Өсвөр үеийнхэн
Залуу эмэгтэйчүүдийн ангиуд ба бэлгэдлүүд


Залуу эмэгтэйчүүд
Ангиуд ба бэлгэдлүүд

Бийхайв, 12–13 насныхан

Бийхайв буюу зөгийн үүр нь Сүмийн анхдагчдын зохион байгуулалт, эв нэгдэл, ажил хөдөлмөрийн бэлгэдэл байсан юм. Сүмийн түүхэнд залуу эмэгтэйчүүдийг анх “бийхайв” хэмээн нэрлэх болсон аж. Өнөө үед бийхайвууд нь үнэн ба зөв шударгын төлөө зогсож, Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх замаар эв нэгдэлтэй хамтран ажиллахад суралцаж байна. Энэ бол “босч мөн урагш гэрэлтүүлэх” цаг үе мөн (С ба Г 115:5).

Миа Мэйд, 14–15 насныхан

Миа Мэйд нь Mutual Improvemenet Association (Харилцан бие биенээ сайжруулах холбоо)-г төлөөлдөг бөгөөд хайр, итгэл, цэвэр байдлын бэлгэдэл болсон сарнайн цэцгийг эмблемээ болгосон. Өнөө үед Миа Мэйдүүд Залуу эмэгтэйчүүдийн эрхэмлэх чанарыг хүлээн зөвшөөрч амьдралдаа хэрэгжүүлж мөн гэрчлэлээ өсгөснөөрөө хайр, итгэл, цэвэр ариун байдлыг сурч байна.

Лоорел, 16–17 насныхан

Олон зууны туршид лаврын навчсан хэлхээ нь лавр модны навчсаар сүлжсэн титэм байсан. Үүнийг амжилттай биелүүлсэн залуу эмэгтэйд нэр төр, ололт амжилтын бэлгэдэл болгон өгдөг. Лоорелууд нь ариун сүмийн нандин гэрээг байгуулж мөн сахих, ёслолуудыг хүлээж авахад бэлтгэгддэг байна.