Өсвөр үеийнхэн
Хувь хүний үнэ цэн


“Хувь хүний үнэ цэн,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (2009), 29–36

“Хувь хүний үнэ цэн,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил, 29-36

Хувь хүний үнэ цэн

Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун (С ба Г 18:10).

Биелүүлэхийг хичээх бурханлаг үүргийнхээ хамт би өөрөө маш үнэ цэнтэй.

Шаардлагатай эрхэмлэх чанарын туршлага

Шаардлагатай эрхэмлэх чанарын дараах гурван туршлагыг биелүүл. Та туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эх эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсэг зуруул.

  1. Та бол Тэнгэрлэг Эцэгийн охин. Тэрээр таныг мэддэг бөгөөд хайрладаг. Дуулал 8:4–6; Иеремиа 1:5; Иохан 13:34; С ба Г 18:10; Aбрахам 3:22–23; Иосеф Смит—Түүх 1:1–20-ийг унш. Эдгээр судар нь Тэнгэрлэг Эцэг таныг мэддэг, хайрладаг, халамжилдаг гэдгийг хэрхэн заасныг тэмдэглэл дээрээ бич.

  2. Итгэлдээ үнэнч байх нь номоос болон хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс патриархын адислалын чухал ач холбогдлын талаар судал. Яагаад тэдгээрийг өгсөн болон хэн өгдөг болохыг олж мэд. Эцэг эхтэйгээ эсвэл Сүмийн удирдагчтайгаа патриархын адислалыг хүлээн авахад хэрхэн бэлтгэхээ мөн энэ нь таны үнэ цэн, хувь хүний чанарын талаар хэрхэн зааж, амьдралын тань туршид хөтөч байж болох тухай ярилц. Хэрэв та патриархын адислалаа хүлээн аваагүй бол авахад бэлтгэ.

  3. Сургаал ба Гэрээ 18:10 болон 121:45-ыг уншина уу. Бусдыг урамшуулж мөн үнэ цэнээ мэдрэхэд нь туслахын тулд чадах бүхнээ хий. Хоёр долоо хоногийн турш өдөр бүр бусдын үнэ цэнтэй чанарууд болон зан араншинг ажигла. Тэдгээрийг хүлээн зөвшөөрснөө амаар болон бичгээр илэрхийл. Тэмдэглэлдээ хувь хүмүүсийн үнэ цэнийн тухай юу ойлгож мэдсэн, бусдыг урамшуулахад өөртөө итгэх итгэл тань хэрхэн өссөн зэргийг бич.

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт туршлагууд

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт гурван туршлагыг биелүүл. Та дараах сонголтуудаас сонгож эсвэл өөрийн хоёр туршлагыг бич. Та эхлэхээсээ өмнө, өөрийн бичсэн туршлагыг эцэг эх, удирдагчаараа батлуулах ёстой. Та туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эх эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсэг зуруул.

  1. Та нар дэлхий дээрх ер бусын ажлыг гүйцэлдүүлэхээр одоо бэлтгэгдэж байна. Сургаал ба Гэрээ 88:119-ийг унш. Тэмдэглэлдээ ирээдүйн гэр орон, гэр бүл, боловсрол мөн эхнэр, эх хүн болох зэргийг багтаан амьдралдаа ямар чухал зүйл хийхийг хүсэж байгаа талаарх найдвар, мөрөөдлөө жагсаан бич. Дараа нь өөрийн зорилгуудыг биелүүлэхэд тусалж болох төлөвлөгөө зохио. Энэхүү төлөвлөгөөг гэр бүлийнхээ гишүүн, удирдагч юм уу найз нөхөдтэйгөө хуваалц.

  2. Сургууль, орон нутагт эсвэл сүм дээр зохион байгуулагддаг бүжиг, илтгэл, хөгжим эсвэл жүжгийн тоглолтод оролц. Эдгээр үйл ажиллагаанд оролцсоноор хувь хүний үнэ цэн, өөртөө итгэлтэй байх мэдрэмж тань хэрхэн хүчирхэгжсэн бэ? Өөрт төрсөн бодлыг тэмдэглэл дээрээ бич.

  3. Гэр бүлийн түүхийг бичсэнээр та өөрийнхөө мөн чанар, хувь хүний үнэ цэнийг ойлгодог. Гэр бүлийн түүхийн талаар илүү мэдээлэл олохын тулд төрөл төрөгсдийнхөөрөө зочил. Дараа нь гэр бүлийнхээ угийн бичгийг хөтөлж, хүн бүрийн төлөө гүйцэтгэсэн ариун сүмийн ёслолуудыг жагсаан бич.

  4. Тэнгэрлэг Эцэг танд онцгой бэлгүүдийг өгсөн. 1 Коринт 12:4–12; 13; Moронай 7:12–13; 10:8–18; Сургаал ба Гэрээ 46:11–26-г унш. Их Эзэний танд өгсөн сайн чанаруудыг гэр бүлийн гишүүн, Залуу эмэгтэйчүүдийн удирдагч, найзаасаа бичиж өгөхийг хүс. Тэмдэглэлдээ өөрийн бэлгүүдийг жагсаан бичээд, эдгээр бэлгийг хэрхэн үргэлжлүүлэн хөгжүүлж чадах, гэр бүлдээ болон бусдад үйлчлэхдээ хэрхэн ашиглаж болохыг бич.

Хувийн эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөл

Хувь хүний үнэ цэн эрхэмлэх чанарыг хөгжүүлэх зургаан туршлагаа биелүүлсний дараа, ойлгож мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх төсөл боловсруул. Үүнийг биелүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган, доод тал нь арван цаг зарцуулсан байх ёстой. Үр дүнтэй төсөл сонгохын тулд залбирч, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Та эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төслөө эхлэхээсээ өмнө эцэг эх, удирдагчдаараа батлуул. Дууссаныхаа дараа үнэлгээг бич. Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөлд зориулагдсан зарим санааг доор дурдсан болно.

Танд дэлхий дээр гүйцэтгэх ер бусын бурханлаг ажил байдаг ба энэ ажлыг гүйцэлдүүлэх авьяас билгээр та адислагдсан. Дараах төслүүдийн нэгийг биелүүлж байх үедээ та бусдын үнэ цэн ба тус дэмийн гэрч болохоос гадна бусдын амьдралд нөлөөлж чадаж байгаагаа харах болно. Хамт ажилласан хүмүүстээ талархал илэрхийлж, туршлагаа тэмдэглэл дээрээ бич.

  • Хувийн болон гэр бүлийн түүхээ тэмдэглэл, зураг, чухал ач холбогдолтой бичгүүдийг ашиглан, эмхлэн цуглуул.

  • Онолын хичээл, хөгжим, спорт эсвэл жүжиглэх чадварт хэн нэгнийг сурган, зааварчилгаа өгч, өөрийн бэлгүүдээс нэгийг хуваалц.

  • Гачигдалтай хэн нэгний амьдралын нөхцөл байдлыг сайжруулах төсөл хэрэгжүүл.

  • Өсвөр үеийнхний найрал дуу, тоглоом, авьяас чадварын үзүүлбэр эсвэл урлагийн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулах юм уу үүнд оролц.

  • Одоогийн болон ирээдүйн мэргэжилд тань тусалж болох эрэлт хэрэгцээтэй чадваруудаас суралц.

Миний төсөл:

Төслөө биелүүлэх миний төлөвлөгөө:

Баталсан

Дуусгахаар төлөвлөсөн огноо

Төслийн талаарх миний үнэлгээ (та ямар сэтгэгдэлтэй байгаагаа мөн хувь хүний үнэ цэнийн тухай ойлголт тань хэрхэн өссөнийг багтаа):

Эцэг эхийн эсвэл удирдагчийн гарын үсэг

Огноо

Зарцуулсан цаг