Өсвөр үеийнхэн
Мэдлэг


“Мэдлэг,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (2009), 37–44

“Мэдлэг,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил, 37–44

Мэдлэг

Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн (С ба Г 88:118).

Би сурах, өсөж хөгжих боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийлэх болно.

Шаардлагатай эрхэмлэх чанарын туршлага

Шаардлагатай эрхэмлэх чанарын дараах гурван туршлагыг биелүүл. Туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эх эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсгийг зуруул.

  1. Сургаалт үгс 1:5; 4:7; 2 Нифай 28:30; Сургаал ба Гэрээ 88:78–80, 118; 90:15; 130:18–19; 131:6-г уншиж, мэдлэг олж авахын ач холбогдлын тухай судал. Ирээдүйн болон одоогийн гэр орон, гэр бүлийнхээ амьдралд сайн мэдээний зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдлэг, ойлголтыг хуримтлуулах нь яагаад хэрэгтэй талаар бод. Мэдлэгийн тухай юу ойлгож мэдсэнээ тэмдэглэлдээ бичиж, гэр бүлийн гишүүнтэй эсвэл Залуу эмэгтэйчүүдийн удирдагчтайгаа ярилц.

  2. Өөрт байгаа болон хөгжүүлэхийг хүсэж байгаа бусад авьяас билгийг тэмдэглэлдээ жагсаан бич. Maтай 25:14–30-ийг унш. Ирээдүйн гэр бүл болон гэр орноо бэхжүүлэхэд тань туслах шинэ чадвар, авьяас билгүүдэд суралц (жишээлбэл, төгөлдөр хуур тоглох, дуулах, төсөвлөх, цагаа зохицуулах эсвэл хүүхэд асрах гэх мэт). Сурсан мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ болон ангидаа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн удирдагчтайгаа хуваалц.

  3. Итгэлийн тунхгийн арван гурав дахийг цээжилж, эцэг эх, удирдагч эсвэл насанд хүрсэн хүнд цээжээр уншиж өг. Тэгээд музей, үзэсгэлэн, бүжиг, дуу, илтгэл эсвэл жүжгийн тоглолт зэргийг үз. Энэ итгэлийн тунхгийг хөтөч болгон ашиглан юу үзэж, юу сонссондоо үнэлгээ хий. Хийж буй бүхий л зүйлдээ Итгэлийн тунхгийг хөтөч болгон ашигласнаар Ариун Сүнс хэрхэн таны байнгын хамтрагч байж болох талаар тэмдэглэлдээ бич. Бодол санаагаа эцэг эх эсвэл удирдагчтайгаа хуваалц.

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт туршлагууд

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт гурван туршлагыг биелүүл. Та дараах сонголтуудаас сонго эсвэл өөрийн хоёр туршлагыг бич. Эхлэхээсээ өмнө, та бичсэн туршлагаа эцэг эх, удирдагчаараа батлуулах ёстой. Туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эх эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсгийг зуруул.

  1. Илүү сайн ойлгохыг хүсэж байгаа сайн мэдээний зарчмыг сонго (жишээлбэл, итгэл, наманчлал, энэрэл, мөнхийн гэр бүл эсвэл баптисмын гэрээнүүд). Уг зарчимтай холбоотой судрууд болон хожмын үеийн бошиглогчдын үгсийг унш. Энэ сэдвээр таван минутын үг бэлдэж, ариун ёслолын эсвэл Залуу эмэгтэйчүүдийн цуглаан дээр мөн гэр бүлийнхэндээ эсвэл ангийнхандаа ярь. Амьдралдаа энэ сайн мэдээний зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох тухай тэмдэглэлдээ бич.

  2. Таны сонирхлыг татдаг ажлын эсвэл үйлчлэлийн талаар судал. Тухайн ажлын талбар дээр байгаа хэн нэгэнтэй ярилцаж, тэр хүний ажлын үүрэг хариуцлагын талаар болон уг ажлыг хийхийн тулд ямар боловсрол эсвэл сургалтыг дүүргэсэн, түүний ажил нийгэмд ямар тус дэм өгдөг талаар ярилц. Олж мэдсэн зүйлсээ тэмдэглэлдээ бич.

  3. Дууллын номоос дуртай хоёр дууллаа цээжил. Тухайн хоёр дууллыг удирдах арга барилд суралц (Hymns, 383–385-ыг үзнэ үү), тэгээд гэр бүлийн үдэш, Залуу эмэгтэйчүүдийн эсвэл Сүмийн бусад цуглаан, семинарын анги дээрээ хоёроос доошгүй удаа удирд. Дууллын доод буланд бичсэн судруудыг унш.

  4. Залуу эмэгтэйчүүдийн зугаалгаар та анхны тусламж үзүүлэх, аюулгүй байдал, эрүүл ахуй болон амьд үлдэх арга зэрэгт суралцдаг. Эдгээр хичээлийг Залуу эмэгтэйчүүдийн зугаалгын гарын авлага дээрээс давтан үз. Тэдгээрийг гэр бүлээ аюулгүй байлгах үүднээс гэр орондоо хэрхэн хэрэгжүүлж болох талаар тэмдэглэлдээ бич. Онцгой нөхцөл байдалд танай гэр бүлд хэрэгтэй үндсэн нөөц хэрэгцээний жагсаалтыг баяжуулж бич. Онцгой нөхцөл байдлын үед бэлтгэлтэй байхын тулд өөрт тань хэрэгтэй сурахыг хүсэж байгаа нэмэлт ур чадваруудаасаа гэр бүлийн үдшийн хичээл дээр заах юм уу Залуу эмэгтэйчүүдийн удирдагчтайгаа хуваалц.

Хувийн эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөл

Мэдлэг эрхэмлэх чанарыг хөгжүүлэх зургаан туршлагаа биелүүлсний дараа ойлгож мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэх төсөл боловсруул. Үүнийг биелүүлэхийн тулд хичээл зүтгэлтэйгээр доод тал нь арван цаг зарцуулсан байх ёстой. Үр дүнтэй төсөл сонгохын тулд залбирч, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Та эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төслөө эхлэхээсээ өмнө эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа батлуул. Дууссаныхаа дараа үнэлгээг бич. Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөлд зориулагдсан зарим санааг доор дурдсан болно.

  • Ээж, эмээ эсвэл өөр хүндэлж явдаг эмэгтэйгээс гэр орноо хэрхэн зохион байгуулах, цэвэрлэх, бэхжүүлэх талаар суралц. Тэгээд ойлгож мэдсэн зүйлсээ гэр орондоо хэрэгжүүл.

  • Коллежид эсвэл мэргэжлийн сургуулиудад орох шаардлагууд, тэтгэлэг, төлбөр, бусад зардлын талаар судалж; дээд боловсрол, эрэлт хэрэгцээтэй чадваруудыг олж авахад бэлтгэ. Цаг нь болоход элсэх хүсэлт гарга.

  • Сургаал ба Гэрээ 89-ийг унш. Та хэрхэн эрүүл чийрэг байж болох талаар тунгаан бод. Бялдаржуулах хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэн хөгжүүлж, эрүүл хоол хүнс бэлтгэж мөн идэж сурах замаар эрүүл мэндээ сайжруул.

  • Хувцсаа угааж индүүдэх, энгийн засвар, өөрчлөлтийг хийх зэргийг сурснаар хувцсаа зөв зохистой өмсөх болон арчлах талаар суралц. Сурсан ур чадваруудаа хувцсаа арчлах маягаар хэрэгжүүл.

  • Ээж, эмээтэйгээ юм уу тойрог эсвэл салбарынхаа хэн нэгэн эмэгтэйтэй хамт ажиллаж, түүний заасан гэрийн ажлуудын чадварт гарамгай суралц.

Миний төсөл:

Төслөө биелүүлэх миний төлөвлөгөө:

Баталсан

Дуусгахаар төлөвлөсөн огноо

Төслийн талаарх миний үнэлгээ (та ямар сэтгэгдэлтэй байгаагаа мөн мэдлэгийн тухай ойлголт тань хэрхэн өссөнийг багтаа):

Эцэг эхийн эсвэл удирдагчийн гарын үсэг

Огноо

Зарцуулсан цаг

Хэвлэх