Өсвөр үеийнхэн
Хувийн хөгжил дэвшил номын дагуу гүйцэтгэж дуусгасны дараа би юу хийх вэ?


ХУВИЙН ХӨГЖИЛ ДЭВШИЛ НОМЫН ДАГУУ ГҮЙЦЭТГЭЖ ДУУСГАСНЫ ДАРАА БИ ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ вэ?

Хувийн хөгжил дэвшлийн хөтөлбөрийг биелүүлэх нь итгэл ба гэрчлэлээ хүчирхэгжүүлж, ариун сүмийн гэрээнүүдэд бэлтгэхэд чухал алхам болдог. Та амлалтуудыг хэрхэн авах, тэдгээрийг биелүүлэх, мөн өөрийн хөгжил дэвшлийг тайлагнахад суралцсан. Энэхүү хөгжил дэвшлийн хөтөлбөр нь ариун сүмд үлдэж, амьдралын туршид хэрэг болох бүхий л шинж чанаруудыг хөгжүүлснээр үргэлжлэх ёстой. Та үргэлжлүүлэн өсөж хөгжин “Хүндэт балт зөгий” шагналыг авах эсвэл Хувийн хөгжил дэвшлийг дахин эхнээс нь эхэлж болох юм.

“Хүндэт балт зөгий” шагналыг хүрт

“Хүндэт балт зөгий” нь шаардлагатайгаас илүү ихийг биелүүлэхийг хүссэн залуу эмэгтэйчүүдэд өгөгддөг байсан түүхэн зүүлт юм. Та цаашид үргэлжлүүлэн өсөж хөгжсөнөөр Залуу эмэгтэйчүүдийн батламжийн медалийг “Хүндэт балт зөгий” зүүлтийн хамт авах болно. Та дараах шаардлагуудыг зэрэг хангасны дараа Хүндэт балт зөгий зүүлтийг эзэмших болно. Үүнд:

  1. Мормоны Номыг дахин унш. Өдөр бүр судраас суралцах хэвшил тань таны итгэлийг хүчирхэгжүүлэх болно. Мөн амьдралынхаа турш хувийн илчлэлт ба удирдамж хүлээн авахад тань туслах болно. Хэрэв та өдөрт зөвхөн таван минут унших аваас Мормоны Номыг нэг жилд уншиж дуусгана.

  2. Бусдад үйлчлэхэд 40 цагийг зориул. Боломжтой бол, энэ цагийнхаа заримыг өөр нэгэн залуу эмэгтэйд Хувийн хөгжил дэвшлийг ханган биелүүлэхэд нь туслахад зарцуулах хэрэгтэй. Үүнийг тойрог эсвэл салбарын Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлагаар гүйцэтгэх ёстой. Өөр залуу эмэгтэйд туслахдаа та:

    • Түүний найз нь бай.

    • Бурханы зөв шударга охины үлгэр жишээ бай.

    • Түүнийг эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага ба төслүүдийг сонгохдоо эцэг эхийн хамт гүйцэтгэхэд нь урамшуулан дэмж.

    • Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага болон төслүүдийг дагахад нь түүнд тусал.

    • Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага болон төслүүдийн тайланг хөтлөхөд нь тусал.

    • Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага ба төслүүдийн заадаг сайн мэдээний зарчмуудыг ойлгоход нь тусал.

    • Түүнийг Мормоны Номыг уншихад урамшуулан дэмж. Уншсан зүйлийнх нь талаар харилцан ярилц.

    • Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага ба төслүүдийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад нь урамшуулан дэмж.

Хувийн хөгжил дэвшлийг дахин эхэл.

Та Хувийн хөгжил дэвшлийн хөтөлбөрийг дахин эхэлж, хоёр дахь Залуу эмэгтэйчүүдийн батламжийн медалийг авч болно.