Хөтөлбөрийн сургалт
Хураангуй удирдамж: Заахад бэлтгэх


“Хураангуй удирдамж: Семинарын багшийн гарын авлагыг ашиглах нь,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2025)

ярилцаж буй эмэгтэйчүүд

Хураангуй удирдамж

Заахад бэлтгэх

Зааж эхлэхээсээ өмнө

  1. Семинарын багшийн гарын авлагын оршлыг судал. Шашны институт, семинарын (И&С) зорилго гэх мэт уг гарын авлагад багтсан хэрэгсэлтэй танилц.

  2. Орон нутгийн семинарын хуваарьт зориулсан хичээл хуваарилах удирдамжийг И&С-ын зохицуулагчаас эсвэл хөтөлбөрийн удирдагчаасаа ав.

  3. Хичээл хуваарилах энэхүү удирдамжийг ашиглан дараагийн заах хичээлээ тодорхойл.

Семинарын багшийн гарын авлагын тойм

Энэхүү гарын авлагыг хоёр үндсэн хэсэгт хуваасан болно. Үүнд:

  1. Ирээд, Намайг дага сургалтын материалтай холбогдох долоо хоног тутмын Судар судлах хичээл.

  2. Суралцагчдад одоо тулгарч буй эсвэл хойшид тулгарч болох хүнд хэцүү нөхцөл байдалд бэлтгэлтэй байхад туслахад зориулсан Амьдралд бэлтгэх хичээл.

Долоо хоног бүрийн Ирээд, Намайг дага гарын авлагад болон Амьдралд бэлтгэх хичээлийн ангилалд тойм хуудсыг багтаасан. Тойм хуудаснуудад:

  1. Хичээлийн зорилго

  2. Суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны санаа

  3. Үзүүлэн хичээлийн санаа, санал болгосон тараах материал, зураг, видео бичлэг зэрэг урьдчилсан бэлтгэл шаардагдах хичээлийн материалууд.

Семинарын ангийн үндсэн хөтөлбөр

Семинарын ангийг дараахтай төстэй хөтөлбөрийн дагуу явуулж болно. Үүнд:

  1. Оюутнуудыг угтах (2–3 минут)

  2. Онцгой цугларалт (8–10 минут)

    1. Дуулал

    2. Нээлтийн залбирал

    3. Нэг суралцагчаар судраас эсвэл орчин үеийн бошиглогчдын захиаснаас сүнслэг бодол хуваалцуулах

  3. Хичээл

  4. Хаалтын залбирал

Нэмэлт сургалт

Хожим танд нэмэлт сургалт явуулах боломжууд гарч ирэх болно. Одоо суралцагчидтайгаа болон сургалтын хөтөлбөртэйгөө танилцаарай.