“Хувийн хөгжил дэвшил номд тавтай морилно уу,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (2009), 1
“Тавтай морилно уу,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил, 1
Хувийн хөгжил дэвшил номд тавтай морилно уу
Та энэхүү онцгой цаг үед ариун нандин хийгээд гайхамшигт зорилгын төлөө дэлхий дээр ирэхээр бэлтгэгдсэн Тэнгэрлэг Эцэгийн хайртай охин юм. Танд сайн сайхны төлөө өөрийн хүч чадал, нөлөөллийг ашиглах сүр жавхлант хариуцлага бий. Хайрт Тэнгэрлэг Эцэг тэнгэрлэг үүргээ биелүүлэхэд тань туслахаар авьяас чадваруудаар адисалсан билээ. Та амьдралдаа Залуу эмэгтэйчүүдийн эрхэмлэх чанарыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийн дагуу үйлдсэнээр залбирах, судраас суралцах, зарлигуудыг дуулгавартай дагах, бусдад үйлчлэх зэрэг нь таны хувийн хэвшил болох болно. Эдгээр өдөр тутмын хэвшил таны Есүс Христэд итгэх итгэл болон гэрчлэлийг хүчирхэгжүүлэх болно. Тэдгээр нь танд байгаа онцгой бэлгүүдийг нээн илрүүлж, хөгжүүлэх болно.
Өөрийнхөө онцгой нөлөөллийг гэр бүлдээ болон өөрийнхөө харьцдаг бусад залуу эмэгтэй, залуу эрэгтэйчүүдийг өргөн дэмжиж, адислахад байнга зориул. Эмэгтэй хүн байх ёсыг эрхэмлэн дээдэлж, санваартнуудыг дэмжин, итгэлтэй эцэг, эх байхыг урамшуулан дэмж.
Та энэхүү Хувийн хөгжил дэвшилд гүйцэтгэж оролцсоноороо “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж [зогсон]” (Moзая 18:9), Христэд ирэхийг хичээж байгаа мянга мянган залуу эмэгтэйтэй нэгдэх болно. Эмэгтэй хүний нандин чанаруудаа хөгжүүлэх, гэрчлэлээ өсгөх, тэнгэрлэг чадавхдаа хүрэхэд тань туслах зорилгуудаа эцэг эхтэйгээ зөвлөж, залбирч, сонго. Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт хамрагдах хугацаа бол гэр орон, гэр бүлээ бэхжүүлэх, итгэлтэй эхнэр мөн ээж болох, ариун сүмийн нандин ёслолуудыг хүлээж авахад бэлтгэх цаг тул ухаалаг ашигла.
Тэргүүн Зөвлөл