Христэд ойртоход урихыг эрэлхийл.

Хэдийгээр сайн мэдээг бусадтай хуваалцах нь чухал ч хүн бүр хэлэх зүйлийг тань хүлээн зөвшөөрөөд байдаггүй. Тэд таны гэрчлэл эсвэл урилгад хэрхэн хариулахаас үл хамаарч бүх хүнд нөхөрлөл, хайр, хүндлэл үзүүл. Та итгэлтэйгээр сайн мэдээний дагуу амьдарснаар үлгэр жишээ үзүүлж, сайн мэдээний дагуу амьдарч, Бурханд үйлчилснээр ирэх агуу адислалуудыг гэр бүлийн гишүүд болон найз нөхдөдөө харуулах болно.

Хэвлэх