Ром 1–6
Тойм
Паул Ромд амьдарч байсан гэгээнтнүүдэд хандан “Христийн сайн мэдээнээс ичихгүй” (Ром 1:16) гэдгээ зарлав. Иудейн болон харийн хөрвөгчдийн аль алинд нь Есүс Христэд найдах хэрэгцээгээ мөн Түүний Цагаатгалын адислалуудыг амьдралдаа хэрхэн хүлээн авахаа ойлгоход нь тусламж хэрэгтэй байсан. Паул итгэл, үйлдэл хоёрын уялдаа холбооны талаар заах замаар Христийн ач ивээлийг ойлгоход Ромын гэгээнтнүүдэд туслахыг эрэлхийлэв. Бид Түүнтэй гэрээ байгуулж, сахин, “шинэ амийн дотор яв[снаар]” (Ром 6:4) Аврагчийн хүчийг хүлээн авах боломжтой гэж тэр заасан.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Ром 1
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийн шавь гэдгээ бусдад хэлэхээс ичихгүй байхад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Яагаад хүмүүс Христийн шавь гэдгээ бусдад хэлэхээс эсвэл сайн мэдээг бусадтай хуваалцахаас цааргалдаг талаар ярилцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад шалгалтыг харуулаад, зөв гэж бодсон хариултаа тодруулах эсвэл сонгосон хариултынхаа үсгийг чаатаар бичих боломж олгох талаар бодож үз. Шалгалт өгөх үед эсвэл хичээл дээр сэдвүүд гарч ирэх үед хариултуудыг нэг нэгээр нь авч үзэн ярилцаж болно.
Ром 2–3
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христээр дамжуулан нүглээсээ өршөөгдөж, зөвтгөгдөх хэрэгцээ шаардлагаа илүү сайн ойлгоход суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын Ром 1–6-г судлах хичээл дээрх тодорхойлолтуудыг уншаад, зөвтгөл, итгэл, ач ивээл зэрэг үгсийн тодорхойлолтыг өөрийнхөө үгээр хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.
-
Үзүүлэх материал: Зөвтгөл, итгэл, хууль, ач ивээл зэрэг үгсийн тодорхойлолт
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Нэг суралцагчийг цагаан самбар үйлдлийг ашиглан, санал болгосон зургийг ангийнхаа бүх суралцагчид дүрслэн харуулахад урь.
Ром 4–5
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийн ач ивээлийн талаарх ойлголт мөн талархлаа өсгөн нэмэгдүүлэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Bible Dictionary эсвэл Судруудын удирдамж дээрх “Ач ивээл” хэсгийг уншаад, Бурханы ач ивээлийг амьдралдаа хүлээн авч байсан нэг арга замаа тодорхойлоход урь.
-
Үзүүлэх материал: Цөлд яваа зураасан хүний дүрс бүхий бүдүүвч зураг, дагалдах бичвэр
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Уг бүдүүвчийн талаар ярилцах зорилгоор суралцагчдыг онлайн жижиг өрөөнүүдэд хуваан оруулж болох юм. Суралцагчдад юуг хийж гүйцэтгэсэн байх ёстойг мэдүүлэх зорилгоор тодорхой зааварчилгаа өгөөрэй. Онлайн жижиг өрөөнд ярилцах гурван асуултыг суралцагчдад үзүүлэх нь тустай байж болно.
Ром 6
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христээр дамжуулан өөрчлөгдөхийг эрэлхийлж, өөрчлөлт явагдаж байгааг илүү сайн таньж мэдэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийн баптисмыг эргэн санаж, зураг байгаа бол авчрахад урь. Баптисм хүртэж байх үедээ зарим суралцагч эсвэл тэдний эцэг эх энэ талаар тэмдэглэлдээ бичсэн байж болох юм. Тэмдэглэлд бичсэн зүйлээ унших эсвэл баптисмынхаа талаар, ялангуяа мартсан байж болох зүйлээ эцэг эхтэйгээ дэлгэрэнгүй ярилцах нь суралцагчдад сонирхолтой байж магадгүй.
-
Үзүүлэх материал: Таны баптисм хүртэж байсан үеийн зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Ром 6:9–14 -т хавсаргасан, багш нарт зориулсан зөвлөмжийг дагахдаа зургаан жижиг онлайн өрөө ашиглах талаар бодож үз. Суралцагчдыг бүлгүүдэд хуваагаад, бүлэг тус бүрд хамтдаа ярилцах дор хаяж нэг шүлгийг Ром 6:9–14 -өөс оноож өг. Үүний дараа тэд сурч мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцана. Шаардлагатай бол бүлэг бүрийн өрөөгөөр хальт зочлон, тэдэнд тусалж, асуултуудад нь хариул. Онлайн жижиг өрөөнүүдийг хаахын өмнө суралцагчид ангийнхантайгаа хуваалцахад бэлэн болсон байхад анхаар.
Төгс эзэмших сургаалын давтлага 17
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын нэг эсвэл хэд хэдэн судрын хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлаж сурахад нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараагийн хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас судлах үйл ажиллагааны явцад гарч ирсэн аливаа эргэлзүүлж төөрөгдүүлсэн шүлэг, хэллэг эсвэл үгэнд анхаарлаа хандуулахад урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд судраас судлах өөр ур чадваруудыг хэрхэн ашигласан талаараа ярилцахад нь зориулж онлайн жижиг өрөөнүүдийг ашиглах талаар бодож үз.