Хөтөлбөрийн сургалт
Багшийг хөгжүүлэх удирдамж


“Багшийг хөгжүүлэх удирдамж,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2025)

Зураг
гар барилцаж байгаа хоёр эмэгтэй

Хавсралт

Багшийг хөгжүүлэх удирдамж

Багшийг хөгжүүлэх энэхүү удирдамж нь Семинарын хөтөлбөрийн сургалт-ыг дуусгаж, нэмж хөгжүүлэхээр бэлдэхэд нь семинарын багш нарт туслах зорилгоор зохицуулагч, хөтөлбөрийн удирдагчдад зориулан гаргасан зөвлөмжийг агуулдаг. Уг төлөвлөгөө багш нарт алхам алхмаар суралцахад нь туслах зорилготой ба ингэснээр тэдэнд хэт ачаалал өгөхгүй.

Шинэ багш нарт уг сургалтыг авч дуусгахад, шаардлагатай бол бусад багшид туслахад зориулсан төлөвлөгөө гарга. Уг төлөвлөгөөг сар бүр хийх томоохон сургалт маягаар эсвэл багш бүрийн хэрэгцээнд тохируулан гаргаж болно. Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх хугацааг төлөвлөхдөө багш нарт алхам бүрийг хурдан хийх дарамт өгөхгүй байх нь чухал юм. Багш нараа чадавхжуулах зохих давтамжийг тодорхойлох арга замуудыг хайж ол.

Зааж эхлэхээс өмнө

  • Багш нарыг “Хураангуй удирдамж” дээрх зааврыг уншиж, дагахад урь.

  • Тэдэнд ирцээ бүртгэж сурахад нь тусал.

1-р алхам

  • Семинарын хөтөлбөрөө өөрийн болгохдоо хичээлүүдийг тоймд орсных нь дагуу заахад багш нарыг урь.

  • Сургалтын хөтөлбөрийн талаар байгаа аливаа асуултыг нь ярилцахад, мөн хэрхэн зааж байгаагаа үнэлэхэд цаг гарга.

2-р алхам

  • Тэднийг Амьдралд бэлтгэх хичээлийн сургалт-ыг дуусгахад урь.

  • Амьдралд бэлтгэх хичээлийн талаар байгаа аливаа асуултыг нь ярилцах цаг гарга.

3-р алхам

  • Тэднээс Төгс эзэмших сургаалын сургалт-ыг дуусгахад урь.

  • Суралцагчдад сургаалыг төгс эзэмшихэд хэрхэн туслах талаар байгаа аливаа асуултыг нь ярилцах цаг гарга.

4-р алхам

  • Тэднийг Үнэлгээний сургалт-ыг дуусгахад урь.

  • Суралцахуйгаа үнэлэх хичээлийн талаар эсвэл хэрхэн суралцагчдад үнэлгээгээ өгч хичээлийн кредит авахад нь туслах тухай аливаа асуултыг нь ярилцах цаг гарга.

5-р алхам

  • Тэднийг Семинарын хөтөлбөрийг өөрийн болгох, тохируулан өөрчлөх сургалт-ыг дуусгахад урь. Одоо багш нар сургалтын хөтөлбөрийн өөр өөр хичээлтэй танилцаж, тэдгээрийг өөрийн болгох тал дээр туршлагатай болсон тул тэд сургалтын хөтөлбөрийг зохих ёсоор тохируулан өөрчлөх чадвартай боллоо.

  • Семинарын сургалтын хөтөлбөрийг хэрхэн өөрийн болгоод, дараа нь зохих ёсоор тохируулан өөрчлөх талаарх тэдэнд байгаа аливаа асуултыг нь ярилцах цаг гарга.

6-р алхам

  • Тэдний чадварыг хэмжин, тодорхойлж, сургаж, үнэлэхдээ багшийг нэмж хөгжүүлэх төлөвлөгөө гарга.

Хэвлэх