“Эцэг эх, удирдагчдад зориулсан тойм,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (2009), 86–94
“Эцэг эх, удирдагчдад зориулсан тойм,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил, 86–94
Эцэг эх, удирдагчдад зориулсан тойм
Хувийн хөгжил дэвшлийн зорилго
Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил нь залуу эмэгтэйчүүдэд туслахаар зохиогдсон гүйцэтгэлийн хөтөлбөр юм. Энэ нь:
-
Тэдний Есүс Христийн тухай гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг.
-
Одоогийн болон ирээдүйн гэр бүлийнх нь аль алиныг хүчирхэгжүүлдэг.
-
Ариун сүмийн нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад мөн зохистой амьдрахад бэлтгэдэг.
-
Тэднийг ирээдүйд хүлээх үүрэг, хариуцлагад нь бэлтгэдэг.
Залуу эмэгтэйчүүд эцэг эх, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчидтайгаа мөн бусад үлгэр жишээ эмэгтэйтэй энэхүү найман эрхэмлэх чанар дээр тулгуурласан зорилгуудаа тавьж, биелүүлэхээр ажилладаг. Эцэг эх, удирдагчид залуу эмэгтэйчүүдтэй хамтран ажилласнаар Хувийн хөгжил дэвшил нь тэдний хоорондох харилцаа холбоог сайжруулахад тусалж чадна.
Эцэг эх, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчдын үүрэг
Хөтөлбөрийг танилцуулах
Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид энэхүү хөтөлбөрт оролцож буй залуу эмэгтэйтэй болон түүний эцэг эхтэй уулзах ёстой. Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн үүнд оролцож болно. Удирдагчид нь залуу эмэгтэйд Залуу эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил ном, Хувийн хөгжил дэвшлийн тэмдэглэлийн дэвтэр ба Залуу эмэгтэйчүүдийн бамбартай хүзүүний зүүлтийг гардуулна. Тэд залуу эмэгтэйд энэхүү хөтөлбөрийг тайлбарлаж, эцэг эхчүүдийг Хувийн хөгжил дэвшлийн туршлага ба төслүүдээс сонгон, биелүүлэхэд нь охинтойгоо хамт ажиллахыг урамшуулан дэмжинэ. Удирдагчид эцэг эхчүүдийг охиных нь хамрагддаг бүх онцгой үйл ажиллагаанд хамт урих ёстой.
Хангалттай дэмжлэг үзүүлэх баталгааг өгөх
Залуу эмэгтэйд Хувийн хөгжил дэвшлийг биелүүлэхэд нь байнгын урамшуулал, дэмжлэг хэрэгтэй. Эцэг эх, удирдагчид, бусад насанд хүрэгч, Хувийн хөгжил дэвшлийг гүйцэтгэсэн эгчмэд залуу эмэгтэйчүүд зэрэг хүмүүсийн зүгээс урамшуулан дэмжиж болно. Хэрэв залуу эмэгтэй Хувийн хөгжил дэвшлийг биелүүлж байх үедээ гэр орноосоо дэмжлэг авах нь хязгаарлагдмал байгаа тохиолдолд санваарын удирдагчийн зөвлөмжөөр өөр нэгэн эгч түүнд туслан, түүний зөвлөгчөөр үйлчлэхээр уригдаж болно. Насанд хүрсэн эгч энэхүү эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага, төслүүдийг баталж, тэднийг амлалтаа биелүүлсэн үед Хувийн хөгжил дэвшлийн номон дээр гарын үсгээ зурна. Хувийн хөгжил дэвшлийг бүрэн гүйцэтгэж дуусгасан өөр нэгэн залуу эмэгтэй тусламж болон урам өгөхөөр уригдаж болно.
Хөгжил дэвшлийг тайлагнан, хүлээн зөвшөөрөх
Эцэг эхчүүд ба удирдагчид залуу эмэгтэйчүүдийг хөгжил дэвшлээ тайлагнах боломжоор байнга хангадаг. Залуу эмэгтэй тогтмол тайлагнах үедээ хичээл зүтгэлээ дүгнэж, сурч мэдсэн зүйлсээсээ хуваалцаж, гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжсэнийг харах боломжтой байдаг. Эцэг эхчүүд ба удирдагчид залуу эмэгтэйн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч, түүний сайн мэдээний зарчмуудыг ойлгох ойлголтыг болон хүчин чармайлтыг баталж, хөгжил дэвшлээ үргэлжлүүлэхэд урамшуулан зоригжуулж байх ёстой. Эдгээр харилцаа нь тэдний хоорондох харилцаа холбоог хөгжүүлэхэд тусалж чадна.
Санваарын удирдагчдын үүрэг
Залуу эмэгтэйг Хувийн хөгжил дэвшлийн хөтөлбөрөө бүрэн биелүүлэхэд бишоп түүнтэй Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх жишгүүдийг удирдамж болгон ашиглаж, ярилцлага хийнэ. Бишоп түүний ариун ёслолд болон семинарт оролцсон байдлыг мөн Мормоны Ном уншсаныг шалган батална. Энэ нь залуу эмэгтэйн жил тутмын эсвэл зургаан сар тутмын ярилцлагын хэсэг болж болно. Бишоп залуу эмэгтэйг Залуу эмэгтэйчүүдийн батламжийг хүлээн авах зохистой гэдгийг тодорхойлж, биелүүлсэн шаардлагуудыг нь хүлээн зөвшөөрч, Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил номон дээр нь гарын үсэг зурна. Тэр мөн ариун ёслолын эсвэл бусад цуглаан дээр Залуу эмэгтэйчүүдийн батламжийг гардуулж болно.
Хувийн хөгжил дэвшилд гаргах залуу эмэгтэйн амжилт түүнийг анги дэвших бүрд Бийхайв, Миа Мэйд, Лоорел гэрчилгээг тус тус хүлээн авахыг зөвшөөрнө.
Бишопын зөвлөлийн гишүүд залуу эмэгтэйтэй хийх ярилцлага дээрээ залуу эмэгтэйн хөгжил дэвшлийг сайшаан, урам зориг өгч, хүлээн зөвшөөрч болно. Удирдагчдад зориулсан Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшлийг шалгах хуудас нь бишопын зөвлөлийн гишүүдийн дэмжих ажилд тустай байж болох тул Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлд хадгалагддаг. Гадасны ерөнхийлөгчид бишопуудаас тойргийнх нь залуу эмэгтэйчүүдийн сайн сайхан, хөгжил дэвшлийн талаар байнга асууж байх ёстой.
Удирдамж
Хөтөлбөрийн зорилго, шаардлага нь энэ номын эхний хуудсанд бичигдсэн. Дараах нэмэлт удирдамж удирдагчдад хэрэгтэй байдаг.
Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага
-
Залуу эмэгтэй энэхүү эрхэмлэх чанарыг гүйцэтгэхдээ хүссэн дарааллаар ажиллаж болно.
-
Залуу эмэгтэйчүүд нь Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх шаардлагатай туршлагыг биелүүлэхийн өмнө ариун журмын эрхэмлэх чанарын төслийг хийж эхэлнэ.
Эрхэмлэх чанарын төслүүд
-
Эрхэмлэх чанарын төсөл нь залуу эмэгтэйд эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлагаас мэдсэн ойлгосноо хэрэгжүүлэхэд туслах зорилготой.
-
Залуу эмэгтэй эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөл бүрдээ доод тал нь арван цаг зарцуулах ёстой. Тухайн зарцуулсан арван цагийг нэгээс илүү эрхэмлэх чанарын төсөлд тооцож болохгүй.
-
Залуу эмэгтэйчүүд төслүүд дээрээ хамтран ажиллаж болно. Хэрвээ энэ төслийг Хувийн хөгжил дэвшлийн шаардлагыг биелүүлэхэд ашиглаж байгаа бол залуу эмэгтэй өөрөө хамгийн багадаа 10 цагийг зарцуулах ёстой.
-
Эцэг эхийн эсвэл Залуу эмэгтэйчүүдийн удирдагчдын зөвшөөрлөөр залуу эмэгтэйчүүдийн гэр орон, сүм, сургууль, семинартаа болон орон нутагтаа хийж байгаа сайн үйлсийг Хувийн хөгжил дэвшлийн шаардлагыг хангаснаар тооцох болно.
Хувийн хөгжил дэвшлийг ханган биелүүлэх
-
Залуу эмэгтэй Залуу эмэгтэйчүүдийн ангийг дүүргэхээс өмнө Хувийн хөгжил дэвшлийн шаардлагыг дуусгасан тохиолдолд гүйцэтгэж амжаагүй байгаа залуу эмэгтэйчүүдэд туслахаар уригдаж болно. Түүнийг мөн “Хүндэт балт зөгий” шагналыг авахад эсвэл хөтөлбөрийг дахин эхлүүлэхэд урамшуулан дэмжих ёстой.
-
Хэрэв залуу эмэгтэй Залуу эмэгтэйчүүдийн ангийг дүүргэхээсээ өмнө Хувийн хөгжил дэвшлийн бүх шаардлагыг биелүүлээгүй байвал Залуу эмэгтэйчүүдийн батламжийг хүлээн авахын тулд үргэлжлүүлэн ажиллахад урамшуулан дэмжих ёстой. Үүнийг биелүүлэхэд нь туслан дэмжихийг ээжүүд болон удирдагчид мөн бусад үлгэр жишээ эмэгтэйгээс хүсэж болно.
Хянах ба гүйцэтгэх хурд
-
Энэ номын 77-р хуудсанд байгаа Хувийн хөгжил дэвшил номын бүртгэлийн хуудас залуу эмэгтэй бүрийн Хувийн хөгжил дэвшил дээрх ажлыг нэгтгэн дүгнэдэг.
-
Удирдагчдад зориулсан Залуу эмэгтэйчүүдийн Хувийн хөгжил дэвшлийг шалгах хуудас нь залуу эмэгтэй бүрийн хөгжил дэвшлийг хянахад удирдагчдад туслах боломжтой салангид хуудас юм. Энэ нь Залуу эмэгтэйчүүд, санваарын удирдагчдын аль алинд зориулагдсан бөгөөд залуу эмэгтэй бүрийн хөгжил дэвшлийг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахад туслах болно.
-
Залуу эмэгтэйчүүд Хувийн хөгжил дэвшлийн хөтөлбөр дээр өөрсдийн хурд хэмнэлээр ажиллаж болно. Гэхдээ залуу эмэгтэйг сар тутамд эрхэмлэх чанарыг хөгжүүлэх хамгийн багадаа нэг туршлагыг, зургаан сар тутамд эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэг төслийг (жилд хоёр) биелүүлж байхыг санал болгодог. Хэрэв залуу эмэгтэй 12 настайдаа Залуу эмэгтэйчүүдийн ангид орж, санал болгосон хугацааны дагуу ажиллавал 16 настайдаа бүгдийг биелүүлэн дуусгах боломжтой. Тэгээд түүнд “Хүндэт балт зөгий” шагналыг авах хоёр жил байх болно. Эсвэл тэр 83-р хуудсанд санал болгосны дагуу хөтөлбөрийг дахин эхэлж болно.
Хувь хүний хөгжил дэвшлийг хүлээн зөвшөөрөх
-
Залуу эмэгтэй эрхэмлэх чанар бүрийн туршлага ба төслүүдийг биелүүлсний дараа эмблем (36654) болон эрхэмлэх чанартай холбоотой судрын тууз хүлээн авдаг. Эмблемийг номынхоо (78-р хуудас) Хувийн хөгжил дэвшлийн эрхэмлэх чанарын биелэлт дээр тавина. Туузыг өөрийнхөө судруудад судрын хавчуурга маягаар ашиглаж болно. Түүний хөгжил дэвшлийн энэ батламжийг Залуу эмэгтэйчүүдийн цуглаан дээр гардуулна.
-
Жил тутмын Тэргүүний залуу эмэгтэйчүүдийн цуглаан дээр тэдний гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч байх ёстой.
-
Хувийн хөгжил дэвшилд гаргах залуу эмэгтэйн амжилт түүнийг анги дэвших бүрд Бийхайв, Миа Мэйд, Лоорел гэрчилгээг тус тус хүлээн авахыг мөн зөвшөөрнө. Эдгээр гэрчилгээг (Бийхайв, 08563; Миа Мэйд, 08565; Лоорел, 08564) бишопын удирдлаган доор гардуулна. Тэд залуу эмэгтэйн анги дэвших хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрнө.
Залуу эмэгтэйчүүдийн батламж
-
Залуу эмэгтэй бүх найман эрхэмлэх чанар дахь даалгавраа бүрэн биелүүлж, бишоптой ярилцлагад орсны дараа Залуу эмэгтэйчүүдийн батламж хүлээн авна. Энэ батламжинд гэрчилгээ (36651) ба алт эсвэл мөнгөн (алтан, 08602; мөнгөн, 08603) медаль багтдаг. Бишопын зөвлөлийн гишүүн Залуу эмэгтэйчүүдийн батламжийг ариун ёслолын цуглаан дээр гардуулж болно.
-
Залуу эмэгтэйчүүдийн батламж авах шаардлагыг биелүүлсний дараа залуу эмэгтэй “Хүндэт балт зөгий” зүүлтийг (алтан, 08562; мөнгөн, 08578; 83-р хуудсыг үзнэ үү) эзэмшихийн төлөө үргэлжлүүлэн хөгжил дэвшлийг гүйцэтгэж болно. Түүний хөгжил дэвшлийн энэ батламжийг Залуу эмэгтэйчүүдийн цуглаан дээр гардуулна.
-
Шагнал ба гэрчилгээнүүдийг Сүмийн хангамжийн төвөөр дамжуулан, залуу эмэгтэйчүүдээс эсвэл тэдний эцэг эхээс төлбөр авахгүйгээр, тойргийн сангаас зардлыг гарган авна.
Удирдагчдад зориулсан Хувийн хөгжил дэвшлийн шаардлага
Удирдагчид Хувийн хөгжил дэвшил дээр залуу эмэгтэйчүүдтэй хамт ажиллах ёстой. Хувийн хөгжил дэвшлийн хөтөлбөрт оролцдог хүмүүс хөтөлбөрийг илүү сайн ойлгодог бөгөөд залуу эмэгтэйчүүдэд сайн үлгэр жишээ үзүүлдэг. Тэд дараах зүйлсийг хийсний дараа Залуу эмэгтэйчүүдийн батламжийг авч болно.
-
Залуу эмэгтэйчүүдийн удирдагчаар нэг жилээс илүү үйлчилнэ.
-
Найман эрхэмлэх чанар тус бүрийг хөгжүүлэхэд шаардлагатай эрхэмлэх чанарын туршлагуудыг биелүүлнэ.
-
Ариун журмын төслийг оролцуулан гурван эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төслийг биелүүлнэ.
Ээжүүдийн оролцоо
Залуу эмэгтэйчүүдийн батламж гардуулах үйл ажиллагаанд ээжүүд залуу эмэгтэйчүүдтэй хамт оролцох боломжтой. Ээжүүд өөрсдийн Хувийн хөгжил дэвшлийн номын дагуу ажиллаж, батламжийг охидынхоо хамт авч болно. Тухайн охиныг батламжаа ээжээсээ өмнө юм уу ээжтэйгээ хамт авахыг зөвлөдөг.
Ээжүүд охидынхтойгоо адил шаардлагыг биелүүлж болно. Үүнд:
-
Ариун ёслолын цуглаанд (боломжтой газруудад) тогтмол оролцоно.
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх жишгүүдээр амьдарна.
-
Найман эрхэмлэх чанар тус бүрийг хөгжүүлэх эрхэмлэх чанарын туршлагууд болон төслүүдийг биелүүлнэ.
-
Хувийн тэмдэглэл хөтөлнө.
-
Мормоны Номыг тогтмол уншина.
-
Аврагч Есүс Христийн тухай гэрчлэлээ бичнэ.
Ээжүүд эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага, төслүүдийг сонгохдоо охидоосоо ялгаатай сонголтыг хийж болно. Туршлага ба төслүүд дээр нь тэдний охид, хань нөхөр, Залуу эмэгтэйчүүдийн удирдагч эсвэл насанд хүрсэн хүн гарын үсэг зурж болно. Бишоп шаардлага бүрэн биелэгдсэн гэдгийг батална. Батламж, батламжийн материалыг худалдан авах ажил нь Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид, бишопын зөвлөлийн үүрэг мөн.
Хөтөлбөр дээр ажиллахыг хүсэж байгаа хүмүүст зориулсан Хувийн хөгжил дэвшлийн шаардлага
Хувийн хөгжил дэвшилд оролцож, биелүүлэхийг хүсэж байгаа бусад эмэгтэй нь залуу эмэгтэйчүүдийн биелүүлж буй шаардлагатай адил шаардлагуудыг гүйцэлдүүлж, Хувийн хөгжил дэвшлийг биелүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслан, үүнийг хийж, оролцож болно. (Ээжүүдэд зориулсан шаардлагуудыг 92-р хуудаснаас үзнэ үү.)
Мючел ба Ням гаргийн хичээлүүд дээр Хувийн хөгжил дэвшлийг оруулах
Хувийн хөгжил дэвшлийн туршлагыг Ням гаргийн хичээлийн хэсэг болгон хамтран ажиллах нь удирдагчдад болон залуу эмэгтэйчүүдэд ойлгож мэдсэн зарчмуудаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар хэлэлцэх боломжийг олгодог. Хувийн хөгжил дэвшлийн тухай лавлагааг Залуу эмэгтэйчүүдийн хичээлийн материалуудаас олж болно.
Хувийн хөгжил дэвшлийн үйл ажиллагаанууд нь Мючелийн нэг хэсэг байж болно. Жишээ нь, бүх залуу эмэгтэй хамтдаа нэг залуу эмэгтэйн эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөлд тусалж болно. Төсөл дээр хамт ажиллах нь залуу эмэгтэйчүүдийг үргэлжлүүлэн хөгжин дэвших хөдөлгөгч хүч болдог. Иймэрхүү бүлгийн үйл ажиллагаануудыг төлөвлөхдөө залбирч, сонгох ёстой бөгөөд ингэснээр Хувийн хөгжил дэвшлийн хөтөлбөр нь хувийн шинж чанартай үлдэхэд тус дөхөм болно.
Хувь хүний ба орон нутгийн хэрэгцээнд тохируулах
Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага, төслүүдийг гүйцэтгэхдээ, урьдчилан эцэг эхийн эсвэл удирдагчийн зөвшөөрлийг авч, хувь хүний эсвэл орон нутгийн нөхцөл байдал, сонирхол, хэрэгцээг харгалзан тохируулах ёстой. Нэг хүний төлөө хийх ямар нэгэн өөрчлөлт эсвэл хасалтыг хийх үедээ бусад залуу эмэгтэйд хэр нөлөөлж болохыг удирдагчид тооцон үзэх ёстой. Нарийн тооцоолсны дүнд эцэг эх, удирдагчид хөгжлийн бэрхшээлтэй эсвэл боловсролын хязгаарлалттай залуу эмэгтэйчүүдийнхээ хэрэгцээнд мөн соёлын болон хувь хүний хэрэгцээнд тулгуурлан эсвэл гишүүн бус залуу эмэгтэйчүүдийг энэхүү хөтөлбөрт оролцуулж болох үүднээс тохируулан засаж болно.
Хэрэв залуу эмэгтэй 16 нас хүрснээсээ хойш Сүмд нэгдсэн эсвэл идэвхтэй болсон бол Хувийн хөгжил дэвшлийн хөтөлбөрийг биелүүлэх шаардлага нь:
-
Ариун ёслолын цуглаанд (боломжтой газруудад) тогтмол оролцох
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх жишгүүдээр амьдрах
-
Найман эрхэмлэх чанар тус бүрийг хөгжүүлэхэд шаардлагатай эрхэмлэх чанарын туршлагыг биелүүлэх (Тэрээр сонголтоор хийх туршлагыг биелүүлэх шаардлагагүй.)
-
Найман эрхэмлэх чанар тус бүрийг хөгжүүлэх эрхэмлэх чанарын төслүүдийг биелүүлэх
-
Семинарт (боломжтой газруудад) хамрагдах
-
Мормоны Номыг тогтмол унших
-
Аврагч Есүс Христийн тухай гэрчлэлээ бичих зэрэг юм.
Эдгээр шаардлага нь Залуу эмэгтэйчүүдийн орон нутгийн удирдагчдын тодорхойлсны дагуу бусад нөхцөл байдалд байгаа залуу эмэгтэйчүүдэд хамаатай.