Өсвөр үеийнхэн
Залуу эмэгтэйчүүдийн батламж


“Залуу эмэгтэйчүүдийн батламж,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (2009), 76.

“Залуу эмэгтэйчүүдийн батламж,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил, 76.

Залуу эмэгтэйчүүдийн батламж

Та хувийн хөгжил дэвшлийн хөтөлбөрийг биелүүлж дуусгаад, Залуу эмэгтэйчүүдийн батламжийг хүлээн авах эрхтэй болно. Энэ шагналыг авахын тулд:

  • Ариун ёслолын цуглаанд тогтмол оролцоно (боломжтой газруудад).

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх жишгүүдийн дагуу амьдар.

  • Найман эрхэмлэх чанар тус бүрийг хөгжүүлэх эрхэмлэх чанарын туршлага, төслүүдийг биелүүл.

  • Хувийн тэмдэглэл хөтөл.

  • Семинарын ангид сууж эсвэл хувиараа суралцах хөтөлбөрт (боломжтой газруудад) оролц.

  • Мормоны Номыг тогтмол унш.

  • Аврагч Есүс Христийн тухай гэрчлэлээ бич.

Энэ шагнал таныг Хувийн хөгжил дэвшлийн бүх шаардлагыг биелүүлсэн бөгөөд зохистой гэдгийг нотолдог. Шагнал хүлээн авагчийн хувьд та өөрийн амьдралд хөгжлийн загварыг тогтоосон гэдгээ харуулдаг. Та ариун сүмийн гэрээнүүдийг байгуулж, тэдгээрийг сахихад бэлтгэгдсэн. Та зарлигуудыг сахиж, бусдад үйлчилж мөн өөрийн бэлэг, авьяас чадваруудыг хөгжүүлэн, хуваалцана гэдгээ амласан. Та гэр орон, гэр бүлээ бэхжүүлэхийг хичээх болно.

Залуу эмэгтэйчүүдийн батламжийг ариун ёслолын цуглаан дээр гардуулж болно. Та шагнал хүлээн авсныхаа дараа Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх жишгүүдийн дагуу итгэлтэйгээр үргэлжлүүлэн амьдрах ёстой. Тэнгэрлэг Эцэгтэйгээ ариун сүмийн нандин гэрээнүүдийг байгуулахаар үргэлжлүүлэн бэлтгэхдээ, юу сурч мэдсэнээ хэрэгжүүл. Ингэснээр та аз жаргал, баяр баясгаланг олох болно.