“Залуу эмэгтэйчүүдэд зориулсан тойм,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (2009), 6–10
“Залуу эмэгтэйчүүдэд зориулсан тойм,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил, 6–10
Залуу эмэгтэйчүүдэд зориулсан тойм
Хувийн хөгжил дэвшлийн зорилго
Хувийн хөгжил дэвшил нь Есүс Христийн сургаалуудаас суралцаж, тэдгээрийг амьдралдаа тогтмол хэрэгжүүлснээр Есүс Христэд итгэх итгэл, гэрчлэлээ бэхжүүлэхэд тань туслах болно. Энэ нь одоогийн болон ирээдүйн гэр бүлээ бэхжүүлэхэд тань тусална. Энэ нь нандин гэрээнүүдийг байгуулж, сахих, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхэд тань туслах болно. Энэ нь таныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлтэй, идэвхтэй гишүүн байхад бэлтгэнэ.
Хувийн хөгжил дэвшил хөтөлбөр нь залуу эмэгтэйчүүдийн эрхэмлэх найман чанарыг ашигладаг бөгөөд эдгээр нь таны хэн болох, яагаад энэ дэлхий дээр байгаагаа илүү бүрэн ойлгоход мөн Бурханы охины хувьд ариун сүмд орохын тулд юу хийх ёстойгоо мэдэхэд тусална. Энэхүү хөтөлбөр нь танд ирээдүйн үүрэг болох итгэлтэй эмэгтэй, эхнэр, ээж мөн Бурханы хаант улсад удирдагч байхдаа бэлтгэхэд туслах болно. Хувийн хөгжил дэвшлийг хэрэгжүүлснээр амлалтуудыг өгч, тэдгээрийг биелүүлэх, хөгжил дэвшлээ эцэг эхдээ эсвэл удирдагчид илтгэх чадварыг танд заадаг. Хувийн хөгжил дэвшил дээр ажиллах хэв маягийг бий болгосноор залбирах, судраас судлах, үйлчлэх, тэмдэглэл хөтлөх зэрэг нь өдөр тутмын хувийн дадал хэвшил болох болно. Эдгээр дадал нь таны гэрчлэлийг хүчирхэгжүүлж, насан туршдаа суралцаж, хөгжихөд тань тусална.
Тавигдах шаардлага
Хувийн хөгжил дэвшлийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд та дараах зүйлийг хийх хэрэгтэй.
-
Ариун ёслолын цуглаанд (боломжтой газруудад) тогтмол оролц.
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх жишгүүдийн дагуу амьдар.
-
Найман эрхэмлэх чанар тус бүрийг хөгжүүлэх эрхэмлэх чанарын туршлагууд болон төслүүдийг биелүүл.
-
Хувийн тэмдэглэл хөтөл.
-
Семинарын ангид эсвэл хувиараа суралцах хөтөлбөрт (боломжтой газруудад) хамрагд.
-
Мормоны Номыг тогтмол унш.
-
Аврагч Есүс Христийн тухай гэрчлэлээ бич.
Та эдгээр шаардлагыг биелүүлсний дараа бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө зохистой байдлын ярилцлагад орж, Залуу эмэгтэйчүүдийн батламжийг хүлээн авах эрхтэй болно.
Хэрхэн эхлэх вэ
Хувийн хөгжил дэвшил хөтөлбөрийг 12 наснаасаа эсвэл 12–18 насны хооронд баптисм хүртсэн бол тэр цагаасаа эхэлж болно. Энэхүү хөтөлбөрт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бус залуу эмэгтэйчүүд ч хамрагдаж болно.
Та үүнийг эхлэхдээ залуу эмэгтэйчүүдийн эмблемтэй хамт бамбар хэлбэрийн хүзүүний зүүлтийг хүлээн авах болно. Энэ хүзүүний зүүлтийг зүүх нь өөрийн гэрлийг өндөрт өргөж, үнэн ба зөв шударгын төлөө зогсох таны үүргийг утга учиртай болгон тодотгодог.
Хувийн хөгжил дэвшлийн хөтөлбөрийг төлөвлөж мөн биелүүлэхдээ эцэг эхээсээ тусламж хүс. Эдгээр туршлагыг хуваалцсанаар тэдэнтэй харьцах харилцаа тань хүчирхэгжинэ. Энэ хөтөлбөр дээр ээж тань эсвэл өөр нэгэн үлгэр жишээ эмэгтэй тантай хамт ажиллаж, та Залуу эмэгтэйчүүдийн батламжаа хамтдаа эзэмшиж болох юм. Та эцэг эх, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчийн болон насанд хүрсэн хэн нэгний зөвшөөрөлтэйгөөр туршлага, төслүүдийг өөрийн нөхцөл байдал, сонирхол, хэрэгцээнд тохируулан өөрчилж болно.
Гэр, сүм, сургууль, семинарт болон нийгэмд хийсэн сайн үйлс тань хувийн хөгжил дэвшлийн нэг хэсэг байж болно. Өөрийн сонирхсон онцгой сэдвүүдийг хайн, тэдгээр нь хэрхэн Хувийн хөгжил дэвшлийн хэсэг болгон хэрэглэгдэх талаар суралцахдаа энэхүү номын арын сэдвийн индексийг ашигла. Өдөр бүр хийдэг бүхий л сайн үйлсдээ өөртөө урам өгөхөө санаарай. “Өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг” (Aлмa 37:6).
Удирдамж
Та залуу эмэгтэйчүүдийн эрхэмлэх эхний долоон чанар тус бүр дээр зургаан туршлага (гурав нь шаардлагатай, гурав нь сонголтоор) болон арван цагийн төсөл хэрэгжүүлнэ. Та Ариун журмын эрхэмлэх чанарын дөрвөн туршлага мөн Мормоны Ном унших төслийг биелүүлэх ёстой. Та аль ч эрхэмлэх чанараас эхэлж болох ба хүссэн дарааллаараа хэрэгжүүлж болно.
Та биелүүлсэн туршлага, төслөө эцэг эх, удирдагчийн эсвэл насанд хүрсэн хүний хамт дахин хяна. Та биелүүлсэн туршлагаа Хувийн хөгжил дэвшил номон дээрээ хянасан хүнээрээ тэмдэглэгээ хийлгүүлээрэй. Хувийн хөгжил дэвшлийн бүртгэлийн хуудсан дээр (77-р хуудсыг үзнэ үү) өсөлт хөгжлийн явцаа тэмдэглэ.
Эрхэмлэх чанарын туршлага
-
Танд өөрийн сонгосон туршлагыг биелүүлэхийн өмнө эрхэмлэх чанар дээрх шаардлагатай туршлагыг гүйцэтгэхийг санал болгож байна.
-
Сонголтоор хийх туршлагаас та хоёр туршлагыг зохион бичиж эсвэл өгсөн туршлагуудаас сонирхол, зорилго, нөхцөл байдалдаа тохируулж өөрчлөн гүйцэтгэж болно. Та эхлэхээсээ өмнө, эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлагаа эцэг эх, удирдагчаараа эсвэл насанд хүрсэн хүнээр батлуул.
Эрхэмлэх чанарын төслүүд
-
Ариун журмын эрхэмлэх чанараас бусад эрхэмлэх чанар бүр дээр төслийг хэрэгжүүлэхээсээ өмнө шаардлагатай туршлагыг биелүүл. Та Мормоны Номыг хэзээ ч уншиж эхэлж болно.
-
Та эхлэхээсээ өмнө, эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төслөө эцэг эх, удирдагчаар эсвэл насанд хүрсэн хүнээр батлуул.
-
Та Эрхэмлэх чанарын төслийг хэрэгжүүлэхдээ хэн нэгнээс тусламж хүсэж болох ч төсөл бүрд хамгийн багадаа арван цаг зарцуулах ёстой.
Хэмнэл ба батламж
-
Та өөрийн хурд хэмнэлээр ажиллаж болох ч доод тал нь нэг туршлага эсвэл төсөл дээр тогтмол ажиллаж байх ёстой. Дараах зүйлсийг санал болгож байна. Үүнд:
-
Сард доод тал нь нэг туршлага, зургаан сар тутамд нэг төслийг биелүүлэх (хоёр төсөл нэг жилд)
-
Ариун ёслолын цуглаанд тогтмол оролцож, семинарын ангид (боломжтой газруудад) хамрагдах
-
Хувийн хөгжил дэвшилд гаргасан амжилт, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх жишгүүдээр амьдарч байгаа хичээл зүтгэл, бусад асуудлынхаа талаар бишопын зөвлөлийн гишүүнтэй жилдээ доод тал нь нэг удаа уулзаж ярилцах зэрэг болно.
-
-
Эрхэмлэх чанарын бүх туршлага, төслийг биелүүлсний дараа удирдагч тань Залуу эмэгтэйчүүдийн цуглаан дээр таны амжилтыг сайшааж, энэ номон дахь (78-р хуудсыг үзнэ үү) Хувийн хөгжил дэвшлийн биелэлтийн гэрчилгээн дээр тавих эмблем, судартаа байрлуулах туузыг тань гардуулах болно.
-
Та өөрийн Хувийн хөгжил дэвшилд гаргасан амжилтыг жил тутмын “Тэргүүлэгч залуу эмэгтэйчүүд” уулзалт дээр хуваалцах боломжтой.
-
Бийхайв, Миа Мэйд мөн Лоорел ангиудыг дэвших үед хүлээж авах гэрчилгээнүүд нь таны Хувийн хөгжил дэвшилд гаргасан амжилтыг тус тус харуулдаг.
Хувийн хөгжил дэвшлийг биелүүлэх
-
Хувийн хөгжил дэвшлийн эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага, төслүүдээ бүрэн биелүүлсний дараа Аврагч Есүс Христийн тухай гэрчлэлээ 79-р хуудсан дээр бич. Энэхүү номын “Залуу эмэгтэйчүүдийн батламж” хэсгийг эцэг эх, удирдагчтай эсвэл насанд хүрсэн хүнтэй хамт дахин хяна (76-р хуудас). Эцэст нь бишоптойгоо ярилцлагад орж, 82-р хуудсан дээрх тодорхойлолт дээр гарын үсгээ зурснаар, таны Залуу эмэгтэйчүүдийн батламжийн гэрчилгээг медалийн хамт гардуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
-
Таныг Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт байхдаа Хувийн хөгжил дэвшил дээр ажиллаж, батламжаа авсныхаа дараа ч үргэлжлүүлэн хийхийг зөвлөдөг. “Хувийн хөгжил дэвшил номыг дуусгасны дараа би юу хийх вэ?” хэсэгт хэрхэн үргэлжлүүлэн хөгжих тухай зөвлөмжүүд байгаа. Үүнийг эцэг эх, удирдагч эсвэл насанд хүрсэн хүнтэй хамт дахин хяна. Та медалийн хамт “Хүндэт балт зөгий” зүүлтийг эзэмшихийг сонгох боломжтой эсвэл хөтөлбөрийг дахин эхэлж болно. Та бусад залуу эмэгтэйд Хувийн хөгжил дэвшил номон дээрээ ажиллахад нь тусалж болно. Та өөрийн хөгжил дэвшлийг үргэлжлүүлснээр ариун сүмд орох зам дээр үлдэж, амьдралын тань туршид тусалж болох шинж чанаруудыг хөгжүүлж болно.