Семинар
1–3 Иохан; Иуда


1–3 Иохан; Иуда

Тойм

Төлөөлөгч Иохан гэгээнтнүүдийг гэсэн Бурханы хайрын тухай мөн үүнийг Есүс Христийн авралын үйл хэргээс хэрхэн илэрдэг талаар бичсэн. Тэрээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэх бидний хайр Тэдний зарлигуудыг сахих сэдлийг бидэнд өгдөг хэмээн заасан. Тэр мөн биднийг гэх Бурханы хайр бусдыг хайрлахад сүнслэгээр өдөөдөг болохыг заажээ.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан заахад бэлдсэн байх ёстой зүйлсийн талаарх санааг багш нарт өгдөг.

1 Иохан 1–5

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь тэднийг гэх Бурханы хайрыг мэдрэхэд нь суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Бурхан бол …” гэх мэдэгдлийг үнэн зөв нөхөж бичих өөр өөр арга замыг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг “Бурхан бол …” гэсэн мэдэгдлийг аль болох олон арга замаар нөхөж бичихэд урих замаар хичээлийг эхлүүлэх талаар бодож үз. Суралцагчид хариултаа амаараа өгч, чатлах үйлдлийг ашиглан бичиж болох бөгөөд цагаан самбар үйлдлийг ашиглан “Бурхан бол …” гэсэн өгүүлбэрийг харуулан хариултаа хуваалцах боломжийг суралцагчдад олгож болно. Суралцагчдын хариултыг гаргаж тавих онлайн санал асуулгын аппликэйшныг мөн ашиглаж болно.

1 Иохан 2–4; 2 Иохан

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь зарлигуудыг сахих замаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайраа хэрхэн харуулж болох талаар ойлгоход нь суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Зарлигуудыг сахих талаар өөрийн бодол санааг тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэд мөн таньдаг хүмүүсээс юу тэдэнд зарлигуудыг сахих сэдлийг төрүүлдэг болохыг асууж болно.

  • Үзүүлэх зураг: Есүс Христийг тэвэрсэн хүний зураг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээл дээрх зарчмын талаарх мэдэгдлийг дагалдах асуултуудыг асуухдаа хариултаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр нийтлэхэд суралцагчдыг урих талаар бодож үз. Тэд хариултаа олон нийтийн мэдээллийн сайт дээр шивж оруулаад, дэлгэцээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Эсвэл тэд цаасан дээр олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформын бөмбөлгөн дүрс болон шигтгээ зургийг зурган дотор нь хариултаа бичээд, ангийнхандаа цаасаа харуулж болно.

1 Иохан 2–4

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Бурханыг хайрлахын адил бусдыг хайрлах зарлигийн талаар ойлгож, амьдралд хэрэгжүүлэхэд нь суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг бусдад хайраа харуулж мөн бусад хүн тэдэнд хайраа харуулж байсан туршлагаа мөн энэ нь ямар нөлөө үзүүлсэн талаар хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Нэг эсвэл хоёр суралцагчийг бусдыг хайрлахын сайн үлгэр жишээ хэмээн боддог найзаа эсвэл гэр бүлийн гишүүнээ видео хуралд авчрахад урих талаар бодож үз. Ангиараа 1 Иохан 4:21 дээрх үнэнийг тодорхойлсны дараа суралцагчид зочдоо танилцуулаад, тэд бусдад хайраа хэрхэн харуулдаг талаар ярьж болно.

Төгс эзэмших сургаалын давтлага 23

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээний хоёр дахь хагасын төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг суралцагчдад олгоно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Шинэ Гэрээний хоёр дахь хагасын төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгийг товчхон давтаад, дараа нь илүү сайн ойлгохыг хүсэж байгаа нэг хэсгээ сонгоход урь.

  • Үзүүлэх материал: Төгс эзэмших сургаалын судрын 13 хэсэг орсон хүснэгт

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд зориулсан цаас, бичгийн хэрэгсэл

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Дэлгэцэн дээр төгс эзэмших сургаалын аль нэгэн шүлгийг тавин, тэмдэглэл хийх үйлдлийг ашиглан асуулт байгаа эсвэл сайн ойлгоогүй аливаа үг хэллэгээ дугуйлахад суралцагчдыг урих замаар энэ хичээлийн үйл ажиллагааг хийх талаар бодож үз. Дараа нь өөрт нь байгаа асуудал, асуултаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Суралцагчид мөн чатлах үйлдлийг ашиглан тухайн шүлэг эсвэл шүлгүүдийн талаар байгаа ерөнхий асуултаа асууж болно.

Суралцахуйгаа үнэлэх 11

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Шинэ Гэрээнээс суралцах явцдаа тавьсан зорилго, гаргасан хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн талаар олж мэдсэн мөн ямар ямар байдлаар Христтэй илүү адилхан болж байгаагаа тунгаан бодоход урь.

  • Үзүүлэх зураг: Уулын зураг ( 2 Петр 1 дээрх хичээлээс авсан); өөр өөр орчинд зааж буй Есүс Христийн хэдэн зураг; Иосеф Смитийн залуугийн зураг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Есүс Христийн адил заах нь” гарчгийн доорх үйл ажиллагааны үеэр суралцагчдыг чатлах үйлдлийг ашиглан сайн мэдээний гурван зарчмын аль нэгийн талаар хэн нэгэнд байж болох бодит асуултыг бичихэд урь (уг үйл ажиллагаан дээрх б алхмыг үзнэ үү). Дараа нь суралцагчдыг жагсаан бичсэн бүх асуултыг уншаад, ярилцахыг хүсэж байгаа нэг эсвэл хоёр асуултаа сонгоход урь.