Өсвөр үеийнхэн
Бурханлаг мөн чанар


“Бурханлаг мөн чанар,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (2009), 21–28

“Бурханлаг мөн чанар,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил, 21–28

Бурханлаг мөн чанар

Бурханлаг мөн чанарын хуваалцагч бай. … Та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга (2 Петр 1:4–7).

Би бурханлаг мөн чанарыг өвлөн авсан бөгөөд үүнийг хөгжүүлэхийг хичээх болно.

Шаардлагатай эрхэмлэх чанарын туршлага

Шаардлагатай эрхэмлэх чанарын дараах гурван туршлагыг биелүүл. Туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсэг зуруул.

  1. Бурханы охинд байх зарим бурханлаг мөн чанар юу вэ? “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (101-р хуудсыг үзнэ үү); 2 Петр 1; Aлмa 7:23–24; Сургаал ба Гэрээ 121:45-ыг унш. Уншсан зүйлээсээ бурханлаг мөн чанаруудыг өөрийн үгээр жагсаан бич. Та эдгээр шинж чанар тус бүрийг хэрхэн нээн илрүүлж мөн хөгжүүлж чадах тухайгаа бод. Саналаа тэмдэглэлдээ бич.

  2. Залуу эмэгтэйн хувьд та бурханлаг эмэгтэйн мөн чанаруудаар адислагдсан. Эмэгтэйчүүдэд хандах хандлагаа сайжруулж, талархлаа нэмэгдүүл. Сургаалт үгс 31:10–31 болон чуулганы үгстэй Сүмийн сэтгүүлүүдээс эмэгтэйчүүдийн талаарх хоёр хэлсэн үгийг унш. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (101-р хуудсыг үз) дээр эхнэр болон эх хүн байх тухай юу гэж хэлснийг нягталж үз. Тэгээд ээжээсээ эсвэл хүндэлж явдаг өөр нэгэн ээжээс эх байхын тулд ямар зан чанар чухал хэмээн бодож байгааг нь асуу. Зан чанаруудыг тэмдэглэлдээ жагсаан бич. Тэгээд эдгээр зан чанарын нэгийг нь сонгож, үүнийгээ хөгжүүлэхийг эрмэлз. Хоёр долоо хоногийн дараа өөрийнхөө амжилтыг эцэг эхдээ эсвэл удирдагчдаа илтгэ.

  3. Гэр бүлээ илүү сайхан болго. Хоёр долоо хоногийн турш өөрийнхөө үйлдлүүдээр хайраа үзүүлэн, гэр бүлийнхээ нэг гишүүнтэй харьцаагаа бэхжүүлэхийн тулд онцгой хичээл зүтгэл гарга. Шүүмжлэх, зэмлэх, эелдэг бус ярих зэргийг тэвчиж, тухайн хүнд байгаа сайн чанаруудыг олж хар. Урам хайрлах зурвасууд бичиж, гэр бүлийнхээ тухайн гишүүний төлөө залбирч, тус болох арга замуудыг хайж, хайраа үгээр илэрхийл. Тухайн гэр бүлийн гишүүний бурханлаг мөн чанарууд болон өөрийн туршлагыг эцэг эх эсвэл удирдагчтайгаа хуваалц.

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт туршлага

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт гурван туршлагыг биелүүл. Та дараах сонголтуудаас сонго эсвэл өөрийн хоёр туршлагыг бич. Та эхлэхээсээ өмнө, өөрийн бичсэн туршлагыг эцэг эх, удирдагчаараа батлуулах ёстой. Туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсэг зуруул.

  1. Сургаал ба Гэрээ 20:77, 79 дээрх ариун ёслолын залбирлыг цээжил. Ариун ёслолын үеэр залбирлыг анхааралтай сонсож, Есүс Христийн нэрийг өөртөө авах гэдэг нь юу гэсэн үг болох хийгээд үүнийг хийх нь таны үйлдэл болон шийдвэрт хэрхэн нөлөөлөх тухай бод. Баптисмын гэрээгээ сахих дадлага хий. Үргэлж Их Эзэн Есүс Христийг санахад тань туслах, бурханлаг мөн чанаруудыг хөгжүүлэх ямар нэгэн зүйл хийж эхэл. Хоёр долоо хоногийн дараа тэмдэглэлдээ туршлагаа бич.

  2. Дуулгавартай байдал нь Аврагчийн чанар мөн. Эцэг эхдээ илүү дуулгавартай байхыг хичээ. Лук 2:40–51 ба Иохан 6:38-ыг унш. Эцэг эхийнхээ танаар хийлгэхийг хүссэн зүйлийг сануулгагүйгээр хийн, тэдэнтэй хүндэтгэлтэй, сайхан сэтгэлээр хандахдаа онцгой хичээл зүтгэл гаргаж, дуулгавартай байдлын загварыг хөгжүүл. Хоёр долоо хоногийн дараа тэмдэглэлдээ илүү дуулгавартай байх нь үүнийг үргэлжлүүлэн хийх хүсэл эрмэлзлийг төрүүлэхэд мөн бурханлаг чанар болон эх эцэг байх бурханлаг үүргүүдийг ойлгоход хэрхэн тусалсан талаар бич.

  3. Өөрийн бурханлаг зан чанарыг хөгжүүл. Maтай 5:9; Иохан 15:12; Галат 5:22–23; Колоссай 3:12–17; 1 Иохан 4:21; Moронай 7:44–48-ыг унш. Эдгээр захиасаас өөрийн дуртай нэг шүлгийг цээжил. Эдгээр сударт дурдсан бурханлаг зан чанаруудыг тогтоож, тэмдэглэлдээ жагсаан бич. Нэг зан чанарыг сонгоод, хоёр долоо хоногийн турш үүнийг өдөр тутмынхаа амьдралын нэг хэсэг болгохыг хичээ. Тэмдэглэлдээ өсөлт хөгжил, туршлагаа бич.

  4. Амар тайвныг тогтоогч гэсэн үгийн тодорхойлолтыг судал. Дараа нь амар тайвныг тогтоогчийн талаар заадаг таван судрыг олж унш. Шүүмжлэх, гомдоллох эсвэл бусдын талаар эелдэг бусаар ярихыг тэвчиж, гэр орон болон сургууль дээрээ амар тайвныг тогтоогчийн үлгэр жишээ бол. Үүнийг хийх тусламжийг Тэнгэрлэг Эцэгээсээ хүсэж өглөө, орой бүр залбир. Хоёр долоо хоногийн дараа ямар шинэ дадал хэвшил хөгжүүлэхийг хүсэж байгаагаа, хэрхэн амар тайвныг тогтоогч байхыг өөрийн бурханлаг зан чанарын хэсэг болгохыг мөн хэрхэн үргэлжлүүлэн амар тайвныг тогтоогч байх талаар тэмдэглэлдээ бич.

Хувийн эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөл

Бурханлаг мөн чанарыг хөгжүүлэх зургаан туршлагаа биелүүлсний дараа ойлгож мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэх төсөл боловсруул. Үүнийг биелүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган, доод тал нь арван цаг зарцуулсан байх ёстой. Үр дүнтэй төсөл сонгохын тулд залбирч, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Та эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төслөө эхлэхээсээ өмнө эцэг эх, удирдагчаараа батлуул. Дууссаныхаа дараа үнэлгээг бич. Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөлд зориулсан зарим санааг доор дурдсан болно.

  • Хоол хийх, оёх, засварлах, зохион байгуулах, зохион бүтээх зэрэг ирээдүйн гэр орондоо ашиглаж болох ур чадварыг хөгжүүл. Тэр чадвараа хэн нэгэнд заагаад, дэг жаягийн өргөөг (С ба Г 109:8-ыг үзнэ үү) байгуулах нь таны бурханлаг үүргүүдийн нэг гэдгийг тайлбарла.

  • Залуу эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эсвэл өндөр настан зэрэг тусламж хэрэгтэй хэн нэгэнд уртасгасан хугацаагаар үйлчил. Таны үйлчлэл өөрт чинь болон бусдад байгаа бурханлаг чанарыг таньж мэдэхэд тусалсан тухай тэмдэглэлдээ бич.

  • “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (101-р хуудсыг үзнэ үү) дээр заасан эмэгтэйчүүдийн тэнгэрлэг мөн чанар болон үүргүүдийг жагсаан бичээд, эдгээр үүргийн нэгийн тухай илүү ихийг сурахад туслах төслийг биелүүл.

  • Өөрийн уран чадвар эсвэл сурсан гар урлалыг ашиглан, одоогийн эсвэл ирээдүйн гэртээ ямар нэгэн зүйл хий. Бүтээлч байх нь таны бурханлаг чанарын хэсэг бөгөөд бүтээлч байдлаа хуваалцах нь бусдыг хэрхэн адисалдаг болохыг тэмдэглэлдээ бич.

  • Бусадтай нийцэн ажиллах нь бурханлаг зан чанар мөн (С ба Г 38:27-г үзнэ үү). Гэр бүл, сургуульдаа эсвэл орон нутагтаа нэгдмэл байхыг дэмжих төслийг гүйцэтгэ. Бусадтай нэгдэн ажиллах нь ямар өөрчлөлтийг авчирч болохыг тэмдэглэлдээ бич.

Миний төсөл:

Төслөө биелүүлэх миний төлөвлөгөө:

Баталсан

Дуусгахаар төлөвлөсөн огноо

Төслийн талаарх миний үнэлгээ (та ямар сэтгэгдэлтэй байгаагаа мөн бурханлаг мөн чанарын тухай ойлголт тань хэрхэн өссөнийг багтаа):

Эцэг эхийн эсвэл удирдагчийн гарын үсэг

Огноо

Зарцуулсан цаг

Хэвлэх