Семинар
Ром 1


Ром 1

“Би Христийн сайн мэдээнээс ичихгүй”

Young man wearing eyeglasses, sitting outside reading scriptures. (horiz)

Бидний хүн нэг бүрд ямар нэгэн байдлаар итгэлийнхээ төлөө зогсох цаг ирэх нь гарцаагүй. Паул Ромд амьдардаг гэгээнтнүүдэд хандан үг хэлэхдээ, “[Христийн] сайн мэдээнээс ичихгүй” ( Ром 1:16) гэдгээ тунхаглажээ. Сайн мэдээний захиасыг хуваалцах гэсэн түүний хүсэл эрмэлзэл үүний нотолгоо байв. Энэ хичээл танд Есүс Христийн шавь гэдгээ бусдад мэдэгдэхээс ичихгүй байхад тусална.

Бодит түүх, үйл явдлуудыг хуваалцах. Суралцагчдын сонирхлыг хичээлд татахын тулд бошиглогчдын амьдрал, Сүмийн түүх, Ерөнхий чуулган дээр хэлсэн үг зэргээс эсвэл Сүмийн сэтгүүл дээрх бодит түүхийг хуваалцах талаар бодож үз.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг яагаад хүмүүс Христийн шавь гэдгээ бусдад мэдэгдэхээс эсвэл сайн мэдээг хуваалцахаас цааргалдаг талаар ярилцахаар бэлдэж ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Дараах шалгалтыг Шинэ Гэрээн дээрх захидлуудын талаар заахад ашиглаж болно. Хариулт: (1) в; (2) б; (3) в; (4) a.

Эдгээр захидлын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дээрх “ Паулын захидал ” эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагаас авч болно.

Та юуг аль хэдийн мэдэх вэ?

Та Христийн өөр шашин шүтлэгтэй нэг найздаа семинараар Шинэ Гэрээг судалж байгаагаа хэлж байна гэж төсөөл. Тэр танд Шинэ Гэрээнд дуртай боловч заримдаа захидлуудыг ойлгодоггүй гэдгээ хэлжээ. Тэр танаас тэдгээрийн талаар юу мэдэх вэ гэж асуув. Түүнд хэр сайн хариулж чадахаа харахын тулд дараах шалгалтыг өг.

  1. Захидлууд гэж юу вэ?

    1. Бошиглогчдын гаргасан Сүмийн албан мэдэгдлүүд

    2. Олон жилийн турш цуглуулсан Сүмийн удирдагчдын хэлсэн үгс

    3. Сүмийн удирдагчдын гэгээнтнүүдэд бичсэн янз бүрийн захидал

  2. Шинэ Гэрээнд багтсан 21 захидлын 14-ийг хэн бичсэн бэ?

    1. Петр

    2. Паул

    3. Лук

  3. Эхний 13 захидлыг ямар зохион байгуулалтаар байрлуулсан бэ?

    1. Он цагийн дарааллаар (хэзээ бичигдсэнээр нь)

    2. Ач холбогдлоор нь

    3. Уртаар нь

  4. Захидлыг өөр ямар ямар зохиогч бичсэн бэ?

    1. Иаков, Петр, Иохан ба Иуда

    2. Иаков, Петр, Иохан ба Стефан

    3. Иаков, Петр, Иохан ба Тимот

Ромчуудад зориулсан захидал

Ром ном нь Ром дахь гэгээнтнүүдэд хандан, Паулын номлолын аяллуудынхаа төгсгөл үед бичсэн захидал юм. Ромын эзэнт гүрний нийслэл Ром нь дэлхийн гүн ухаанд нэвчсэн байсан бөгөөд Есүс Христийн сайн мэдээг тунхаглаж, үүний дагуу амьдрахад бэрх газар байв. Паул Ромын гэгээнтнүүдийн итгэлийг бэхжүүлж, өөрийнхөө айлчлалд тэднийг бэлдэх, сургаалаа тодотгож, хамгаалж мөн иудей ба харь үндэстэн Сүмийн гишүүдийн хоорондын эв нэгдлийг хөхиүлэн дэмжихийн тулд тэдэнд хандан бичжээ.

Та Ром 1 -ийг судлахдаа, Есүс Христийн шавь болохыг хичээх үед танд урам зориг өгөх үнэнүүдийг хайж ол.

Би ичихгүй

   

2:3

Ром 1:15–17 -г уншаад, Паул Христийн сайн мэдээний талаар юу гэж бодож байсныг олж мэд. Эдгээр шүлэг дээрх өөрт тань утга учиртай санагдсан үг, хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз.

Та Ром 1:16 дээрх “Би сайн мэдээнээс ичихгүй” гэсэн үгийг тэмдэглэсэн байж болох юм.

  • Үйлс номоос Паулын талаар сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэхэд, тэр Христэд итгэгч гэдгээр бусдад танигдахаас ичихгүй байгаагаа хэрхэн харуулсан бэ?

  • Өнөөгийн өсвөр үеийнхэн Христийн сайн мэдээг хамгаалж, ичихгүй байх хэрэгтэй ямар ямар нөхцөл байдалтай тулгарч болох вэ?

Ром бол сайн мэдээний дагуу амьдарч, номлоход бэрх газар гэдгийг Паул мэдэж байв. Тэр мөн сургаалыг нь ойлгоогүй эсвэл хүлээж аваагүй хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан. Гэсэн ч Паул хурдхан шиг Ромд очиж номлон, бусдыг Христэд авчрахыг хүсэж байв ( Ром 1:15 -ыг үзнэ үү).

Танд Паулын адил Есүс Христэд итгэх итгэлээ хамгаалж эсвэл хуваалцах боломж гарч байсан туршлагуудаа бодож үз. Тэмдэглэлдээ товч жагсаалт гарга. Тэдгээр нөхцөл байдалд итгэлээ хуваалцахыг хэр их хүсэж байсан талаарх бодол санаа, мэдрэмжээ багтаа.

Христийн сайн мэдээнээс ичихгүй байгаагаа олон жижиг, энгийн арга замаар харуулж болно гэдгийг суралцагчдад сануулах нь тустай байж болно. Хэдэн суралцагчийг жишээнээсээ хуваалцахад урихыг бод. Мөн суралцагчид яагаад хүмүүс сайн мэдээг хуваалцахаас тээнэгэлздэг талаар ярилцах замаар энэ хичээлд бэлдсэн зүйлээ хуваалцаж болно.

  • Залуу хүн яагаад Христэд итгэгч гэдгээсээ ичдэг вэ? Тэдэнд ийм бодол эсвэл мэдрэмж төрдөг бол тэд юу хийж болох вэ?

Судрын болон орчин үеийн жишээ

Их Эзэнд итгэх итгэлээ бусдад хэлэхээс ичээгүй хүмүүсийн дараах жишээнээс хоёрыг үзнэ үү. Тэдний нөхцөл байдлын талаар бодож, тэдний болон өөрсдийн амьдралын ижил төстэй зүйлсийг хайж ол.

Нэмэлт жишээ болон энэ үйл ажиллагаанд зориулан заах арга барилыг хэрхэн ашиглах талаар санаа авах бол “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгийг үзнэ үү.

  • Өөр хүмүүс таныг шүүх үед: Нулимсаараа Есүсийн хөлийг угаасан эмэгтэй ( Лук 7:36–50)

  • Нөхдийнхөө өмнө үзэл санаагаа хамгаалах хэрэгтэй бол: Абинадай ба Алма ( Мозая 13:1–9 ; 17:1–4 ; 18:1–3)

25:30
  •  

5:1
  • Эдгээр жишээнээс юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Энэ хүмүүс Христийн сайн мэдээнээс ичихгүй байгаагаа хэрхэн харуулсан бэ?

  • Хэн таны амьдралд Есүс Христийн сайн мэдээнээс ичихгүй байгаагаа харуулж, үлгэр жишээ үзүүлсэн бэ? Тэд итгэлээ хэрхэн харуулсан бэ?

Ром 1:15–17 нь нэг талдаа Паулын Христийн сайн мэдээг түгээх хүсэл тэмүүлэл “[сайн мэдээ] бол [Бурханы бүх хүүхдийг] аврах Бурханы хүч” гэдгийг ойлгодог байснаас үүдэлтэй байсныг бидэнд хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл, хэн ч Есүс Христийн сайн мэдээг сонсохгүйгээр аврагдаж чадахгүй гэдгийг Паул мэдэж байсан тул үүнийг хүн бүртэй хуваалцахыг хүсэж байв.

Дараах асуултуудад өгөх суралцагчдын хариулт өөр хоорондоо асар ялгаатай байж болно. Эдгээр асуултын талаар ярилцахдаа, энэ зарчмыг амьдралд хэрэгжүүлэх арга зам бол хувийн шинж чанартай бөгөөд тэд итгэлээ өөрсдөө хэрхэн илэрхийлдэг дээр үндэслэн бусдыг шүүх ёсгүй гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.

  • Аврагчийн таны төлөө юу хийснийг санах нь Түүнээс болон Түүний сайн мэдээнээс ичихгүй байхад танд хэрхэн тусалдаг вэ?

  • Бидэнд итгэлээ томоор эсвэл эрс шийдэмгий байдлаар хамгаалах хэрэгтэй цаг үе гарч ирж болох ч ихэнх үед итгэлээ жижиг, энгийн арга замаар харуулах нь хамгийн үр дүнтэй байдаг ( Алма 37:6–7 -г үзнэ үү). “Христийн сайн мэдээнээс ичихгүй байх” нь таны өдөр тутмын амьдралд хэрхэн харагдаж, сонсогдож эсвэл мэдрэгдэж болох вэ?

  • Би Есүс Христийн сайн мэдээнээс ичихгүй. Учир нь … гэсэн өгүүлбэрийг гүйцээж бич.

Өөрийн итгэл үнэмшил, гэрээнд үнэнч байснаар хүлээн авах аз жаргал, амар амгаланг гэрчлэх талаар бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Би гэрчлэлээ хэрхэн энгийнээр, өөрийнхөөрөө хуваалцах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф. Угдорф ийн заасан.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Бидний зарим нь бусдаас илүү нийтэч гэдгийг би мэднэ. Тийм байж болно. Их Эзэн бидний хүн нэг бүрд бусдыг ирээд, харах болон ирээд, туслахад өөрийн арга замаар урих боломжийг олгодог. Дараа нь Бурхан авралын ажлаа хийх бөгөөд тэд ирээд, хамт байх болно.

Израилыг цуглуулахад туслах Аврагчийн хүлээсэн агуу үүрэгт оролцохын тулд хүн бүрийн хийж чадах таван зүйлийг санал болгохыг зөвшөөрнө үү.

1. Бурханд ойрт.

2. Зүрх сэтгэлээ бусдыг хайрлах хайраар дүүргэ.

3. Шавийн замаар алхахыг хичээ.

4. Зүрх сэтгэл доторхоо хуваалц.

5. Их Эзэн гайхамшгуудаа үйлдэнэ гэдэгт итгэж найд.

(Dieter F. Uchtdorf, “Sharing the Gospel in Normal and Natural Ways,” ChurchofJesusChrist.org)

 

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Нийтлэл болон видео авахын тулд технологийг ашиглах

ChurchofJesusChrist.org дээрх нийтлэл, видеонуудад QR код эсвэл богиносгосон URL үүсгэх нь тустай байж болох юм. Эдгээр код эсвэл URL-ийг өрөөний эргэн тойронд байрлуулж, суралцагчдад өөрсдийн төхөөрөмжөөр эх сурвалж руу орох боломжийг олго.

Итгэлийн өөр жишээнүүд

Их Эзэнд итгэх итгэлийнхээ талаар бусдад хэлэхээс ичдэггүй хүмүүсийн эдгээр жишээг энэ хичээлийн “Судрын болон орчин үеийн жишээ” хэсэгт ашиглаж болно.

  • Хатан хаан Естер: Естер 3:8–13 ; 4:13–16 ; 7:1–6 (илүү хялбаршуулсан, бүрэн түүхийг харах бол ерөнхийлөгч Томас С. Монсоны “Зоригтой бай” хэлсэн үгийг уншина уу [Ensign, May 2009, 127 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99]).

2:3
5:38
  • Ricky McWhorter: “I Am Not Ashamed of the Gospel of Christ,” New Era, June 1988, 34–35

  • Далын ахлагч Жони Л. Koх: “For I Am Not Ashamed of the Gospel of Christ,” Liahona, Jan. 2019, Africa Southeast Local Pages, ChurchofJesusChrist.org

  • Далын ахлагч Ларри Эко Хок: “Надад ирэгтүн, Ай Израилын угсаа та нар!,” Ensign, Nov. 2012, 32 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 39

10:32

Паулын амьдарч байсан цаг үед болон өнөөгийн бидний энэ цаг үед зонхилж байгаа хилэнц, гэм нүгэл

Паулын амьдарч байсан цаг үед болон өнөө үед зонхилж байгаа олон гэм нүглийг Ром 1:18–32 -т жагсаасан. Хэдийгээр олон хүн эдгээр зан байдлыг хүлээн зөвшөөрч магадгүй ч яагаад эдгээр нь Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний аз жаргалаас биднийг хойш татдаг талаар ярилц.

Бид Ром 1:18–32 -оос бошиглогч, төлөөлөгчид Бурханы хувьд гутамшигт зан байдал, хандлагын тухай заадаг гэдгийг сурч мэдэж болохыг онцол.

Суралцагчдад эдгээр зан байдлыг дүрслэхэд ашигласан үг хэллэгийг ойлгоход хэцүү байж болно. 23-р шүлэгт Бурханыг бишрэн шүтэхийн оронд хуурамч бурхад буюу хүмүүсийн бүтээсэн зураг дүрсийг бишрэн шүтэх тухай өгүүлснийг тайлбарла. 28-аас 32-р шүлэгт бидний өөр хоорондын болон Бурхантай харилцах харилцааг сүйтгэдэг атаархал, хүчирхийлэл, шударга бус байдал, бардамнал зэрэг өөр хэд хэдэн гэм нүглийг дурдсан.

Суралцагчдад 26 ба 27-р шүлэгт дурдсан ижил хүйстний бэлгийн харьцааны талаар асуулт байж болох юм. Ижил хүйстний бэлгийн харьцааны талаарх Сүмийн байр суурийн талаар мэдээлэл авах эсвэл энэ талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь гарын авлагын 38.6.15-ыг үзнэ үү (ChurchofJesusChrist.org).