Өсвөр үеийнхэн
Сайн үйлс


“Сайн үйлс,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (2009), 53–60

“Сайн үйлс,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил, 53–60

Сайн үйлс

Тиймийн тул, тэд та нарын сайн ажлуудыг харж, тэгээд тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулж болохын тулд гэрэл тань энэ хүмүүсийн өмнө тийн туяаран гийг (3 Нифай 12:16).

Би бусдад тусалж, зөв шударга үйлчлэлээрээ дамжуулан хаант улсыг байгуулалцана.

Шаардлагатай эрхэмлэх чанарын туршлага

Шаардлагатай эрхэмлэх чанарын дараах гурван туршлагыг биелүүл. Туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсэг зуруул.

  1. Яагаад үйлчлэл нь сайн мэдээний тулгуур зарчим болдгийг судал. Maтай 5:13–16; 25:34–40; Галат 6:9–10; Иаков 1:22–27; Moзая 2:17; 4:26; 3 Нифай 13:1–4-ийг унш. Бусад хүн таны ажиглаж анзаардаггүй үйлчлэлүүд болох хоол бэлтгэх, бага насны хүүхдүүдэд ном уншиж өгөх, тэднийг сонсох, хувцас оёж бэлтгэх болон ах, эгчдээ туслах зэргийг байнга хийж байдаг. Хоёр долоо хоногийн турш танай гэр бүлийн гишүүдийн болон бусад хүний хийсэн үйлчлэлүүдийг тэмдэглэлдээ бич. Тэдний үйлчлэлийг талархан хүлээн авснаа ил тод мэдэгд.

  2. Үйлчлэл нь гэр бүлийн амьдралын чухал зарчим юм. Хоёр долоо хоногийн туршид хоол хүнс авах, хоол бэлтгэх, гэр бүлийн хоолны цэсийг төлөвлөх зэрэгт тусал. Энэ хугацаанд хамтдаа хооллох арга замаар гэр бүлээрээ цугларахад нь тусал. Сурч мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалц.

  3. Moзая 18:7–10-ыг уншиж, бусдыг тайвшруулан, ачаагаа үүрэхэд нь туслах гурван арга замыг тэмдэглэлдээ жагсаан бич. Жагсаан бичсэн зүйлсээ хэрэгжүүл. Гэр бүлийнхээ гишүүнд эсвэл удирдагчдаа туршлага, зан чанар болон ойлголт тань хэрхэн өөрчлөгдсөн тухай ярь.

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт туршлагууд

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт гурван туршлагыг биелүүл. Та дараах сонголтуудаас сонгох юм уу өөрийн хоёр туршлагыг бич. Та эхлэхээсээ өмнө, өөрийн бичсэн туршлагыг эцэг эх, удирдагчаараа батлуулах ёстой. Туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсэг зуруул.

  1. Гэр бүлийн үдэш эсвэл бусад үйл ажиллагаан дээр үйлчлэлийн тухай хичээл заа. Зураг, хөгжим, жишээ эсвэл үзүүлбэрүүдийг хичээлдээ ашигла. Та Teaching, No Greater Call гарын авлагыг ашиглаж болно.

  2. Сургаал ба Гэрээ 58:26–28-ыг унш. Энэхүү судрыг залуу эмэгтэй, эхнэр, ээж гэр бүлдээ хэрхэн хэрэгжүүлж болох арга замуудыг бод. Тусалж чадах гэр бүлийнхээ нэг гишүүнийг сонгож, үйлчлэлийн загварыг амьдралдаа хэрэгжүүл. Тухайн хүнд сард нэг удаа туслахыг хичээ. Тухайн хүнтэй харьцах харьцаа тань хэрхэн сайжирсан тухай төрсөн мэдрэмжээ тэмдэглэлдээ бич.

  3. Гэр бүлээсээ гадуур хийх үйлчлэлд доод тал нь гурван цаг зарцуул. Тойрог эсвэл салбарын Халамжийн нийгэмлэгийн бүлгийн ерөнхийлөгчөөсөө эсвэл орон нутгийн удирдагчаасаа үйлчлэл хийх санал зөвлөмжийг ав. Жишээ нь, эцэг эх нь ариун сүмд орж байхад хүүхдийг нь харж халамжлах болон нярайн ангийн хүүхдүүдэд тоглоом хийж өгөх, цуглуулах эсвэл засах мөн цуглааны байрыг цэвэрлэх үүргийг хүлээж авах, гэрээсээ гарч чаддаггүй хүмүүст ном уншиж өгөх зэрэг үйлчлэлийг хийж болно. Тэмдэглэлдээ тусламж хүлээн авсан хүмүүсийн хариу үйлдэл болон цаашид хийх үйлчлэлийн боломжуудын төлөө зорилгуудаа жагсаан бич.

  4. Таны сайн үйлсээр дамжуулан бусад хүн үлгэр жишээг тань харж, сайн мэдээний талаар илүү ихийг мэдэхийг хүсэж болох юм. Номлолын туршлагын төлөө залбир. Maтай 24:14; 28:19; Сургаал ба Гэрээ 88:81-ийг унш. Сүмийн гишүүн бус найзаа эсвэл идэвхгүй болсон гишүүнийг Сүмийн цуглаан эсвэл үйл ажиллагаанд хамтдаа явахад урь. Найзыгаа бусад хүнтэй танилцуулж, үйл ажиллагаанд хамрагдаж байгаа эсэхэд анхаар. Сайн мэдээний тухай гэрчлэлээ хуваалцаж, түүнийг дахин ирэхийг урь.

Хувийн эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөл

Сайн үйлс эрхэмлэх чанарыг хөгжүүлэх зургаан туршлагаа биелүүлсний дараа, ойлгож мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэх төсөл боловсруул. Үүнийг биелүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган, доод тал нь арван цаг зарцуулсан байх ёстой. Үр дүнтэй төсөл сонгохын тулд залбирч, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Та эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төслөө эхлэхээсээ өмнө эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа батлуул. Дууссаныхаа дараа үнэлгээг бич. Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөлд зориулсан санаануудыг доор дурдсан болно.

  • Орчин тойрноо цэвэрлэх эсвэл гоё сайхан болгох төслийг төлөвлөхөд тусал мөн оролц.

  • Жор цуглуулах, хоол хүнс худалдаж авах, гэр бүлийнхэндээ хоол унд хийж өгөх, гэрийн эзэгтэй болоход бэлтгэ.

  • Сүмийн гишүүн бус нас барсан хамаатнуудынхаа нэрсийг цуглуулахаар гэр бүлийнхэнтэйгээ хамтарч ажилла. Тэдний төрсөн болон нас барсан огноог олж тогтоон, нэрсийг нь ариун сүмд илгээхэд бэлтгэ. Ариун сүм рүү явах аяллыг төлөвлөж, тэдгээр хамаатныхаа төлөө баптисм хүрт.

  • Анхны тусламж үзүүлэх, амь оруулах эсвэл амь аврах зэрэг онцгой нөхцөл байдалд хэрэглэх аргуудаас суралцаж бусдад үйлчлэхэд бэлтгэ.

  • Бусдад үйлчил. Нийгэмдээ сайн дураараа үйлчилж, хүмүүнлэгийн хэрэгцээт зүйлсийг цуглуулан, бяцхан хүүхэд эсвэл өндөр настнуудыг асран халамжлах цаг гаргаж эсвэл сургууль болон орон нутагтаа заах үйлчлэлийг хий.

Миний төсөл:

Төслөө биелүүлэх миний төлөвлөгөө:

Баталсан

Дуусгахаар төлөвлөсөн огноо

Төслийн талаарх миний үнэлгээ (та ямар сэтгэгдэлтэй байгаагаа мөн сайн үйлсийн тухай ойлголт тань хэрхэн өссөнийг багтаа):

Эцэг эхийн эсвэл удирдагчийн гарын үсэг

Огноо

Зарцуулсан цаг