“Хичээл хуваарилах удирдамж боловсруулах сургалт,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2025)
Хавсралт
Хичээл хуваарилах удирдамж боловсруулах сургалт
Оршил
Семинарт суралцагчид Судар судлах, Амьдралд бэлтгэх хичээлүүдээр дамжуулан Есүс Христийн сайн мэдээг суралцдаг. Дараах хүснэгтэд энэ төрлийн хичээлийн өөр өөр ангиллыг жагсаасан болно.
Судар судлах хичээлийн ангилал |
Амьдралд бэлтгэх хичээлийн ангилал |
---|---|
Судар судлах хичээлийн ангилал
| Амьдралд бэлтгэх хичээлийн ангилал
|
Хичээл хуваарилах удирдамжийг боловсруулахдаа энэхүү өөр өөр төрлийн хичээлийг жилийн турш хэзээ, ямар давтамжтайгаар хуваарьт оруулахаа мэдэх нь амаргүй байж болно. Энэ сургалт нь хөтөлбөрийн удирдагч, зохицуулагч, багш нарт эдгээр хичээлийг зохих ангиллаар нь тэнцвэртэй заахад анхааран, хичээл хуваарилах удирдамжаа боловсруулахад удирдамж заавар өгөх зорилготой.
Хичээл хуваарилах удирдамж боловсруулах үед мөрдөх зарчим
Дараах дөрвөн зарчмыг хичээл хуваарилах удирдамжийг боловсруулах үедээ ойлгож, дагаж мөрдвөл тус болж болох юм. Үүнд:
1-р зарчим: Судар судлах хичээлийг хуваарьт оруулахдаа Ирээд, Намайг дага гарын авлагын долоо хоног тутмын хуваарийг дага.
Судар судлах хичээлийн агуулга нь суралцагчдын хувиараа болон гэртээ гэр бүлийнхэнтэйгээ суралцаж байгаа зүйлтэй уялдаатай байхаар зориулагдсан болно. Тиймээс, ерөнхийдөө багш нар Судар судлах хичээлийг тухайн долоон хоногийн Ирээд, Намайг дага гарын авлагын хуваарийн дагуу заана. Зарим тохиолдолд семинарын ангид Судар судлах хичээлийг Ирээд, Намайг дага гарын авлагын хуваарьтай уялдуулахгүйгээр зааж болох ч энэ нь ховор тохиолдолд байх ёстой бөгөөд багш нар хичээлийг Ирээд, Намайг дага гарын авлагын хуваариас хэт хоцорч эсвэл түрүүлж заахаас зайлсхийх хэрэгтэй.
2-р зарчим: Долоо хоног бүр Судар судлах, Амьдралд бэлтгэх хичээлүүдийг зохих байдлаар хуваарьт оруул.
Судар судлах болон (Төгс эзэмших сургаалын дасгал болон Суралцахуйгаа үнэлэх хичээлийг оролцуулаад) Амьдралд бэлтгэх хичээл нь семинарын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Долоо хоног бүр эдгээр хичээлийг хуваарьт тэнцвэртэй оруулахыг хичээ. Жишээлбэл: Долоо хоногт таван удаа ордог хөтөлбөрт Судар судлах хичээл дунджаар гурван удаа, Амьдралд бэлтгэх хичээл хоёр удаа ордог.
Зарим долоо хоног санал болгосон харьцаанд өөрчлөлт оруулах нь тохиромжтой байж болох юм. Жишээлбэл: Мормоны Номыг судлах хичээлийн үеэр багш нар 3 Нифайд цэдэглэгдсэн Аврагчийн ирэлтийн талаар зааж байхдаа Судар судлах хичээлд илүү цаг хуваарилж болох юм. Мөн багш нар өөр долоо хоногт Амьдралд бэлтгэх хичээлд илүү цаг зарцуулж болох юм. Багш нар болон хөтөлбөрийн удирдагчдад эдгээр шийдвэрийг гаргахад нь туслахын тулд заримдаа сургалтын хөтөлбөрт долоо хоногт гурван удаа заах Судар судлах хичээлийн тоог хоёр эсвэл дөрөв болгосон байдаг. Ийм долоо хоногууд нь хэзээ нь Судар судлах хичээлийг, хэзээ Амьдралд бэлтгэх хичээлийг илүү онцлохоо мэдэхэд тань тусална. Тухайн долоо хоногт Судар судлах хичээл гурваас бага орох тохиолдолд та Амьдралд бэлтгэх хичээлийн тоог нэмж болно. Хэрэв тухайн долоо хоногт Судар судлах хичээл гурваас олон удаа орох бол та Амьдралд бэлтгэх хичээлийн тоог багасгаж болно.
Гэхдээ хичээлийн жилийн турш Амьдралд бэлтгэх хичээлийг нэг бүрчлэн заахад өөрийн чадах бүхнийг хийгээрэй. Амьдралд бэлтгэх хичээл нь гарын авлагад Судар судлах хичээлийн дараа орсон байна.
Дараах заавар нь хэзээ өөр өөр ангиллын Амьдралд бэлтгэх хичээлийг заахаар хуваарьт оруулах шийдвэрээ гаргахад тань тусална.
-
Амьдралд бэлтгэх хичээлийн тоог хичээлийн жилийн хагас бүрд ижил тэнцүү орохоор хуваарил. Энэ нь багш нарт Судар судлах, Амьдралд бэлтгэх хичээлүүдийг жилийн турш тэнцвэртэй заахад тусална.
-
Таны удирдлага доорх багш нар хичээлийн жилийн хагаст нэг жил Амьдралд бэлтгэх хичээлийг заасан байхад анхаар. Энэ нь хичээлийн хагас жил орж дууссаны дараа өөр багш ороход суралцагчид орсон Амьдралд бэлтгэх хичээлээ дахиж авахаас сэргийлнэ.
-
Орон нутаг, бүс, хөтөлбөрийн зааврыг дагана уу. Орон нутаг, бүс, хөтөлбөрүүд нь Амьдралд бэлтгэх хичээлийн алийг нь нэг эсвэл бүгдийг нь хэзээ заах удирдамж заавар өгч болох юм.
-
Амьдралд бэлтгэх хичээлийн ангилал бүрийн тойм хэсэг дэх хуваарь гаргах зөвлөмжийг харна уу. Амьдралд бэлтгэх хичээлийн ангилал бүрийн “Тойм” хэсэгт хуваарь гаргах зөвлөмж бий. Эдгээр зөвлөмж нь Амьдралд бэлтгэх хичээлийн заримыг хэзээ заавал илүү тохиромжтой байх талаар шийдвэр гаргахад танд тусална. Жишээлбэл: “Боловсрол, ажилд бэлдэх нь” тойм хэсэгт хичээлийн жилийн эхэнд “Боловсролын ач холбогдол” гэсэн гарчигтай хичээлийг заахыг зөвлөсөн байдаг. Мөн уг “Тойм” хэсэг нь Амьдралд бэлтгэх аль хичээлийг дараалан эсвэл ойр ойрхон заах нь илүү үр дүнтэй байх талаар удирдамж заавар өгдөг.
-
Амьдралд бэлтгэх аль нэгэн хичээлийг тухайн жилдээ хэзээ заавал хамгийн үр дүнтэй байхыг тодорхойл. Тухайн жил Амьдралд бэлтгэх аль нэгэн хичээлийг заах хамгийн тохиромжтой цаг байж болно. Жишээлбэл: Семинарын ангид номлолд явах гэж байгаа суралцагчид байвал Номлогчийг бэлтгэх хичээлийг тухайн хичээлийн жилийн төгсгөлд заах нь хамгийн тохиромжтой байж болох юм. Эсвэл тухайн жил суралцагчид хамгийн их стресст ордог үеэр Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндийн зарим хичээлийг зааж болно.
-
Амьдралд бэлтгэх хичээлийн аль нэг ангилалд хамаарах Судар судлах хичээлийг тодорхойл. Судар судлах хичээлд ихэвчлэн Амьдралд бэлтгэх хичээл дээр суурилж болох сэдвүүд багтсан байдаг. Жишээлбэл: Та Сургаал ба Гэрээ 95; 109–110; 124; 127–128; Гэтлэл 35–40; эсвэл 1 Хаад 6–9 зэрэг ариун сүмд төвлөрсөн судрын хэсгүүдийг үзэх үеэр Ариун сүмд бэлтгэх хичээл орохоор хуваариа гаргаж болох юм.
3-р зарчим: Суралцагчдад сурч мэдсэн зүйлсээ эргэцүүлэн бодох, хуваалцах, үзүүлэх боломжийг тогтмол гаргаж өгч байх ёстой.
Уг гарын авлагын Судар судлах хичээлд үе үе Суралцахуйгаа үнэлэх, Төгс эзэмших сургаалын дасгал хичээлийг заахаар оруулсан байгаа. Эдгээр нь суралцагчдын семинарын туршлагын гурван чухал хэсэг юм. Суралцахуйгаа үнэлэх хичээл нь суралцагчдад гол сургаалуудыг тайлбарлах, сүнслэг байдлын хувьд гаргасан ахицаа эргэж харах боломжийг олгодог. Эдгээр хичээлд хамрагдах нь суралцагчдад семинарын кредит авахад тавигддаг шаардлага юм. Төгс эзэмших сургаалын дасгал хичээл нь суралцагчдад төгс эзэмших сургаалын зорилтот үр дүнд хүрэх боломжийг олгодог.
Хичээл хуваарилах удирдамжаа боловсруулж байхдаа семинар явагдаж байх үеийн Суралцахуйгаа үнэлэх эсвэл Төгс эзэмших сургаалын дасгал хичээлийг бүү алгасаарай. Харин та зун эсвэл өвлийн амралт гэх мэт суралцагчид сургуульдаа явдаггүй үеэр хуваарьт орсон Суралцахуйгаа үнэлэх эсвэл Төгс эзэмших сургаалын дасгал хичээлийг хойшлуулах шаардлагагүй юм.
4-р зарчим: Дараа нь үнэлгээ хийх Судар судлах хичээлээ төлөвлө.
Зарим долоо хоногт боломжит өдрүүдтэй харьцуулахад заах Судар судлах хичээл олон байж болно. Тиймээс ихэвчлэн Судар судлах хичээлээс алийг нь хуваарьт оруулахаа шийдэх хэрэг гарна. Ийм шийдвэр гаргахдаа аль Судар судлах хичээл нь (1) Суралцахуйгаа үнэлэх хичээлтэй холбогдож мөн төгс эзэмших сургаалын судрын хэсэг (2) орсон байна гэдгээр нь эрэмбэл. Ийн хийснээр Судар судлах хичээлээс хамгийн ач холбогдолтой, сургаалын хувьд чухал хэсэг нь хуваарьт орсон байна.
Дараах нь аль Судар судлах хичээл нь Суралцахуйгаа үнэлэх болон Төгс эзэмших сургаалын дасгал хичээлтэй холбогдож байгааг хэрхэн тодорхойлж сурахад танд туслах болно. Үүнд:
-
Суралцахуйгаа үнэлэх хичээлтэй холбогддог Судар судлах хичээлийг тодорхойлох Янз бүрийн Судар судлах хичээлийн үйл ажиллагааг ихэнхдээ Суралцахуйгаа үнэлэх хичээлд дурдсан байдаг. Хуваарьт орсон Суралцахуйгаа үнэлэх хичээлээ уншиж судлах нь хичээл хуваарилах удирдамждаа оруулж болох Судар судлах хичээлийн талаар мэдэж авахад тусална.
-
Төгс эзэмших сургаалын судрын хэсэг орсон Судар судлах хичээлийг тодорхойлох. Жил тутмын семинарын хөтөлбөрт төгс эзэмших сургаалын 24 судрын хэсэг орсон байдаг. Судрын эдгээр хэсгийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-аас авч болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд орсон Судар судлах хичээл орох үеэр сургууль хичээллэж байвал тухайн хичээлүүдийг заах нь зүйтэй. Харин зун эсвэл өвлийн амралт гэх мэт суралцагчид сургуульдаа явдаггүй үеэр төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд орсон Судар судлах хичээлийг заах шаардлагагүй.
Хичээл хуваарилах удирдамжийг боловсруулан гаргахыг алхам алхмаар үзүүлсэн жишээ
Дээр дурдсан зарчмуудыг ашиглан хичээл хуваарилах удирдамжийг боловсруулан гаргах хэд хэдэн арга зам бий. Жишээлбэл: Та доорх дарааллаар хичээл хуваарилах удирдамжаа гаргаж болно.
-
Судар судлах хичээлийг хуваарьт оруулах. Үүнд:
-
Суралцахуйгаа үнэлэх хичээл
-
Төгс эзэмших сургаалын дадлага хичээл
-
Дээр дурдсан хоёр хичээлд суралцагчдыг бэлдэх Судар судлах хичээл
-
-
Амьдралд бэлтгэх хичээлийг хуваарьт оруул.
-
Шаардлагатай бол өөрчил.